| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02541/И |
| Дугаар | 102/ШШ2017/02248 |
| Огноо | 2017-08-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/02248
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 99 тоотод оршин суух, Боржигин овогт Чимэдрэгзэнгийн Одбаяр /РД:чн85041277/-аас 300,000 төгрөг гаргуулах тухай “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Одбаяр нь манай компанитай 2014 оны 8 дугаар сраын 21-ний өдөр 1132198 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Ч.Одбаяр нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 200,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Ч.Одбаяраас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 986 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 100,000 төгрөг буюу нийт 300,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Ч.Одбаяраас төхөөрөмжийн үнэ 300,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагч Ч.Одбаяр нь 200,000 төгрөгийг төлж барагдуулсан тул алданги 100,000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь Ч.Одбаярт холбогдуулж 300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Одбаяр нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үлдэх 100,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байна.
Иймд хариуцагч Ч.Одбаяр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч.Одбаяр нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан ба нэхэмжлэгч үлдэх 100,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,825 төгрөгийг хариуцагч Ч.Одбаяраас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |