| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02539/И |
| Дугаар | 102/ШШ2017/02250 |
| Огноо | 2017-08-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/02250
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТТЭ, 32 дугаар байр, 27 тоотод оршин суух, Монголжингоо овогт Нацагдоржийн Бямбацогт /РД:чп59122477/-оос 210,000 төгрөг гаргуулах тухай “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Бямбацогт нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1135279 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Н.Бямбацогт нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 140,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Н.Бямбацогт төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 896 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 70,000 төгрөг буюу нийт 210,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Н.Бямбацогтоос төхөөрөмжийн үнэ 210,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагч Н.Бямбацогт нь 140,000 төгрөгийг төлж барагдуулсан тул алданги 70,000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь Н.Бямбацогтод холбогдуулж 210,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Бямбацогт нь “Жи мобайл” ХХК-д 140,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргалаас нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 70,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 210,000 төгрөгөөс 140,000 төгрөгийг хариуцагч Н.Бямбацогт төлсөн ба үлдэх 70,000 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,475 төгрөгийг хариуцагч Н.Бямбацогтоос гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |