| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00435/И |
| Дугаар | 130/ШШ2017/00449 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2017/00449
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 130/ШШ2017/00449 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт орших, Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршоо /гүйцэтгэх захирал А.Ж/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: - гийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, утас 9**********, РД:БЮ********* С****** овогт Х.Тд холбогдох нэхэмжлэлийг 2017 6 дугаар 16-ны
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, хүүгийн хамт нийт 2496000 /хоёр сая дөрвөн зуун ерин зургаан мянган/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршоо гүйцэтгэх захирал А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Т нь Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооноос 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлдсэн боловч гэрээт хугацаанд зээлээ төлөөгүй болно. Мөн удаа дараа шаардаж, холбоо барихад элдэв шалтаг тоочиж үл тоомсорлож байна. Иймд Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооноос авсан үндсэн зээл, хүүгийн хамт нийт 2496000 /хоёр сая дөрвөн зуун ерин зургаан мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Т шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооноос 2400000 төгрөгийн зээлийг авсан. Уг зээлийг хугацаандаа төлөх боломжгүй байсан тул төлж чадаагүй болно. Иймд Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооноос нэхэмжлилж буй үндсэн зээл, хүүгийн хамт нийт 2496000 /хоёр сая дөрвөн зуун ерин зургаан мянган/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн тус хоршоос авсан үндсэн зээл, хүүгийн хамт нийт 2496000 /хоёр сая дөрвөн зуун ерин зургаан мянган/ төгрөгийг бүрэн төлж өгөх тухай тайлбараа хариуцагч Х.Т тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54886 төгрөгийн тал нь болох 27443 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 27443 төгрөг, мөн хариуцагч Х.Тгээс 27443 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршоонд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл, хүүгийн хамт нийт 2496000 /хоёр сая дөрвөн зуун ерин зургаан мянган/ төгрөгийг хариуцагч РД:БЮ89112630 Санырау овогт Х.Т нь төлж өгөхөөр болж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54886 төгрөгийн тал нь болох 27443 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 27443 төгрөг, мөн хариуцагч Х.Тгээс 27443 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК