Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0202 |
Огноо | 2014-05-22 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2014/0202
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
2014 оны 05 сарын 22 өдөр Дугаар 202 Улаанбаатар хот
‘Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
О.Д, хариуцагч Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Д. Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газар, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Д.Б, Ж.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Б" ХХК-ийн захирал Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Манай компаниас Татварын ерөнхий газарт хандаж гаргасан алдагдал баталгаажуулах хүсэлтийн дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Д.Б, Ж.Н нар нь "Б" ХХК-ийн 2011 оны татварын I ногдуулалт төлөлтийн байдалд аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төрлөөр шалгалт хийж, манай компанид 86.935.4 мянган төгрөгийн торгууль, 40.859.6 мянган төгрөгийн алданги, нийт 127.795.0 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2013 оны 04 дүгээр 05-ны өдрийн 210221 дугаартай татварын улсын байцаагчийн актаар тогтоосныг манай компани дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан.
НЭГ. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу талууд татварын өр төлбөрийн талаар харилцан тохирч, 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулах үед "В" ХХК, "Б" ХХК-иудын өмнөх татварын өрийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэхүү гэрээнд тус компаниуд нь "А Монгол" ХХК-тай харилцан хамаарал бүхий гэрээний нэг талын компаниуд болохыг тодорхойлсон юм. "А Монгол" ХХК ба "В" ХХК-иуд нь хамтдаа Монгол УИХ-аас баталсан 2006 оны Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиар алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод 68 хувиар албан татвар ногдуулсан нь Монгол Улс ба Оросын Холбооны Улсын хооронд байгуулсан "Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай" гэрээг зөрчсөн гэж үзэж, НҮБ-ын ОУ-ын Худалдааны Хуулийн Комиссын дүрмийн дагуу Олон улсын Арбитрт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаж, 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
ОУ-ын Арбитрын шүүхийн шийдвэр 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарсан ба үүний дараа Засгийн газрын хуралдаанаар "А Монгол" ХХК, С.В.П болон түүний хамаарал бүхий компаниудын холбогдох татварын болон бусад өр төлбөр, байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг4 удаа авч хэлэлцээд татварын өр , төлбөрийг барагдуулах гэрээг байгуулж, гэрээг шүүхэд эвлэрлээр баталгаажуулж, татварын өр төлбөрийн асуудлаар дахин маргахгүйгээр харилцан тохиролцож шийдвэрлэсэн.
ХОЁР. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдээр "А Монгол" ХХК болон ОХУ-ын иргэн С.В.П-н хамаарал бүхий компаниудын татварын өр төлбөрийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж зохицуулсан. Засгийн газрын хуралдааны 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 186 дугаар тогтоол, 2011 оны 11 дүгээр 30-ны өдрийн 56 дугаар тэмдэглэл, 2012 оны 4 дүгээр 04-ний өдрийн 22 дугаар тэмдэглэлээр гарсан шийдвэрүүдэд зөвхөн "А Монгол" ХХК-ийн өрийн асуудлыг бус ОХУ-ын иргэн С.В.П-н хамаарал бүхий компаниуд "В" ХХК, "Б" ХХК-ийн татварын өр төлбөрийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж, зохицуулсан тухай тодорхой заасан бөгөөд энэ хүрээнд Засгийн газрын ажлын хэсэг ажилласан билээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг болон одоогийн удирдлагуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний зорилго, зохицуулалт нь өмнөх удирдлага С.В.П-н үеийн "А Монгол" ХХК болон түүний харилцан хамаарал бүхий компаниудын их хэмжээний өр төлбөрийг төлж барагдуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд оршиж байсан. Гэтэл татварын улсын байцаагчид эвлэрлийн гэрээгээр татварын өрийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь зөвхөн "А Монгол" ХХК-д хамаатай, ОХУ-ын иргэн С.В.П-н хамаарал бүхий бусад компаниудад нь хамааралгүй гэж үзэж "В" ХХК, "Б" ХХК-иуд нь хэдийгээр үндсэн татварын өр төлбөрөө төлж барагдуулсан боловч хугацаандаа төлөөгүйн хүү, торгууль, алданги төлнө гэж үзэж байгаа нь Засгийн газрын шийдвэр, Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гэрээний тохиролцоо, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр баталгаажсан гэрээний заалтуудыг үл ойшоосон хэрэг болжээ.
ГУРАВ. Татварын өр төлбөрийг албадан хураах хууль, хяналтын байгууллагын албадлагын үйл ажиллагаа явагдаж байсан, компанийн үйл ажиллагааг зогсоосон дансны гүйлгээг хааж, тамга тэмдгийг нь хураан авч, эд хөрөнгийг битүүмжилсэн, Олон улсын арбитрын шүүхийн маргаан хянан хэлэлцэгдэж байсан 2008-2011 оны хугацаанд хүү, торгууль, алдангийн төлбөр актаар ногдуулсан нь үндэслэлгүй байна. "В" ХХК-ийн хамаарал бүхий компани болох "А Монгол" ХХК-ийн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн 68 хувийн татварын өр төлбөр барагдуулалтын маргаанаас үүссэн иргэний болон эрүүгийн хэргийн шүүх, хууль хяналтын байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа 2008 оноос эхэлж 2012 оны 4 дүгээр сард дууссан.
Энэхүү "А Монгол" ХХК-д холбогдох татварын эрүүгийн болон иргэн хэргийг хянан шийдвэрлэх ажлын хүрээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн прокурор, Цагдаагийн ерөнхий газраас "А Монгол" ХХК, "В" ХХК, "Б" ХХК-иудаар татварын өр төлбөрийг албадан төлүүлэх, бүх эд хөрөнгийн болон эрхийн тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэх, ашиглах эрхийг нь хязгаарлах, арилжааны банкиуд дахь бүх дансны гүйлгээг зогсоох, тамга тэмдгийг нь хураах зэрэг албадлагын үйл ажиллагааг явуулж, компаниудын үйл ажиллагааг хүчээр зогсоосон билээ. Гэтэл хууль, хяналт хүчний байгууллага, Татварын ерөнхий газар өөрөө татварын өр төлбөрийг барагдуулах зорилгоор албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж, үйл ажиллагааг нь зогсоож, татвар төлөх ямар ч нөхцөл боломжгүй болгосон байсан 2008-2011 оны хугацаанд "В" ХХК-ийн тайлангийн татварын үлдэгдэлд 4 жилийн хүү, торгууль, алданги тооцож акт тавьж байгаа нь үндэслэлгүй байна.
ДӨРӨВ. "А Монгол" ХХК болон хамаарал бүхий компаниудын удирдлагын шинэ баг компанид их хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийг 2012 оны 05 дугаар сараас эхлэн сэргээн ажиллуулж эхэлсэн хэдийгээр "А Монгол" ХХК-ийн өнгөрсөн нэг жилийн хугацаанд гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас авсан санхүүжилт, компаниудынхаа орлогыг өр төлбөр барагдуулах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх, компанийн үйл ажиллагааг тогтворжуулж сэргээхэд ажилласны хүчинд Засгийн газрын ажлын хэсэг, Татварын ерөнхий газартай байгуулсан төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн татварын өр төлбөрийг бүрэн төлж барагдуулав.
- Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Төрийн өмчийн хорооны даргын 2013 оны 8 дугаар 13-ны өдрийн №А/192 дугаар тушаалаар Төрийн өмчийн хороо, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон тус яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд "А Монгол" ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах засвар үйлчилгээ, хангамжийн агуулахын зориулалттай "Улаанбаатар бааз"-ын эд хөрөнгийн цогцолбор, "В" ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нефть хангамжийн бааз"-ын эд хөрөнгийн цогцолбор, Рашаант дахь нефть болон хий боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийг татварын өрөнд төрийн өмчид шилжүүлэн хүлээлгэн өгч, татварын өр төлбөрийг бүрэн төлж барагдуулаад байна.
Иймд, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ж.Н, Т.Б нарын 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 210221 тоот "Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай" актын 127795.0 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ж.Н, Т.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Татварын хяналт шалгалт хийх (21/12)0265 тоот томилолтын дагуу Улсын төсвийн орлого хяналтын газарт бүртгэлтэй 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан, 2075652 тоот регистр, 9019022110 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, С дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж-23, Түшиг төвийн 3-н давхарт байрладаг, Тордай овогтой Г захиралтай, "Б" ХХК-ийн 2011 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын улсын байцаагч Т.Б, Д.Б, Ж.Н нар шалгалт хийж, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 210221 тоот татварын улсын байцаагчийн актаар 1.662.319.4 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 86.935.4 мянган төгрөгийн торгууль, 40,859.6 мянган төгрөгийн алданги, нийт
Тус компанийн нэхэмжлэлд "Б" ХХК 2011 онд шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдэн үйл ажиллагаа явуулаагүй учраас татварын өр барагдуулах боломжгүй байсан, 2012 оны 03 дугаар 15-ны өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Д.Б баталж, ТЕГ-ын дарга Б.Б "А Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Г нарын байгуулсан “Татварын өр төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан учраас татварын өрийн үлдэгдэлд хүү, торгууль, алданги тооцох үндэслэлгүй. Иймд, татварын улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 210214 тоот актыг хүчингүй болгож өгнө үү.
Тус ХХК-ийн дүрмийн санг 2011 оны 09 дүгээр сарын 16-ныг хүртэл ОХУ-ын иргэн Сергей В П-н эзэмшлийн компаниуд /“А Монгол” ХХК 20 хувь, “Т С13” ХХК 29 хувь, “В” 51 хувь/ эзэмшиж, шалгалтанд хамрагдсан 2008-2011 оны 09 дүгээр сарын 16-ны хугацаанд компанийн гүйцэтгэх
захирлаар мөн ОХУ-ын иргэн С.В. П ажиллаж байсан байна. 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээн дээр үндэслэн ОХУ-ын иргэн Сергей В П компанийн эзэмших, удирдах эрхийг 2011 оны 09 дүгээр 16-ны өдөр Монгол улсын иргэн Т.Гын эзэмшилд шилжүүлж, 2011 оны 11 дүгээр 14-нд улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авсан байна.
Компанийн өмнөх удирдлага С.В.П нь "А Монгол" ХХК-тай холбоотой татварын маргааны улмаас НҮБ-ын ОУ-ын Худалдааны хуулийн комиссын дүрмийн дагуу олон улсын Арбитрт Монголын Засгийн газрыг хариуцагчаар татаж, X 2007 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэг 2011 онд шийдвэрлэгджээ. Арбитрын энэхүү маргааны дараа УМБГ-аас С.В.П болон дэд захирал нарт татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2008 оны сүүлээс "А Монгол" ХХК, "Б" ХХК, "В" ХХК- ийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн захиран зарцуулалтыг хязгаарлан битүүмжилж, үйл ажиллагааг нь зогсоон Дотоодын цэрэг, шийдвэр гүйцэтгэх албаны хамгаалалтад авсан байна.
Энэ хэргийг Нийслэлийн прокурорын газрын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 88 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон боловч ТЕГ, Анод банк, Зоос банкнаас 2010 оны 11 дүгээр 24-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд компанийн дампуурлын хэрэг үүсгэж, тус дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар 02-ны өдрийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүдиэзс компанийн битүүмжлэл, хязгаарлалт болон дотоодын цэргийн хамгаалалтыг үргэлжлүүлсэн байна. "Б" ХХК-ийн өр нь "А Монгол" ХХК болон Татварын ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээний дагуух тохиролцоонд дараах үндэслэлээр хамаарахгүй гэж үзэж байна. Үүнд:
а. "Б" ХХК нь 2010 оны эцэст Аж ахуй нэгж орлогын албан татвараар 262.316.5 мянган төгрөгийн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 46.978.9 мянган төгрөгийн өртэй байсан. 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан
' "Татварын өр, төлбөр барагдуулах гэрээ" нь "А Монгол" ХХК-ийн
б. Гэрээ нь зөвхөн "А Монгол" ХХК болон Татварын ерөнхий газрын хооронд байгуулагдсан байх ба бие даасан хуулийн этгээд болох "Б" ХХК нь уг гэрээнд ямар нэгэн эрх, үүрэгтэйгээр оролцохоор тусгагдаагүй байна. Татварын улсын
байцаагч нарын тогтоосон 210221 тоот акт нь тус компанийн 2011 оны санхүүгийн баримтыг үндэслэн шалгаж, татварын хуулийн дагуу баримтаар нотлогдсон зөрчилд ногдуулсан төлбөр билээ. Иймд "Б" ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна’’ гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 \ дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Б" ХХК-ийн гаргасан "Татварын улсын байцаагч нарын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210221 дүгээр актын
Нэг. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Д.Б, Ж.Н нарын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр "Б" ХХК-ийн 2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалган нийт 127,795,0 мянган төгрөгийн өр төлбөрийг төлүүлэхээр 210221 тоот актаар тогтоосон. Энэ өр төлбөр нь "Б" ХХК-ийн хувьд нэгэнт төлж барагдуулсан татварын өр төлбөрийг Уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компани учраас төлбөрийн чадвартай гэдэг үүднээс дахин төлүүлэх гэсэн хууль бус үйлдэл байна. Учир нь, 2006 онд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар тэр дундаа алтны 68 хувийн татварын өр болох 56 тэрбум төгрөгийг төлөөгүй гэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн шүүх 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 254 дүгээр шийдвэр гарч, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар төлбөрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарч, 2008 оноос шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан "А Монгол" ХХК, "Б" ХХК, "В" ХХК-иудын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн захиран зарцуулахыг хориглон лацдаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон.
гэрээн дээр үндэслэн ОХУ-ын иргэн С.В.П-оос компаниудын эзэмших, удирдах эрхийг 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын иргэн Т.Гын эзэмшилд шилжүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 14-нд Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.
Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулах үед ажлын хэсэг болон Татварын ерөнхий газраас манай талд хандан төлбөрийн чадвартай болохоо нотлон "В" ХХК, "Б" ХХК-иудын татварын өрийг бүрэн төлж дуусгах, "А Монгол” ХХК-ийн өрнөөс 800 саяас доошгүй төгрөгийг гэрээ байгуулахаас өмнө гэрээнд гарын үсэг зурмагц 500 сая төгрөгийг төлөх шаардлагыг тавьж, "А Монгол" ХХК- ийн үлдэх өрөнд хугацаатай график тохирохоор харилцан тохирсон.
Дээрхи шаардлагыг манай тал бүрэн биелүүлсэн ба Татварын ерөнхий газрын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8/2940 тоотоор "Б" ХХК, "В" ХХК-д болон холбогдох байгууллагад "2008 оноос хойшхи шүүхийн шийдвэртэй болон тайлангаар үүссэн татварын өр төлбөрөө 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар бүрэн төлж барагдуулсан байна" гэсэн тодорхойлолтыг өгч, гэрээний тохиролцоог баталгаажуулсан юм.
Татварын өр төлбөр барагдуулах гэрээг байгуулах шатанд төлбөрийн
чадвартай болохоо нотлон харилцан хамаарал бүхий "В" ХХК, "Б" ХХК-иудын татварын өрийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсгээс тогтоосны дагуу /ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Татварын албаны эрх бүхий албан тушаалтан орсон/ бүрэн төлж дуусган өр төлбөр барагдуулах гэрээ байгуулах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээг байгуулах, хэрэгжүүлэх үндэс суурь нь “А Монгол" ХХК-ийн харилцан хамаарал бүхий "В" ХХК, "Б" ХХК-иудын татварын өрийг бүрэн төлж барагдуулсан явдал юм.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 186 тогтоолын 2 дугаарт заасны дагуу их , хэмжээний төсвийн орлогыг яаралтай бүрдүүлэх, Олон улсын арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор “А Монгол" ХХК, Оросын холбооны улсын иргэн С.В.П-н хамаарал бүхий компаниудын төр, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст учруулсан хохирол, татварын өр төлбөрийн нэгдсэн тооцоо, судалгааг гаргах, хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх, ... хохирлыг барагдуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг Засгийн газрын нөөц сангаас гарган "А Монгол" ХХК, "Б" ХХК, "В" ХХК- иудын татварын өр төлбөрийг тооцон гаргаж "Б" ХХК, "В" ХХК- иудын өр төлбөрийг хууль тогтоомжийн хүрээнд бүрэн төлүүлсэн.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхдээ:
- Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын тогтоолоор байгуулсан ажлын хэсэгтэй байгуулсан "Татварын өр төлбөр барагдуулах гэрээ",
-Шүүх, хууль хүчний байгууллагаас татварын өр төлбөрийг төлж барагдуулаагүйтэй холбогдуулан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, техН хэрэгслийг битүүмжилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тавьсан хуулийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудыг бүрэн дүүрэн тал бүрээс нь шинжлэн судлалгүй шийдвэрлэсэн байна.
Хоёр. Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйл 55.1.3-д татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар түүнд тооцсон алданги, ногдуулсан торгуулийг хуулиар тогтоосон хугацаанд төлөгдөөгүй татвар түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна гэж заажээ. Уг хуулийн 56 дугаар зүйлд татварын өр барагдуулах дарааллыг;
1-рт тухайн татварт ногдох алданги, 2-рт торгууль, 3-рт татварын үндсэн ер байна гэж заасан нь манай компани 2011 онд төлөх ёстой байсан татварын өр төлбөрөө бүрэн төлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 578 дугаар тушаалаар Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги тооцох, ногдуулах журмыг баталж, торгууль, алданги тооцох, ногдуулах, татварын өрийн үлдэгдлийг 2010 оны эцсийн өрийн үлдэгдэл тооцогдох хуулийн хугацаанаас эхлэн тооцохоор болсон билээ. Татварын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210214 тоот актаар хариуцлага хүлээлгэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан шударга ёсны зарчим, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг (Засгийн газрын 186 дугаар тогтоолоор томилогдсон ажлын хэсгээс гарсан татварын өр төлбөрийн хэмжээг тооцон баталгаажуулж төлж барагдуулах, төрийн өмчит компанид шилжүулэх шийдвэрийг үгүйсгэж) хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэж заасан хяналт шалгалтыг давхардуулахгүй байх зарчмыг, мөн Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т тухайн төрлийн татварыг төлж дууссан тохиолдолд татвар төлөх үүрэг дуусгавар болно гэж заасныг, 23 дугаар зүйлийн 23.1-д заасан Үндэсний татварын алба, татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчмыг тус тус зөрчсөн байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг, ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй, аж ахуйн нэгжийн удирлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог бол "харилцан хамаарал бүхий этгээд" гэж үзнэ. Мөн Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 4-д "харилцан хамаарал бүхий этгээд гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа хуулийн этгээдийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд нь шууд ба шууд бусаар оролцох этгээд"-ийг хэлнэ гэж заасан байна.
Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг, Татварын ерөнхий газартай байгуулсан өр төлбөр барагдуулах гэрээний 1.13-т “Энэхүү гэрээг байгуулах хэлэлцээр хийгдэж байх үед төлбөр төлөгч 811.660.979 төгрөг болон түүний өмнөх бүтцийн харилцан хамаарал бүхий компани болох "Б" ХХК-ийн 526.967.600 төгрөгийн, "В" ХХК-ийн 1.714.704.400 төгрөгийн нийт 3.053.332.979 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулсан байна" гэсэн заалт, Татварын албанаас '< манай компанид болон холбогдох байгууллагад хүргүүлсэн албан бичгээр нотлогдож байхад анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Ц.Сайхантуяагийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.4-д заасныг үндэслэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй байна.
