Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Ханджав

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, 19 оны .. дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, аав, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн ******* тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар:*******, *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ийн хашаанаас “алеска” нэртэй 60 литр тосол, “маннол” нэртэй 15 литр масло зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 414 000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

 Хохирогч ******* “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр  баруун карьер дээр байж байтал 14 цагийн орчимд гэх залуу залгаад хашааны агуулах дотор байсан  60 литр Маннол масло алга болчихсон байна гэсэн. Манай ажлын газрын угаагч  эгч манай ажилтан д хэлэхдээ юм зөөгөөд хашааны буланд тавиад байна гэж хэлсэн. Тэгээд би руу залгахад утсаа авахгүй байсан. Манайд  8 хоног ажлаа архи уугаад янз бүр болоод байдаг хүүхэд би хохирлоо барагдуулж авсан ” гэх мэдүүлэг  /хх-ийн 06-07 х/,

 

   Гэрч ын “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн орчимд таксинд явах уу гээд дуудлага ирсэн би явна гээд очиход 1 залуу 2 ширхэг хайрцагтай юм барьсан байсан ба машины тос масло байгаа юм гэж байсан... тэр залуу ярихдаа манай эхнэр, хүүхэд, ээжийн бие өвдөөд дарга нартайгаа ярихад наанаа байгаа юмаа зараад ав гэсэн юм. Би энэ компаниас 3,000,000 төгрөг авах ёстой гэх мэт юм ярьж байсан...Миний машинд суухдаа 60 литр тосол, 20 литр масло зэргийг ачсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/ ,     

 

Яллагдагч *******гийн “... Ээжийн бие муу байна гэж эгч ярьсан би даргатайгаа яриад  ээжийн бие муудаад байна цалингаа авъя гэхэд утсаа салгасан.  Сүхбаатар аймгийн *******  сумын 5 дугаар багт байрлах  Зам ангийн хашаанаас 60 литр тосол,  20 литр масло байхаар нь авч яваад 60 литр тосолоо 138,000 төгрөг, маслыг нь 45000 төгрөгөөр зараад зардал хийгээд Улаанбаатар хот явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х/

 

Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн  2103210 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23-32 х/,

 

*******гийн  Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 50-52 х/                 

*******гийн оршин суугаа газрыг хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 53 х/

 Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/

 

 Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас/хх-ийн 55 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ийн хашаанаас “алеска” нэртэй 60 литр тосол, “маннол” нэртэй 15 литр масло зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 414 000 төгрөгийг хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч *******, гэрч нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2103210 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******гийн  ******* ХХК-ийн хашаанаас “алеска” нэртэй 60 литр тосол, “маннол” нэртэй 15 литр масло зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч  бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Улсын яллагчаас *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******г бусдын эд  хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

*******гийн үйлдлийн улмаас хохирогч *******эд 414,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч О. Төмөрсүх нь  “хохирлоо төлүүлсэн. Надад гомдол санал байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.  

Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

 Шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай .

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ……….  г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР