Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2014/0201

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

  1.  
  2. 2014 оны 05 сарын 22 өдөр                    Дугаар 201                                          Улаанбаатар хот

 

 

С.Гын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, илтгэгчээр шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч С.Г, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.Н, гуравдагч этгээд Т.Бнарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Гын нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралбаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/165 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн.

Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас гаргасан албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт зэргийг үндэслээд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3-д бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдаагүй бол сонгон шалгаруулалт явуулах зайлшгүй шаардлагагүй тухайн орон тоон дээр нь шууд томилох гэж заасан байхад Хууль сахиулахын их сургуулийн захирал Р.Чингис нь 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/165 тоот тушаал гаргахдаа намайг хууран мэхэлж "Таныг Хил хамгаалах ерөнхий газрын даргатай ярилцан тохирсны үндсэн дээр шилжүүлэхээр боллоо, та тойрох хуудсаа аваад тооцоогоо дуусгаарай" гэж хэлсэн. Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газрын хоорондын хамтын гэрээний санамж бичгийн 5.2.2-ыг зөрчсөн гэж хэлээд намайг ажилд аваагүй.

Ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг Төрийн албаны салбар зөвлөлд хандаад явж байх явцад 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 тоот тушаалаар цэргийн албанаас бүр мөсөн халсан. Өөрөөр хэлбэл Хууль сахиулахын их сургуулийн Хилийн албаны сургуулийн Ар талын албаны багшийн албан тушаал дээр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Үйлчилгээ, аж ахуйн газрык дэд дарга, дэд хурандаа Т.Б-г томилж намайг ажилгүй болгосон.

Иймд Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/165, 2013 оны 01 дүгээр сарын 10~ны өдрийн Б/25 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Хууль сахиулахын их сургуулийн Хилийн албаны сургуулийн Ар талын албаны багшийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү" гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүулсэн хариу тайлбарт болон түүний төлөолөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "С.Г нь эрх зүйч мэргэжилтэй, Дотоод хэргийн их сургууль байгуулагдахаас өмнө Хилийн цэргийн дээд сургуульд Барилга, орон сууцны офицерын албан тушаалд ажиллаж байгаад Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэснээр Дотоод хэргийн их сургуулийн Үйлчилгээ аж ахуйн газарт Барилга, сантехНийн офицероор 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс томилогдон ажиллажээ.

Тус их сургуулийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг Хууль зүй дотоод хэргийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/37 дугаар тушаалаар шинэчлэн батлахдаа С.Гын хашиж байсан Үйлчилгээ, аж ахуйн газрын Барилга, сантехНийн офицерын орон тоог ажлын зайлшгүй шаардлагаар барилгын ахлах инженер, сантөхНийн ахлах инженер болон өөрчилсөн байна.

Инженерийн албан тушаалд тавигдах үндсэн шаардлага нь мэргэжлийн сургууль төгссөн, барилгын болон сантехНийн инженер байх шаардлагатай, мөн тус их сургуулийн 850 сонсогчийн дотуур байр баригдаж эхэлсэн, цаашид их сургуулийн хичээлийн байрны өргөтгөл үргэлжлэн баригдахаар зураг төсөл батлагдсан, сургуулийн сантехНийн шугамыг шинэчлэх, төвийн нэгдсэн дулааны шугамд холбогдохоор болсон зэрэгтэй холбогдуулан зайлшгүй мэргэжпийн боловсон хүчинг цээрх ажпын байруудад гомилох шаардлага гарсан тул С.Гыг урьд өмнө Хил хамгаалах байгууллагад эрхэлж байсан эд аж ахуйн нярав, барилга, орон сууцны офицерын ажилтай нь дөхүүлж ажпын дадлага туршлагынх нь дагуу Хилийн албаны сургуулийн Ар талын тэнхимд багшаар томилон 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдроос цалинжуулж байсан.

Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Их сургууль, дээд сургууль, коллежид үндсэн мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заана" гэдэг тул Хилийн сургууль болон Сургалтын бодлого, зохицуулалтын газраас С.Гыг цаашид багшаар ажиллуулах боломжгүй гэсэн саналыг ирүүлснийг үндэслэлтэй гэж үзэн асуудлыг тус их сургуулийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн боловч түүний боловсрол, мэдлэг, ур чадварт тохирох офицер албан тушаалын сул ажлын байр байгаагүй.

С.Г Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингистэй уулзаж өөрөө "намайг хил хамгаалах байгууллагад шилжүүлж өгөх"-ийг хүссэн бөгөөд түүний хүсэлтийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг гаргаж Хил хамгаалах ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн.

Мөн Хил хамгаалах байгууллага болон Дотоод хэргийн их сургуулийн хооронд байгуулсан "Санамж бичиг"-ийн 5.2.2-т Дотоод хэргийн их сургууль, Хилийм албаны сургуулийн удирдлага, тэнхимийн эрхлэгч, багш нарыг Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн бодлого, зохицуулалтын хэлтэстэй зөвшилцөн томилох гэж заасан бөгөөд энэ заалтын утга нь зөвхөн их сургууль тухай үеийн хилийн албаны сургуульд л томилохдоо Хил хамгаалах байгууллагын саналыг харгалзах гэсэн утга агуулагдаж байна.

Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан "Багш, ажилтан, ажиллагсдад аттестатчлал" явуулах удирдамжийн дагуу Дотоод хэргийн их сургуулийн нийт албан хаагчдын дунд явуулсан аттестатчлалын шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ороогүй нь уг журмын 6.8 дахь заалтын дагуу "Р" үнэлгээ авсан гэж тооцох, мөн удирдамжийн 6.2 4 дэх заалтад заасан "Р" үнэлгээтэй дүгнэгдсэн нь "Албан тушаалдаа тэнцэхгүй" гэж үзэх үндэслэл болж байна.

Албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үнэлгээ авсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын "төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь еерчлөгдөхөд албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон гусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бухий албан  тушаалтан нь шалгаруулж авна" гэсэн хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх "Их сургууль, дээд сургууль, коллежид ундсэн мэргэжлийн хичээлийг магистр түунээс дээш зэрэгтэй багш заана" гэсэн заалт, Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2012 оны 04 дугээр сарын 17-ны өдрийн А/45 дугаар тушаалаар "Ерөнхий болон тусгай шалгуур шаардлага, шалгуур үзуулэлт батлах тухай" журмын багшид тавигдах тусгай болон ерөнхий шаардлагуудыг хангахгүй байгаа зэргийг үндэслэл болгон С.Гыг Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн Ар талын тэнхимийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.

С.Г урьд нь 1999, 2005 онд өмч урэгдүүлсэн ундэслэлээр захиргааны саиаачилгаар 2 удаа ажлаас чөлөөлөгдөж байсан, их сургуулийн захирлын тушаалаар 2012 онд архидан согтуурч, ажлын хариуцлага алдаж албаны шалгалт хийгдэн сахилгын шийтгэл хүлээж байсан.

Дээрх байдлуудыг үндэслэн С.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хулээн зөвшөөрөхгүй байна" гэв.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: "Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн Ар тал техНийн тэнхимийн ахлах багш дэд хурандаа Т.Бминий бие хуучнаар Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/348 тоот тушаалаар Үйлчплгээ аж ахуйн газрын дэд даргаар, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2012 ны 12 дугаар сарын 17 ны өдрийн Б/145 тоот тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн Ар талын тэнхимд ахлах багшаар томилогдон тушаалд заагдсан ажлыг эрхэлж байна.

Хошууч С. Ганбаатар нь Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2012.08.24- ний өдрийн Б/488 тоот тушаалаар Үйлчилгээ, аж ахуйн газрын барилга сантехН хариуцсан офицерын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс Хилийн албаны сургуулийн Ар талын тэнхимд багшаар томилогдсон боловч Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/165 тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүртлзэ Үйлчилгээ аж ахуйн газарт Барилга орон сууцны ангийн дарга хурандаа Булгантамирын удирдлагад үргзлжпүүлэн ажиллаж байсан.

Хилийн сургуульд миний одоо эрхэлж буй ажпын байр, С.Гын томилогдсон байсан гэх ажлын байр өөр байгаа /ахлах багш, багш/, С.Гын бодигоор эрхэлж байсан ажил нь Барилга орон сууцны ангид хамаарч байгаа тул

 

түүний нэхэмжлэлдээ дурдсан "миний ажиллаж байсан орон тоон дээр Үйлчилгээ, аж ахуйн газрын дэд дарга дэд хурандаа Т.Баясгаланг томилж намайг ажилгүй болгосон" гэсэн нь үндэслэлгүй ташаа ойлголт юм." гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хууль сахиулахын Их сургуулийн эахирлын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/165, 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингуй болгож, С.Гыг урьд эрхэлж байсан Хууль сахиулахын их сургуулийн Хилмйн албаны сургуулийн Ар тал, техНийн тэнхимийн багшийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, татварыг суутган олгохыг хариуцагчид даалгасугай” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох иргэн С.Гын нэхэмжпэлтэй хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцэж 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргаж байна.

Ү                 Шүүх шийдвэрийн үндэслэлдээ их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар

сарын 25-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг эрх зүйн үндэслэлгүй акт гэж тодорхойлсон бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/20 дугаар тушаалаараа дээрхи тушаалаа хүчингүй болгосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б/165 дугаар тушаалын үйлчлэлийн тухай яригдахгүй юм. 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5-д агентлагийн даргын бүрэн эрхийг зааж өгсөн байхад шүүхээс уг бурэн эрхийг нь эдлэхгүй мэт утга агуулгаар тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүх дээрх хуулийг өөрөө буруу тайлбарлаж хэргэлсэн бөгөөд С.Г Хууль сахиулахын их сургуулийн зүгээс С.Гыг Төрийн албаны тухай хуульд ■(         заасан нөхцөл баталгаагаар хангаж ирсэн ба өөрийнх нь хүсэлтээр Хил хамгаалах

байгууллагад шилжүүлсэн байдаг. С.Г өөрийн тойрох хуудсын авч өөрөө зуруулсан Хил хамгаалах байгууллагад шилжсэн байхад шүүхээс энэ нөхцөл байдлыг үнэлээгүй байна.

Мөн шүүхээс С.Гын мэргэшлийн түвшин, мэдлэг боловсол нь их сургуулийн багшаар ажиллах шаардлага хангаагүй гэж үзсэн, мөн их сургуулийн захирлын нэрэмжит аттестатчлалын шалгалтанд хамрагдаагүй гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн бөгөөд шийдвэр гаргахдаа энэ талаар үнэлээгүйд гомдолтой байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолд Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа "...хуулийн 10.1, 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг "сул орон тоо гарсан" гэдэгт хамааруулж үзнэ" гэжээ. С.Г нь тухайн ажлын байранд тавигдах хуулиар тогтоосон шаардлага буюу Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа нь сул орон тоо гэж үзэх хангалттай үндэслэл юм.

Монгол Улсын Дээд шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах хэсгийн " мөн хэсэгт заасан "....шалгаруулж авна " гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ." гэж тайлбарлсаныг шүүхээс үнэлээгүй байна.

Мөн шүүхээс С.Г нь Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн Ар тал, техНийн тэнхимийн багшаар ажиллах мэргэшил, ур чадвар болон Дээд боловсролын тухай хуульд заасан нийтлэг шалгуур шаардлагыг хангасан гэж дүгнээгүй гэж үзсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 104 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Дараахь үндэслэлээр, нэхэмжпэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв. бөгөөд хариуцагчийн “С.Гын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн шилжүүлсэн” гэх тайлбар, гомдол баримтаар дэмжигдэхгүй, няцаагдаж байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн ““тойрох хуудас” нь нэхэмжлэгч С.Г өөрөө хусэлтээрээ Хил хамгаалах байгууллагад шилжсэнийг нотлоно" гэдэг тайлбар нь Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх талаарх 22 дугаар зүйлийн зохицуулалтай нийцэхгүй, тойрох хуудас нь өөрийнх нь зөвшөөрлийг авч, харилцан тохиролцсныг илтгэх баримт биш учир хариуцагчийн гомдлын “өөрийнх нь хүсэлтээр шилжүүлсэн нөхцөл байдлыг шүүх үнэлээгүй" хэсгийг хүлээж авах үндэсгүй байна.

2. Өмнөх Б/165 дугаар тушаал гарснаас хойш 16 хоногийн дараа Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2013 оны Б/25 дугаар тушаалаар “Их сургуулийн захирлын нэрэмжит аттестатчлалын шалгалтанд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ороогүй, мэргэшлийн түвшин нь багшаар ажиллах нийтлэг шалгуур шаардлагыг хангахгүй, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр” гэх үндэслэлээр С.Гыг ажлаас чөлөөлж, цэргийн албанаас халжээ.

Энэхүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан хяналтын шатны шүүхийн тогтоолын дагуу хариуцагчаас чухам аль үндэслэлээр маргаан бүхий тушаалууд

гарсаныг тодруулахад “тушаалд дурьдсан бүх үндэслэлүүдээр халсан” гэх бөгөөд харин Б/25 дугаар тушаал нь “нэхэмжлэгчийг тэтгэвэрт гаргасан зохицуулалтгүй” хэмээн хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан1 учир тэтгэвэрт гарах насны талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Аттестатчлалын шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ороогүй гэх үндэслэлийн тухайд: хариуцагч маргаан бүхий актын нэг үндэслэлийг “аттестатчлалын шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ороогүй" гэж тодорхойлсон байна, гэтэл нэхэмжлэгч С.Г нь Хууль сахиулахын их сургуулийн захирлын нэрэмжит аттестатчлалын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шалгалтаар “бие бялдар, эрүүл мэндийн” шалгалтыг өгч тэнцсэн гэх үнэлгээ авсан байх бөгөөд мөн 2012 оны 09 сарын 25-ны өдөр өмнөх шалгалтанд хамрагдаагүй албан хаагчдаас дахин аттестатчлалын шалгалтыг авах үед “тестийн болон гадаад хэлний” шалгалтыг өгч нийтдээ 17.4 оноог авсан байна.

Ийнхүү нэхэмжлэгч С.Г нь аттестатчлалын шалгалтад хамрагдсан байх тул түүнийг “аттестатчлалын шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ороогүй” гэж буруутгах үндэсгүй, түүнчлэн энэхүү 6 сард явагдсан шалгалтын дүн гарснаас хойш 2012 оны 8 дугаар сард С.Гыг өөр албан тушаалд томилж ажиллуулж байснаас үзвэл “аттестатчлалын дүнг хожим 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалын үндэслэл болгосон” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хариуцагчийн тайлбар нь маргаан бүхий Б/25 дугаар актын үндэслэлд хамааралгүй байна.

Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтийн тухайд:

Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2012 оны 8 дугаар сарын 24 -ний өдрийн Б/488 дугаар тушаалаар Үйлчилгээ, аж ахуйн газрын Барилга, сантехник хариуцсан офицерын үүрэгт ажлаас С.Гыг чөлөөлж, Хилийн албаны сургуулийн Ар талын тэнхимд багшаар шилжүүлэн томилж ажиллуулсан байна. Хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгээр, хуучин бүтцээр буюу Хилийн албаны сургуулийн Ар талын тэнхим нь 3 орон тоотой байсан байна.

Засгийн газрын 2012 оны 10 сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хууль сахиулахын сургуулийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Б/20 дугаар тушаал гарчээ. Уг Б/20 тушаалын хавсралтаар “Хилийн албаны сургууль нь Хилийн сургууль, Ар талын тэнхим нь Ар тал, техникийн тэнхим” болж тэнхимийн эрхлэгч, дэд профессор, ахлах багш, багш, туслах ажилтан гэсэн нийт 5 орон тоотой[3] ажиллахаар тогтоожээ.

Эндээс дүгнэвэл, хариуцагчийн тайлбар, гомдлын “орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт” нь нэхэмжлэгч С.Гыг ажлаас чөлөөлөх үндэслэл болохооргүй байх төдийгүй, тэрээр Б/165 болон Б/25 дугаар тушаалуудаар чөлөөлөгдөх үедээ хариуцагчийн тайлбарлаж буйчлан “барилга, сантехНийн офицер” —ын албан тушаалд биш харин “Хилийн сургуулийн Ар талын тэнхимд багш” -аар ажиллаж байсан бөгөөд Хууль зүйн сайдын 2012 оны Б/20 дугаар тушаалаар С.Гын ажиллаж байсан багшийн “албан тушаалын чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн”, уг албан тушаалын орон тоо нь “хасагдаагүй” тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 -т заасан нөхцөл үүсээгүй, “орон тоо нь цөөрөөгүй” учир мөн зүйлийн 27.2.3 -т заасан “шалгаруулалт явуулж сонгох” нөхцөл тулгараагүй, хэрэгт цугларсан баримт болон оролцогчдын шүүх хуралдаанд хэлсэн мэдүүлгээр шалгаруулж авах үйл ажиллагаа явагдаагүй байна.

Хариуцагчийн гомдол, тайлбарын өөр нэг үндэслэл болох “нэхэмжлэгч багшаар ажиллах болзол, нөхцөлийг хангахгүй байгаа" гэдэг тухайд, С.Гыг Дотоод хэргийн их сургуулийн Үйлчилгээ, аж ахуйн газрын Барилга, сантехник хариуцсан офицероор ажиллаж байхад нь тус сургуулийн захирлын 2012 оны 8 дугаар сарын 24 -ны өдрийн Б/488 дугаар тушаалаар Хилийн албаны сургуулийн Ар талын тэнхимд багшаар шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 -т зааснаар “лпөрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарпах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн" тохиолдолд тухайн байгууллага дотоод бололцоогоороо өөрийн албан хаагчийг ажпын байраар хангах зохицуулалтад нийцсэн байна.

Түүнчлэн тухайн үед “Хилийн албаны сургуулийн Ар талын тэнхимийн багш” - ийн албан тушаалд томилж, уг албан тушаалын цалин хөлсийг олгон ажиллуулж байсан атлаа бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэдэг шалтгаанаар өмнө нь ажиллуулж байсан багшийн ажлыг “магистр зэрэгтэй” байх шаардлагыг хангаагүй гэдгээр ажиллуулахаас татгалзаж байгаа нь шүүхээс нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэсгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.