Учир нь, татварын улсын байцаагчийн актаар тогтоосон өр төлбөр нь , тооцооллын хувьд маргаангүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд заасан Татварын өрийг барагдуулах дарааллыг баримтлан татварын өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, шүүхээр баталгаажуулсан эвлэрлийн гэрээнд тусгагдсан, бүрэн төлөгдсөн татварт хүү, торгууль, алданги тооцон дахин төлүүлэх гэсэн хууль бус шийдвэр байна.
Иймд, "Б" ХХК, "В" ХХК, “А Монгол" ХХК-иуд нь харилцан хамаарал бүхий этгээдүүд болох нь холбогдох хууль, татварын өр төлбөр барагдуулах гэрээгээр бүрэн нотлогдож байх тул уг маргааныг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Ц.Сайхантуяагийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “Б” ХХК-ийн 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг тус компаниас ирүүлсэн алдагдал баталгаажуулах хүсэлт, Хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон (21/12)0265 тоот томилолтын дагуу хяналт шалгалт хийжээ.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 210221 дүгээр актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг үндэслэн Аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй нийт 309295.4 төгрөгийн зөрчилд 86935.4 төгрөгийн торгууль, 40859.6 төгрөгийн алданги, нийт 127795.0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.
Нэхэмжлэгч "Б" ХХК нь "... 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2010 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаа хожимдуулан төлж барагдуулсан зөрчилд татварын улсын байцаагч нар торгууль, алданги ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч компани татвараа нэгэнт төлснөөр торгууль, алданги ногдуулсан нь буруу” гэж,
Гаалийн улсын байцаагч нар "Татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээ" нь "А Монгол" ХХК-ийн татварын хуримтлагдсан өр төлбөрийг тодорхойлж, барагдуулах зорилготой байх ба энэхүү гэрээнд "Б" ХХК-ийн татварын өр төлбөрийг барагдуулсан талаар дурдаагүй, хамааралгүй гэж маргасан байна.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан 210221 дүгээр актын 127795.0 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал:
"А Монгол" ХХК болон Засгийн газрын ажлын хэсэг, Татварын ерөнхий газрын 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06/12 дугаар "Татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээ"-ний Хоёр. Төлбөр төлөгчийн баталгаат мэдэгдлийн хэсэг /хх-ийн 42 талд/ Төлбөр төлөгч “А Монгол” ХХК-ийн татварын өрийг барагдуулах графикийн Хавсралт №1, Төлбөр төлөгч “А Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, толгой, охин, хараат зэрэг компани, хуулийн этгээд, тэдгээрийн хувь нийлүүлэгчдийн талаарх мэдээлэл Хавсралт №2 /2011.09.16-ны өдрөөс өмнөх болон хойшх хугацааны байдлаар харуулсан/-т заасан зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй.
Татварын улсын байцаагч нарын актад дурдсан зөрчил гэж үзсэн гүйлгээ нь ямар гүйлгээ болохыг тодруулах, өмнө нь “Б” ХХК-ийн төлсөн гэх татварын өр төлбөрт одоогийн энэ актаар хугацаанд нь төлөөгүй зөрчилд тооцсон хэд хэдэн оны, ямар албан татварт хамаарах, хичнээн төгрөгийн татвар хамаарсан эсэх, үүнийг тогтооход шаардлагатай өмнөх төлсөн дүнд хамаарах зөрчлүүд тэдгээрт ногдуулсан татварын хэмжээг тодорхойлох баримтууд, нэхэмжлэгчээс урьдчилан төлүүлсэн 526.976.600 төгрөгт энэ удаагийн актаар тогтоосон үндсэн татвар, торгууль, алданги багтсан эсэх талаарх нотлох баримтуудыг хуульд зааснаар бүрдүүлж, тэдгээр баримтад дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дох хэсэг, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг тус тус баримтлан удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй