| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2022/0027/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/32 |
| Огноо | 2022-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/32
2022 03 15 2022/Ш**************/32
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 3 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Наранжаргал
Улсын яллагч Э.*******аасанбаяр
Шүүгдэгч ******* нар оролцов.
онгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *******агануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******агануур дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжны тоот хашаанд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн ******* ******* /РД: /
******* нь ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан, улмаар түүний толгойн тус газар хэд хэдэн удаа цохих мөн хөл хэсэгт нь нэг удааа өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь баруун тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салст, баруун гарын бугалга, зүүн гарын тохой, ар нурууны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
*******ОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед *******агануур дүүргийн 4 дүгээр байрны ард байрлах “June” нэртэй баарнаас найз ******* гарч явсан. Найзаасаа салаад 4 дүгээр хорооны *******айдлаг гудамжнаас хаягийг нь санахгүй байна айлд очиж өөрийн эхнэрийг аваад гэрлүүгээ явсан. *******эгээд архиндаа нилээд согтсон байсан учраас юу болсныг мэдэхгүй байна. *******ухайн үед гэнэт цагдаа нар гаднаас орж ирээд намайг авч явсан. Өнөөдөр хүүхдээсээ юу болсан талаар асуухад би босооч чи гээд эхнэрээ алгадаад байсан гэсэн. ...2021 оны 12 дугаар сарын 28–ны өдөр найзуудтайгаа 2-3 шил архи уугаад гэртээ харьсан, өөр зүйл санахгүй байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 37, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...*******и 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Хичээнгүй багш” гэх шагнал авсан бөгөөд тухайн өдөр ажлын газрын гэх багшийн гэрт хоёулаа “Tundra” гэх нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Оройн 23 цагийн орчим намайг *******агануур дүүргийн 4 дүгээр хороо *******айдлагын 6 дугаар гудамжны 6 тоот ээжийн гэрт хүргэж өгсөн гэсэн. *******ухайн үед их согтсон байсан учраас зарим зүйлсийг санахгүй байна. Ээжийнд очоод байж байтал нөхөр ******* такситай намайг ирж аваад гэр лүү явсан. *******эгээд гэртээ очсоноо хальт санаж байна. Нэг сэрсэн чинь манай нөхөр ******* миний толгойн зүүн шанаа хэсэгт нэг удаа цохьсон. *******эгээд маргааш өглөө 8 цагт эмнэлэгт сэрсэн. *******и бодохдоо тухайн үед ухаан алдчихсан байх. Өмнө нь миний нөхөр ******* намайг зодож цохиж байгаагүй. Хэрэлдэж муудалцаж ч байгаагүй. анай нөхөр миний толгой хэсэгт 2 удаа цохисон байх. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
өрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч *******.Д мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 01 цагийн үед *******агануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 20 дугаар гудамжны 4 тоот гэртээ байж байхад аав, ээж 2 гаднаас согтуу орж ирээд хоорондоо хэрэлдсэн. *******эгээд шууд аав, ээжийн толгой руу нь бараг 10 удаа цохиод хөл рүү нь нэг удаа өшиглөх шиг болсон. *******ухайн үед би “бие заслаа” гээд дүүгээ дагуулаад гэрээс гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд орж ирэхэд аав орон дээр сууж байсан, ээж газарт хэвтэж байсан. *******эгээд удалгүй цагдаа нар ирээд аавыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 09/шэ052 дугаартай дүгнэлтэд: “******* биед тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, баруун гарын бугалга, зүүн гарын тохой, ар нурууны хэсэгт цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******аашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 26-27/,
Хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 20 дугаар гудамжны 4 тоот байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/
Хохирогч ******* *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэнд “иний бие нь ******* эвлэрсэн, ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэжээ. /хх-н 80/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ. /хх-н 54/,
Шүүгдэгч ******* нь “*******агдаагийн ерөнхий газрын Н*******Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох шийтгэлийг 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 79/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан, улмаар түүний толгойн тус газар хэд хэдэн удаа цохих мөн хөл хэсэгт нь нэг удаа өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи цус хуралтуудтай, зүүн нүдний салст улайсан, баруун гарын бугалганы гадна хэсэгт 6х5 см, 8х4 см, 7х5 см цус хуралтууд, зүүн гарын тохой хэсэгт 6х5 см, ар нурууны доод хэсэгт 8х5 см цус хуралтууд, духны өмнөд хэсэгт 1х0,2 см, 2х0,2 см зулгаралт гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “...Нэг сэрсэн чинь манай нөхөр ******* миний толгойн зүүн шанаа хэсэгт цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, насанд хүрээгүй гэрч *******.Д “...аав, ээж 2 гаднаас согтуу орж ирээд хоорондоо хэрэлдсэн. *******эгээд шууд аав, ээжийн толгой руу нь бараг 10 удаа цохиод хөл рүү нь нэг удаа өшиглөх шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/, хохирогчийн биед тархины доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 09/шэ052 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
*******ухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн” нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдэл нь онгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч ******* нь шүүхийн шатанд *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэнд “иний бие нь ******* эвлэрсэн, ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн ба энэ талаарх хүсэлтээ хавтаст хэргийн 80 дугаар талд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, “*******агануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн жолооч ажилтай” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 64-66/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул *******агануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.*******Я*******АЖАВ