Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Ханджав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19 оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс-халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-1, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын дүгээр баг, “*******” гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: *******, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт *******гийн малыг маллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 2 тооны адууг завшиж, 2.658.332 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлсөн гэв.

 

Эрүүгийн ******* дугаартай хэргээс:

 

 

 

 Хохирогч *******гийн: “... Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “*******” гэх газар эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр адуугаа бүртгэхэд манай хээр азаргатай адуунаас хүрэн буурал халзан гүү, ширээтэй эрдэнэ тамгатай, хээр эр даага, ширээтэй эрдэнэ тамгатай мөн хээр азаргатай цэнхэр хадагтай адуунаас хүрэн байдас ширээтэй эрдэнэ тамгатай нийт 3 адуу алга болсон байсан. Хэд хоног хайгаад сураг гарахгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан. 1 адуугаа олсон. Хүрэн гүү, даага 2-ыг манай хадам дүү ******* хүний машин гуйж ачаад Сүхбаатар суманд ченжид өгсөн байсан. ******* өнгөрсөн 6 сар орчим мал харж өгсөн. Тэрний хөлсөнд 2 адуу өгнө гэж ярьж байсан. ******* надад хэлчихсэн бол ийм зүйл болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 х/,  

 

 Хохирогч *******гийн гэрчээр өгсөн: “... Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “*******” гэх газар эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нууран дээр байхад хэдэн адуугаа бүртгэсэн. Ингээд аймаг руу 120 хонь тууж ирсэн. Тэгээд буцаж гэртээ очоод буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр адуугаа бүртгэхэд манай хээр азаргатай адуунаас “хүрэн буурал, халзан гүү, ширээтэй эрдэнэ тамгатай, хээр эр даага ширээтэй эрдэнэ тамгатай, мөн хээр азаргатай /цэнхэр хадагтай/ адуунаас хүрэн байдас, ширээтэй эрдэнэ тамгатай нийт 3 тооны адуу алга болсон байсан. Ингээд өөрөө хэд хоног хайгаад сураг гарахгүй болохоор нь би цагдаагийн  байгууллагад хандаж байна. Алдсан адуугаа зах зээлийн үнэ ханшаар нь үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 х/,

 

 Гэрч ийн: “... Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэн бөгөөд Сүхбаатар сумандаа малын ченжийг нөхрийн хамт хийгээд 17 жил болж байна. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мах бэлтгэлийн газар нийт 5 тооны адуу өгсөн. Уг адуунуудаа хоёрыг нь ******* гэх залуугаас авсан. Хоёрыг нь өөрийнхөө адуунаас авсан. Үлдсэн нэгийг нь гэх залуугаас авсан. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орой намайг Сүхбаатар суманд гэртээ байхад 19-20 цагийн хооронд манай сумын *******, нар нь портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 тооны адуу ачиж ирж надад зарсан. Тухайн үед манай нөхөр гэртээ байгаагүй бөгөөд би бүх төлбөр тооцоог нь хийж, хүлээн авсан. Би тухайн үед эдгээр хүмүүсээс ямар учиртай адууг орой болсон хойно авч ирэв гэтэл ******* нь “гүү нь манай ээжийн адуу байгаа юм, эмчилгээтэй байгаа та 800.000 төгрөгөөр авчих, хусран даагаа 500.000 төгрөгөөр авчих” гэж надад өгсөн бөгөөд хулгайн юм биш биз дээ гэхэд “юу гэж дээ эгчээ” гэсэн. Тэгээд л би худалдаж авсан. Буурал гүү /насыг нь санахгүй байна/ тамга нь ширээтэй тамга байсан. Харин даага нь хусран даага байсан бөгөөд хээр зүсмийн том биетэй байсан. Би  хусран дааганы 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот данснаас тоот гэсэн данс руу 40.000 төгрөг, тоот гэсэн данс руу түлшний үнэ болох 57.000 төгрөг, ******* нь бэлэн 300.000 төгрөг авч, үлдсэн 100.000 төгрөгөө өөрийнх нь Хаан банкны тоот данс руу  нь 100.000 төгрөг шилжүүлсэн. Харин буурал гүүний мөнгийг Хаан банкны тоот гэсэн данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 х/,

 

 Гэрч ийн: “... Би тус өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг гэх газарт гэртээ байхад манай хоёр найз болох , ******* нар нь 16 цагийн үед ийн СҮА улсын дугаартай, бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 адуу ачаад манай гэрт ирсэн. Тэгээд би хоёр найзтайгаа Сүхбаатар сум руу хамт явж мал, махны ченж *******, нар нь хоёр адуугаа өгсөн. Би уг адуу малд ямар ч хамаагүй бөгөөд надад ******* нь хүргэн *******гээс авсан гэж хэлсэн. Мөнгийг нь ******* нь дансаар болон бэлэн мөнгөөр авч байсан. Буурал гүү, хээр даага ачиж явсан. Тамга нь ширээтэй эрдэнэ тамга байсан. Яг ямар учиртайг нь мэдээгүй. ******* нь хүргэн ахаасаа авсан л гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 х/,

 

