Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

 

 

 

 

 

 

 

     2021        12          28                                     2022/ШЦТ/18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Д.Эрдэнэчимэг, 

шүүгдэгч Т.У , түүний өмгөөлөгч Т.Мөнхчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Т.У д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2103002970372 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт       тоотод оршин суух хаягтай, урьд

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Т.У  /РД:аа00000/  

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.У  нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 17 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Айцын давааны хойд замд Hyundai Sonata-3 маркийн 000000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км,-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”,

13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; 1 дүгээр хавсралт 2.20«Гүйцэж түрүүлэх хориотой»-удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоуоtа prius маркийн 000000  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.У  нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 17 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Айцын давааны хойд замд Hyundai Sonata-3 маркийн 000000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км,-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; 1 дүгээр хавсралт 2.20«Гүйцэж түрүүлэх хориотой»-удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоуоtа prius маркийн 000000  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хүний амь нас хохирсон болох нь:

  1. Шүүгдэгч Т.У ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 04 дүгээр тал/
  3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-14 дүгээр тал/
  4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр үед ажил дээрээ байсан ба манай ах Ундралаас дуудлага ирсэн ба Айцын даваан дээр осол гаргачихлаа намайг хүрээд ир гэхээр нь би шууд очих боломжгүй байна, та осол гаргасан бол түргэн дуудаарай гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа осолд орсон хүмүүсийг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгч байна гэж Ундрал ах над руу утсаар ярьж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаасаа гараад гэртээ цүнхээ тавиад гэмтлийн эмнэлэг рүү таксидаад явсан. Замдаа авга дүү У.Амина руу залгаад аав чинь зам тээврийн осол гаргасан байна, би одоо гэмтэл рүү явж байна гэж хэлсэн. Тэгээд намайг гэмтлийн эмнэлэг рүү очиход түргэний машинаар осолд орсон хүмүүсийг гэмтлийн эмнэлэг дээр авч ирж таарсан. Түргэний машинаас ээж, Ундрал ах болон нөгөө машинд явсан 1 том хүн, 2 хүүхэд бууж ирсэн ба бүгдийг нь гэмтлийн эмнэлэг рүү үзүүлэх гээд аваад орсон. Би араас нь дагаад эмнэлэг рүү ороод ээж, ах хоёрыг хүлээн авахын эмчид нь үзүүлээд дараа нь рентгенд үзүүлсэн. Тухайн үед ээжийг рентгенд үзүүлэхэд эмч нь зүүн хөлний өвдөгний яс нь хугарсан байна гэж хэлсэн ба хөлийг нь гипсдсэн. Мөн Цээжний хөндийн рентгенд харуулахад уушги болон хавиргыг харуулахад уушги нь маш их сорвижилттой байна, мөн 2 хавирга нь хугарсан байна гэж хэлсэн. Дараа нь ээжийг хэвлийн эхо-д харуулахад ямар нэгэн өөрчлөлт байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмч ээжийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, цаашлаад өвдөгний үе солих шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт тухайн үед шууд хэвтүүлсэн ба сахиураар нь дүү У.Амина үлдсэн. ...Тэгээд ээж гэмтлийн эмнэлэгт 2 хоног хэвтээд байж байхад гэмтлийн эмч нь өвдөгний үеэ солиулах шаардлагагүй зөрүү маш их байна, харьяа дүүргийнхээ эмнэлгийн гэмтлийн эмчдээ үзүүлээрэй, сар тутам гипсээ солиулаарай гэж хэлсэн ба би ээжийн имрай зургийг авахуулах шаардлагатай юу гэж асуухад эмч шаардлагагүй, ясны сийрэгжилт маш их байна, уушги нь сорвижилттой байна гээд эмчилгээ бичиж өгөөд асаргаа сувилгааг сайн хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд бид нар ээжийгээ эмнэлгээс гаргаад гэртээ аваачсан ба тухайн үед тав дахь өдөр байсан болохоор өөрсдөө хувиараа нэг дэх өдөр ээжийг аваад имрайн шинжилгээнд оруулъя гэж хоорондоо ярьж байсан юм. Тэгсэн ээж маань 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 06 цагт нас барсан. Тухайн үед ээж маань шөнийн 03 цагт миний хөл өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд ах маань намайг 06 цагт сэрээгээд ээж амьсгалахгүй байна гэж хэлэхээр нь би босоод ээж дээр очтол ээж маань амьсгалахгүй байсан ба бие нь хөрсөн байсан. Тэгэхээр нь бид нар 103-т дуудлага өгсөн ба удалгүй түргэн тусламжийн машин ирээд эмч нь ээжийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...Ээжийн оршуулгын зардалд ойролцоогоор 9-10 сая төгрөгийн зардал гарсан. ...Надад хэрэгт хавсаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Бүх баримтыг ламын хэлснээр шатаасан байгаа ...Манай ээжийн нэр дээр байсан автомашин ...Автомашины хохирлын үнэлгээг хийлгэхгүй. ...Би төрсөн ах Т.У д ямар нэгэн гомдол санал байхгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний том ах Т.У  нь ээжийг 2020 оны 3 сарын 10-ны өдөр цус харваснаас нь хойш гэртээ байнга асарч, тойглож байсан ба миний ахаас өөр ээжийг асарч харах боломж бид нарт байгаагүй юм. Учир нь бид бүгд ажил төрөлтэй байсан ба дүү нарынх нь зүгээс санхүүгийн тусламж л үзүүлэхээс цаашгүй байсан юм. Ээжийг миний том ах л өдий хүртэл нэг ч хоног хажуунаас нь холдолгүй асарсан юм. Ах маань болгоомжгүй үйлдлээсээ болж зам тээврийн осол гаргасанд маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-23 дугаар тал/
  5. Хохирогч Ж.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ямар учраас осол гарсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед би хамт яваагүй. Тэр өдөр 16 цагийн орчим манай Хишигжаргал над руу утсаар залгаад Энхболд ахыг аваарт орсон талаар хэлсэн. ...Би дүүгийнхээ толгойны КТГ шинжилгээ хийлгэсэн, шинээр нүдний шилийг нь авч өгсөн, наашаа цаашаа явсан бензиний зардал нийт 308.000 төгрөгийн зардал  гарсан ...Жолооч Т.У  Хишигжаргалын толгойны КТГ хийлгэсэн төлбөр болох 130.000 төгрөгийг төлж барагдуулсан. ...Т.У  миний дүүгийн эрүүл мэндэд учирсан бүх хохирлыг төлж барагдуулсан ...Надад жолооч Т.У д одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар тал/
  6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зам тээврийн ослын улмаас миний охин Э.Сондорын эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй. ...Миний охин тухайн үед толгойны КТГ-ын шинжилгээг 130.000 төгрөгөөр хийлгэсэн. Тэр мөнгийг жолооч Т.У  төлж барагдуулсан. Надад жолооч Т.У аас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/
  7. Иргэний нэхэмжлэгч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхболд ах бид хоёр нэг нутгийн хүмүүс. ..Миний нэр дээр байдаг миний эзэмшлийн автомашин. ...Би машиныг хараагүй байгаа болохоор мэдэхгүй байна. ...Би энэ машиныг Ц.Э  ахтай хоорондоо яриад 2021 оны 6 сард худалдсан юм. Би ажилтай байсан болохоор нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм. ...Би энэ машиныг суман дээрээ 2021 оны 5 сард оношилгоонд оруулсан. ...жолооч Т.У  нь миний машинд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...Надад жолооч Т.У д ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр тал/
  8. Гэрч Ц.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Би 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 17 цаг 20 минутын орчимд найз Э.Б ийн эзэмшлийн 000000  улсын дугаартай Приүс маркийн автомашиныг жолоодоод ээж Н.Нарангэрэл, өөрийн охин Э.Сондор, өргүүлсэн охин Ж.Хишигжаргал нарын хамт Айцын давааг ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй даваад явж байтал гэнэт өөдөөс явж байсан суудлын автомашин эсрэг урсгал сөрөөд ороод ирсэн ба би тэр даруй машиныхаа хурдыг хасаж тоормосоо гишгэсэн боловч өөдөөс явсан тэр машин их хурдтай орж ирсэн учраас би тэр үед бага зэрэг баруун гар тийшээгээ зайлуулж дараад тэр машинтай зүүн урдуураа мөргөлдсөн. Тэгээд би машинаасаа буугаад машин дотор явж байсан хүмүүсээ бас буулгасан ба тухайн үед охин Э.Сондорын хамраас нь цус гарсан байсан. Мөн том охин Ж.Хишигжаргалын дух нь шалбараад цус гарсан байсан, ээж Н.Нарангэрэлд ил харагдах шарх сорви болоогүй байсан ба ээж их сандарч шоконд орсон байдалтай байсан. Тэр үед нөгөө машины жолооч машинаасаа буугаад ирсэн байсан ба надаас хүмүүс чинь гайгүй юу гэж асуухад нь би уурлаад та чинь одоо яагаад урсгал сөрөөд яваад байгаа юм бэ гэж хэлэхэд тэр жолооч миний буруу, за тайван бай, машин тэрэг яахав хүмүүс гайгүй юу гэж хэлж байсан. Тухайн үед ямар хүн дуудлага өгснийг мэдэхгүй нэг мэдсэн түргэн тусламжийн машин ирээд эмч нь манай машинд явсан болон нөгөө машинд явсан хүмүүсийг бүгдийг нь үзээд гэмтлийн эмнэлэг рүү надаас бусдыг нь машиндаа суулгаад аваад явсан. Дараагаар нь автын цагдаа нар ирээд осол гарсан газар хэмжилт хийсэн. Хэмжилт хийж дуусаад хоёр машиныг ачигчаар журамлаад явсан. ... Ослын улмаас миний толгой өвдөөд байсан, шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтэл гараагүй ... Би тухайн үед өөрөөсөө гадна 3 зорчигчтой явж байсан ...Миний санаж байгаагаар тухайн үед өөдөөс нэг ачааны машин явж байсан ба тэр ачааны машины араас нэг цагаан суудлын жижиг тэрэг явж байсан. Тэр цагаан машины хажуунаас Соната-3 машин урсгал сөрөөд явсан гэхээр би тэр надтай мөргөлдсөн машины жолоочийг тухайн үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан гэж бодож байна ... Осол гарах үед Айцын давааны зам халтиргаа гулгаа гайгүй байсан ба зам бага зэрэг чийгтэй байсан. ...Замын хөдөлгөөн гайгүй сийрэг байсан. Үзэгдэх орчин хангалттай чөлөөтэй байсан. ...Манай найз Э.Б ийн эзэмшлийн автомашин. Би найз Э.Б ээс 2021 оны 07 сард худалдаж авсан ба нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм. ...Машины урд хэсэгт их хэмжээний эвдрэл хохирол учирсан байсан. Нарийн сайн мэдэхгүй байна. Хохирлын үнэлгээ хийлгэхэд 2.698.000 төгрөгний хохирол учирсан байсан. ...Би уг автомашиныг 2021 оны 5 сард оношилгоонд оруулсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дүгээр тал/
  9. Насанд хүрээгүй гэрч Ж.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Айцын давааг ертөнцийн урдаасаа хойшоо чиглэлтэй даван уруудаад явж байхад өөдөөс нэг том ачааны машин явж байсан ба тэр том машины зүүн талаас нь нэг жижиг суудлын машин гүйцэж түрүүлээд гарч ирсэн ба миний сууж явсан машины өөдөөс ирээд манай машинтай мөргөлдсөн. ...Манай машинтай мөргөлдсөн суудлын автомашинтай мөргөлдсөн суудлын автомашинд 2 хүн явж байсан ба жолооч нь эрэгтэй хүн байсан. Хажууд нь нэг настай эмэгтэй хүн сууж байсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд яаралтай үзлэг хийгээд манай эмээ, дүү мөргөсөн машинд сууж байсан эмээ болон намайг түргэний машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. ...Манай машиныг даваа уруудаад явж байхад өөдөөс том оврын автомашин явж байсан ба тухайн үед хажуугаар нь өөр машин явж харагдаагүй. Тэр том ачааны машины ард нь яаж байсан машин ачааны машиныг гүйцэх гээд эсрэг хөдөлгөөнд орсон юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар тал/
  1.  Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаачид учирсан дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, зүүн дунд чөмөгний хугарлын улмаас орчмын судас, зөөлөн эд, өөх гэмтэн судсаар дамжин уушгинд вен буюу тараагуур судаснуудын бөглөрлөөр үхэлд хүргэсэн гэж ойлгоно” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/
  2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2086 дугаартай:

            “-Талийгаач Л.Оюунбилэгийн цогцост зүүн дунд чөмөгний доод булууны зөрүүтэй далд хугарал, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн уушгины дээд, доод дэлбэнгийн голомтлог няцрал, хуйх, дух, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            -Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, ходоодны шархлаат үрэвсэлтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.

            -Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй.

            -Талийгаач нь 2- р бүлгийн цустай байна.

            -Талийгаач нь толгой, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас уушгины тараагуур судас өөхөн бүлэнгээр бөглөрч нас баржээ.

            -Талийгаач 2021.10.03-ны өдрийн 12 цаг 45 минутанд хийгдсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байжээ” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 88-93 дугаар тал/

  1. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 959 дугаартай: “Тоуоtа Рrius-11 маркийн 8447 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг 2.698.000 төгрөгөөр тогтоосон” автомашины техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 104-105 дугаар тал/
  2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3070 дугаартай:

“-Нуundai sonata-3 маркийн 1797 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдыг тогтоох боломжтой.

-Нуundai sonata маркийн 1797 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдыг тогтооход 86 км/цаг гарч байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 130-131 дүгээр тал/

  1. Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 283 дугаартай:

            “-Hyundai sonata-3 маркийн 000000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Т.У  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийГ хориглоно, 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 1 дүгээр хавсралт 2.20 «Гүйцэж түрүүл:-» хориотой»-удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг' хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            -“Тoyota prius-10 маркийн 000000  улсын дугаартай Тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Ц.Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

            -Hyundai sonata-3 маркийн 000000улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 135 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 154 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 156-157 дугаар тал/ зэргээр тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2086/, шинжээчийн дүгнэлт /3070/ зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

            “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учирсан байх обьектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг. Харин уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэжээ.

            Шүүгдэгч Т.У ын хувьд тэрээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Айцын давааны хойд замд Hyundai Sonata-3 маркийн 000000улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км,-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; 1 дүгээр хавсралт 2.20«Гүйцэж түрүүлэх хориотой»-удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн буюу автомашин жолоодож байгаа жолооч замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстойг мэдсэн хэдий ч осол гаргахгүй байна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас зам тээврийн осол гаргаж, Тоуоtа prius маркийн 000000  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг ослын улмаас Л.Оюунбилэгийн амь нас хохирсон үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг дээрх гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Т.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

            Энэ гэмт хэргийн улмаас Л.Оюунбилэгийн амь нас хохирсон бөгөөд амь хохирогч нь шүүгдэгчийн төрсөн эх, улмаар хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Т.Б ь нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн24/ хэрэгт авагджээ.

Мөн энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Сондор, Ж.Хишигжаргал нарын биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ж.Хишигжаргалын хууль ёсны төлөөлөгч Ж.Ж  нь 308.000 төгрөгийн нийт 6 ширхэг баримт /хавтаст хэргийн42-44/, насанд хүрээгүй хохироогч Э.Сондорын хууль ёсны төлөөлөгч Ц.Э  нь 120.000 төгрөгийн нийт 1 ширхэг баримт /хавтаст хэргийн50/, хохирогч Г.Нарангэрэл 410.000 төгрөгийн 1 хуудас баримт /хавтаст хэргийн173/, иргэний нэхэмжлэгч Э.Б э 138.000 төгрөгийн нийт 1 ширхэг баримт /хавтаст хэргийн171/-ыг тус тус хавтаст хэрэгт гаргаж өгчээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт дээрх хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга /хавтаст хэргийн174-175/-аар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь нийт 3.318.000 төгрөгийн хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчид гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн59, 184-185/ авагдсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.У  нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, улсын яллагчаас санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Т.У ын хувийн байдал /...46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.У ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

            Мөн шүүгдэгч Т.У ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Т.У д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.У ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 4 /дөрөв/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

  1. Шүүгдэгч Т.У  цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.У д энэ хэрэгт 3.318.000 төгрөгийн хохирол төлбөрт төлсөн болохыг тэмдэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Т.У ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Т.У д сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

 

  1. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.У д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР