| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00428/И |
| Дугаар | 138/ШШ2017/00796 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2017/00796
2017 07 25 138/ШШ2017/00796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг *******ын тоотод оршин суух, ЖД421*******771 регистрийн дугаартай, ******* овогт ийн ,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг *******ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын нарт холбогдох,
Өмчлөх эрхийг нь зөрчсөн зөрчлийг арилгууlах тухай иргэний хэргийг 2017 оны 4 сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ч., Д., Шинжээч , нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* настай охины хамт ******* сумын *******-р баг *******ын ******* тоотод оршин суудаг. Би хөгжлийн бэрхшээлтэй, 85 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын групптэй бөгөөд өрхийн эмнэлгийн хяналтанд байдаг юм. Би Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 22-ны өдрийн А/549 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд өөрийн оршин сууж байгаа газрыг өмчилж авсан. Хуулийн дагуу өмчилж авсан газрыг Газрын албанаас хүмүүс ирж кадастрын зураглал хийж шон татаж энэ газар таны газар гэдгийг надад болон хөрш айлуудад зааж өгсөн юм. Гэтэл газрын албанаас ирсэн хүмүүсийг явсны дараа хөрш айлын хүмүүс шонг буулгаж миний өмчлөлийн газрыг өмчлүүлэхгүй байна. Хөршүүд газрын албанаас татаж тогтоож өгсөн шонг буулгаад байгаа бөгөөд миний газраа эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хангуулахгүй байна. Баруун талын айл болох ийн хаалга манай хашаа руу харсан учир тэднийхтэй нийлсэн талаараа хашаагаа татаж чадахгүй байна. Урд талын айл болох манай өмчлөлийн газар дээр хашаагаа барьсан. Иймд дээрх айлуудын хашаа болон хаалгыг нүүлгэн газрыг минь чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 6 сарын 23-ны өдрийн 196 дугаар захирамжаар ******* сумын ******* дугаар баг *******ын тоотод байршилтай 544 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан. Тухайн үед манай ойр хавьд айл байгаагүй. ******* гэж хүний гэр нүүж ирээгүй байсан. Манайх газраа анх авахдаа хашааны хаалгаа зүүн талдаа гаргасан юм. Гэтэл ******* нь 2015 онд ордог, гардаг хаалгыг минь таглаад шон, хашаа татаж буусан. Хэд хоногийн дараа хувийн кадастрын байгууллагын хүмүүс ирж хэмжилт хийсэн. Тухайн үед баг болон газрын албанаас хүмүүс байгаагүй. 2016 онд энэ асуудлаар захиргааны шүүхэд дуудагдаж ******* сумын газрын албаны ажилтан Болормаа, багийн Засаг дарга Оюундэлгэр нар газар дээр нь ирж үзсэн. Манай газрыг *******гийн газартай давхцаагүй гэдгийг хэлж байсан. Шаардлагатай гэвэл хашааны хаалганы байршлыг өөрчилж болно. Гэхдээ ******* сүүлд нь манай орох, гарах гарцыг хааж хашаа барьсан гэв.
Хариуцагч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн ээж ******* нь миний төрсөн дүү юм. Хөгшин бид хоёр эмнэлэг бараадан 1999 онд Гурванзагал сумаас шилжиж ирсэн. Тэгээд Оюунбилэг гэх хүнээс пинг газрын хамт худалдаж авсан. 2001 оны үед байх Ганбаатар гэх хүнтэй газрын маргаан гараад газрын албаны Болормаа гэх хүн дээр очсон. Хоорондоо зохицоод газраа хувааж авсан. Энэ асуудлыг манай эхнэр хөөцөлддөг байсан. Манайх энэ газар дээр 16 жил амьдарч байна. *******гийн ээж түүнд нэг пин худалдан авч өгөөд манай хашаанд байрлуулсан. Манай хашаанаас гарахгүй гэхээр нь пингийнх нь урдуур хашаа татаж өгсөн. 2011 оны үед багийн хүмүүс ирж уулзаад танай газрын хэмжээ бага байна, газраа тэлээд гэрчилгээгээ солиулаарай гэж хэлсэн. Тэгээд солиулж чадаагүй. Би дүлий, хөгшин хэлгүй байдлыг далимдуулан ******* бидний газар дээр гэрчилгээ авсан байна. *******гийн тавьсан шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шинжээч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Иргэн Ц.******* нь эрх бүхий Засаг даргын захирамжаар өмчилж авсан 360 м2 газрынхаа 139 м2 газар дээр хашаа татсан боловч уг газрын 37 м2 газар нь нийтийн эзэмшлийн талбай тул нийт талбайн *******1 м2 газрыг ашиглаж байгаа харагдаж байна. Ц.*******гийн газраас 208 м2 газрыг түүний урд талын айл болох иргэн Ч., 51 м2 газрыг баруун талын айл болох Ө.Бат-Өлзий /Д./ нь орц, гарц болгон ашиглаж байна. Ингэснээр иргэн Ч. нь эрх бүхий Засаг даргын захирамжаар өмчилж авсан 268 м2 газраас 251 м2 газраар илүү буюу 519 м2 газарт хашаа татаж иргэн Ц.*******гийн өмчлөлийн газрын 208 м2, нийтийн эзэмшлийн 43 м2 газар дээр дур мэдэн хашаа татсан байна гэв.
Нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ч., Д. нарт холбогдуулан өмчлөх эрхийг нь зөрчсөн зөрчлийг арилгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 22-ны өдрийн А/549 дүгээр захирамжаар ******* сумын ******* дугаар баг, *******ын ******* тоотын 360 м2 газрыг, хариуцагч Ч. нь Дорнод аймгийн Засаг даргын 2005 оны 141 дүгээр захирамжаар ******* сумын ******* дугаар баг, *******ын тоотын 268 м2 газрыг, хариуцагч Д. /Ө.Бат-Өлзий/ нь аймгийн Засаг даргын 2009 оны 6 сарын 23-ны өдрийн 196 дугаар захирамжаар ******* сумын ******* дугаар баг, *******ын тоотын 544 м2 газрыг тус тус өмчилдөг болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Ч. нь “...миний өмчлөлийн газар дээр ******* давхцуулж гэрчилгээ авсан байна...” гэж, хариуцагч Д. нь “...манай хашааны хаалгыг таглаад шон, хашаа татсан, намайг газар авахад *******гийнх байгаагүй...” гэж тус тус маргадаг.
Дорнод аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 7 сарын 03-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлтээр Ц.*******, Ч., Д. /Ө.Бат-Өлзий/ нарын өмчилж буй газрууд давхцаагүй байх бөгөөд нэхэмжлэгч Ц.*******гийн өмчилж авсан 360 м2 газраас 208 м2 газрыг түүний урд талын айл болох Ч., 51 м2 газрыг баруун талын айл болох Д. /Ө.Бат-Өлзий/ нь орц, гарц болгон ашиглаж байгаа нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ц.*******гийн 360 м2 газрыг өмчлөх эрх нь зөрчигдсөн байх тул хариуцагч нарын гаргасан зөрчлийг арилгуулах шаардлагатай гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч Д. нь өөрийн хашааны хаалгыг нэхэмжлэгч Ц.*******гийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйгээр байрлуулах, хариуцагч Ч. нь Ц.*******гийн өмчлөлийн газар дээр барьсан хашаагаа буулгаж, газрыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.т өөрийн хашааны хаалгыг нэхэмжлэгч Ц.*******гийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйгээр байрлуулахыг, хариуцагч Ч.д Ц.*******гийн өмчлөлийн газар дээр барьсан хашаагаа буулгаж, газрыг нь чөлөөлөхийг тус тус даалгасугай.
2. Тус шүүхийн 2017 оны 4 сарын 17-ны өдрийн *******43 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.*******г улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д., Ч. нарыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