 Гэрч ийн: “... ******* нь миний багийн найз бөгөөд *******ын хүргэн ахын адуунд нь *******ын цөөн тооны адуу мал байдаг. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* нь хүргэн ах болох *******гийн адуунаас өөрийнхөө адууг ачих хэрэг байна гээд намайг гуйж миний СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж *******гийн адуунаас 2 тооны адуу ачиж Сүхбаатар сумын ченж өгсөн. Буурал гүү, хээр даага ачиж явсан. Тамга нь ширээтэй эрдэнэ тамга байсан. Өөрийнхөө адууг авч байна гэж хэлсэн. Тэгээд сумын ченжид өгсөн. Мөнгийг нь ******* нь өөрөө дансаар болон бэлэн мөнгөөр авч байсан. бид хоёр мөнгөнд нь оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 х /,

 

 Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2103274 дугаартай: “... буурал гүүний үнэлгээ 1.466.666 төгрөг, хусран дааганы үнэлгээ 1.191.666 төгрөг нийт 2.658.332 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 55-65 х/,

 

 Яллагдагч *******ын: “... Би Сүхбаатар сумын 1 дүгээр баг “*******” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ээжийнхээ гэрээс мотоциклтой гарч найз ийн гэр рүү өдөр 14 цагийн орчим очсон. Тэндээсээ ийг “надад ачааны машин олдохгүй байна. Би ******* ахын адуунаас өөрийнхөө хоёр адууг ачиж сум руу явах хэрэг байна” гэж гуйн ийн СҮА улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар сумын 1 дүгээр багт ******* ахын адуу байсан газар болох “*******” гэх газраас буурал гүү, хусран хээр даага хоёр барьж авсан. Тэгээд тэндээсээ найз ийн гэрээр дамжиж ийг аваад Сүхбаатар сум руу явж тэнд сумын ченж гэх эмэгтэйд хоёр адуугаа нийт 1.300.000 төгрөгт бодож өгсөн. ******* нь манай хүргэн ах бөгөөд ******* ахын адуунд миний 2 адуу байдаг. Тэрийгээ авч байгаа гэж худал хэлсэн авсан. нь юу ч мэдэхгүй. Сум руу явна гэж өмнө нь хэлж байсан. Тэгээд замаараа аваад сум руу авч явсан. Харин Батсүхэд миний адууг буулгаад өг гэж гуйсан Батсүх мөн мэдээгүй. Буурал халзан гүү, хусран хээр эр даага барьж авсан бөгөөд барихдаа Гомоо /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх ахын барилга руу адуунуудаа тууж оруулаад тэндээсээ уг хоёр адууг бугуйлдаж барьж авсан. Тухайн хоёр адуу нь  ******* ахын өөрийнх нь адуу. Буурал гүүг 800.000 төгрөгт бодож өгсөн бөгөөд мөнгийг нь гэх хуучин үерхэж байсан найз охиныхоо данс руу хийлгүүлсэн. Харин даагаа 500.000 төгрөгт бодож өгсөн. Мөнгийг нь 300.000 төгрөг бэлэн авч өөрийнхөө хаан банкны тоот данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 100.000 төгрөгтөө түлш хийлгүүлсэн. Би ******* ахаас ямар нэгэн адуу, мал авах зүйл байхгүй. Гэхдээ надад өнгөрсөн хавар 1-2 адуу өгнө гэж ярьж байгаад чимээгүй болсон. ******* ахын адуунд миний хүрэн гүү, хонгор үрээ, хээр даага гэсэн 3 тооны адуу байдаг байсан тэрийгээ 2021 оны 07 дугаар сард зараад өөрийгөө хувцаслан, Мотоциклдоо бензин тос хийж хэрэглэсэн. Одоо бол ******* ахын адуунд миний адуу байхгүй. Надаар адуу харуулсан гээд ******* ах шинэвтэр хятад мотоцикл 2021 оны хавар өгсөн, мөн хувцас хунар авч өгдөг, ахуйн хэрэгцээгээр хангадаг. Би 2019 оны өвөл 11 сараас 3-н сар хүртэл адууг нь харсан, Мөн 2021 оны 03 сараас 08 сар хүртэл адууг нь харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 х/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 4-5 х/

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл  /хх-ийн 06 х /

 

Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  2103314  дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-23 х/,

           

*******ын оршин суугаа газрыг хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 90 х/

 

 Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 х/

 

 Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас/хх-ийн 95 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт *******гийн малыг маллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 2 тооны адууг завшиж, 2.658.332 төгрөгийн хохирол учруулсан  болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч *******, гэрч , , нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2103274 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2.Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

3.Шүүгдэгч ******* нь хөрөнгө завших гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг завшиж хохирогчийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байна.

 

4. Шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчаас *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд  хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчтой эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

*******ын үйлдлийн улмаас хохирогч *******д 2,658,332 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь  “Хохирлоо төлүүлсэн. Надад гомдол санал байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.  

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй байх тул  хэрэгт битүүмжлэгдсэн иргэн  ийн эзэмшлийн  Киа  бонго-3  маркийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

 Шүүгдэгч *******ад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай .

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ……. Энхтуяагийн *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч *******ад оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******ад  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар иргэн  ийн эзэмшлийн  Киа  бонго-3  маркийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР