| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00411/И |
| Дугаар | 138/ШШ2017/00806 |
| Огноо | 2017-07-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2017/00806
*******0*******7 07 *******8 *******38/ШШ*******0*******7/0080*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Адьяасүрэнгийн Тэмүүлэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ЕЮ8804*********************8 регистрийн дугаартай, овогт Хайдавсүрэнгийн Батхөлөгт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, 3.8*******0.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг *******0*******7 оны 4 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******эмүүлэн, хариуцагч атхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******эмүүлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Батхөлөгтэй *******00******* онд танилцан, *******007 оноос үерхэж *******008 оны **************-р сараас хамтран амьдарч байгаад *******009 оны 4-р сарын 9-нд гэрлэлтээ батлуулж, *******009 оны 9-р сарын 9-нд хүү Есөнбилэг төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд биш эхний саруудад бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлдээ архи ууж, хардаж жирэмсэний ******* сартайгаас эхлэн гар хөл хүлж байгаад зодох болсон. Би ч эхэндээ хайртай бас амьдраад болгож бүтээнэ гээд суусан болохоор тэвчдэг байсан. Бас их айдаг байсан. Байнга шахуу гар хүрнэ. Ингэж явсаар хүүгээ төрүүлж ******* сартайгаас нь би их сургуульд орсон. ...Батхөлөг зүрхний өвчтэй. Зүрх нь савлахаараа л намайг зоддог гэж боддог болсон. Хадам аав ээж ******* намайг зоддогийг мэддэг хэрнээ хүүхдээ өмөөрч өөгшүүлдэг. Ямар сайндаа л хадам аав хүүтэйгээ нийлж намайг зодож байсан. Энэ бүгдийг гэрийнхэндээ хэлэхэд сал гэж хэлсэн. Гэхдээ би гэр бүлээ авч үлдэх, хүүгээ өнчрүүлэхгүй, эцгийн хайраар дутаахгүйн тулд Батхөлөгийг уучилсан. Батхөлөг сургуулиа төгсөж Хилийн цэргийн 0*******98-р ангид ажиллах болсон. Би оюутан байсан болохоор зуны амралтаар л хүүгээ дагуулж ирдэг болсон. Дараагийн жил нь дахиад хүүгээ аваад очно, эхний өдрүүдэд гайгүй байж байгаад дахиад хардаж зодно. ...*******0************** оны 7-р сард маргалдаж өрөөндөө оруулж буу тулгаж, ална гэж сүрдүүлсэн. Би айж гарч зугтахад араас ирж уучлаарай гэхийн оронд юун сүртэй юм, тэр сум нь сургалтын сум байсан гэж доогь тохуу хийсэн. Энэ бүгдийг харсан хүмүүс хүртэл байгаа. *******0*******3 онд би сургуулиа төгсөж хүүгээ аваад бүр очсон. Ажил хийлгэхгүй гэрт байлгахыг л боддог. Зодох нь улам ихсэж би сална гээд хүүгээ аваад Дорноговьт байдаг гэр лүүгээ явсан. Энэ хугацаанд би нөхрийгөө уучлан хоорондоо байнга утсаар ярьж сайхан харилцаатай байсан. *******0*******4 онд надад ажлын санал ирж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд криминалистикийн шинжээчээр ажилд орсон. Хаашаа томилогдох вэ гэж санал асуухад нь нөхөр Дорнодод ажилладаг би Дорнод аймаг явья гэж саналаа өгсөн. Дорнодод анх ирээд таних хүн байхгүй нөхрийгөө төв дээр шилжээд ирээч, 3-лаа хамт амьдаръя гэхэд би *******д ажиллана, шилжвэл шууд Замын-Үүд рүү явна гээд ирээгүй. Би хүүтэйгээ төв дээр байр хөлслөөд бусдын адил амьдраад *******4 цагийн жижүүртэй үедээ хүүгээ авч дуудлаганд явдаг байсан. Хүү бид *******-ыг амьдарч байхад хэдхэн удаа л ирж уулзсан. Согтуу ирж ажлын гадаа агсам тавьж ажлынханы хажууд зодох гэж тууж эвгүй байдалд оруулсан. Бас дараа нь дахин ирж жижүүртэй өдөр хүүгийн дэргэд намайг зодсон. Байнга сэтгэлийн дарамттай ажил хийхэд ч хэцүү байсан. Байрны мөнгө бөөнд нь өгөх болоод цалингийн зээл хийхэд гарын үсэг зурах гэж ирсэн. Тэгж ирэхдээ бүгдийг ойлгож ухаарсан юм шиг байсан болохоор нь хүүгээ бодоод эргэж нийлнэ гэж бодсон байсан ч ангийнхаа хүүхэдтэй архи ууж баарны гадна надтай муудаж дахиж зодсон. Би зүгээр зодуулаад баймааргүй байсан болохоор хэсгийнхээ цагдааг дуудаж эрүүлжүүлэхэд хонуулсан. Ингээд сүүлдээ нөхөр Батхөлөгөөс болж Дорнодод ажиллах хэцүү болсон. Энэ үеэс бидний амьдралд ан цав ихээр үүссэн. *******0************** оны 9-р сард хадам ээж өвчтэй гээд хүүг минь хажуудаа байлгая гэж авч явсан. Тэнд аваачиж надтай утсаар яриулдаггүй хүүгээр минь их боох болсон. Би *******0*******7 оны *******-сард Замын-үүд орж гэрийнхэнд нь хэлэхгүй хүүгээ сургуулиас нь аваад эмээд нь хувцасыг нь авчраад хүүтэй ирж уулз гэхэд гуанзанд хүүхдийн хувцасыг авчирч үлдээгээд уулзахгүй гээд явсан. Тийм байж намайг хүүхэд хулгайлаад гэж байнга дарамтлах болсон. Одоо энэ хүнтэй амьдарч чадахгүй. Батхөлөг хүүгээ гэсэн сэтгэл бараг гаргаж байгаагүй, эцгийн хайраар төрсөн цагаас нь дутааж байсан. Хүү минь бас ээжтэйгээ амьдарна гэсэн. Бидний хооронд хамтран зээлийн маргаан байгаа, би ажлаасаа түр чөлөөлөгдсөн байгаа тул ажилдаа орох хүртэл батлан даагчаар зээл авсанаар Батхөлөгөөр төлүүлж өгнө үү. Би оюутан байхдаа ч хамт байр хөлслөөд амьдарч байхдаа ч Батхөлөгөөс мөнгө авч байгаагүй. Аав ээж ******* маань л болгож байнга мөнгө өгдөг байсан гэжээ.
Нэхэмжлэгч *******эмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Батхөлөг бид хоёр ярилцаад гэрлэлтээ цуцлуулж, хүү Есөнбилэгийг миний асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Харин Батхөлөг 38*******0000 төгрөгийг төлнө гэсэн. Иймд зээлийн 38*******0000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Хариуцагч атхөлөг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******эмүүлэнтэй үерхэж байгаад *******008 оны 8-р сард больсон. Мөн оны 9-р сард надтай сууна гэж гэрээсээ оргон зугтаж гарч ирээд ар гэрийнхэндээ захиа бичиж үлдээн манай орцонд ирж гэрлүүгээ явахгүй чи намайг явуулах юм бол би энэ орцонд боож үхнэ гэсний улмаас би Тэмүүлэнг өрөвдөж хамтран амьдарсан. Энэ амьдрал үргэлжилсээр *******009 оны 09 сарын 09-ний өдөр миний хүү мэндэлсэн. Би *******0*******0 онд сургуулиа төгсөөд хилийн цэргийн 0*******98-р ангид томилогдож ажиллах болсон бөгөөд энэ хугацаанд зуны ******* сар л хамт амьдардаг байсан. Тэмүүлэн оюутан байх хугацаандаа сургалтын болон байрны төлбөрөө надаар хийлгэж зарим нэг хүмүүстэй элдэв бусаар нэр холбогдсон. Надтай удаан хугацаанд хамт амьдарч байгаагүй. Намайг 0*******3*******-р ангид шилжин ирж ажил гэхэд нь би үгүй гэсэн. Харин чи надтай хамт хөдөө заставт амьдар гэхэд Тэмүүлэн би хөдөө амьдардаг хүн биш гэсэн. Харин би очвол цэргийн хүн болно гэхэд нь би цэргийн хүн болгодог албан тушаалтан биш болохоор чадахгүй гэж хэлсэн. Тэмүүлэнг цохиж зодож байсан нь худлаа. Харин нэхэмжлэгч өөрөө ёс суртахууны маш доголдолтой. Миний хүү Есөнбилэг нь манай аав, ээж *******-той хамт амьдардаг байсан. Ээж чинь утсаар ярьж байна, миний хүү ярь гэхээр “ээжтэй ярихаар намайг загнаад байдаг. Сайншандад очихоор зодно” гээд миний хүү айдаг. Тэгээд ч Тэмүүлэнтэй ярьдаггүй байсан. Банкны зээлийн хувьд тухайн үед бид ******* салаад тус тус амьдарч, гэрлэлтээ цуцлуулаагүй байсан. Энэ үед Тэмүүлэн нь Төвшинтөгстэй хамтран амьдарч хүүхдийг нь тээж явсныг би мэдээгүй. Албан ёсны нөхөр нь гарын үсэг зурдаг намайг зур, зур гэсээр байгаад зуруулсан. Уг зээлийн мөнгөнөөс би нэг төгрөг ч аваагүй тухайн зээлийн мөнгийг шинээр суусан нөхөртэйгөө хэрэглэсэн байх. Уг зээлийн мөнгийг би төлөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, хүүхдээ би өөр дээрээ авах хүсэлтэй, зээлийн 3,8*******0,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч атхөлөг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Есөнбилэгийг ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Тэмүүлэнгийн нэхэж байгаа 38*******0000 төгрөгийг 9, *******0 сар гэхэд төлье гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *******эмүүлэн нь хариуцагч атхөлөгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, 38*******0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
*******эмүүлэн, атхөлөг нар нь гэрлэлтээ *******009 оны 4 сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 8******* дугаарт бүртгүүлж, *******009 оноос *******0*******5 он хүртэл хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд *******009 оны 9 сарын 09-ний өдөр хүү Б.Есөнбилэгийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0307084 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 0**************0035 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *******эмүүлэн нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч атхөлөг нь эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны удаа дараа дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй, талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг сунгах хүсэлт гаргаагүй, цаашид сунгах боломжгүй” гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс *******0*******5 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь *******009 оны 9 сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Есөнбилэгийг өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч атхөлөг хүлээн зөвшөөрч байх тул хүү Б.Есөнбилэгийг эх *******эмүүлэнгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч атхөлөг нь *******эмүүлэнгийн нэхэмжилсэн 38*******0000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл 38*******0000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эмүүлэнд олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******.*******, *********************, **************8, *******3******* дугаар зүйлийн *******3*******.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дэх хэсэгт зааснаар овогт Хайдавсүрэнгийн Батхөлөг, ******* овогт Адьяасүрэнгийн Тэмүүлэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар *******009 оны 9 сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Есөнбилэгийг эх *******эмүүлэнгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.*******, *******80.8-д зааснаар хариуцагч атхөлөгөөс 3.8*******0.000 /гурван сая найман зуун жаран мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******эмүүлэнд олгосугай.
4. Нэхэмжлэгч *******эмүүлэн нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******75.3************** төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч атхөлөгөөс улсын тэмдэгтийн хураамжид *******4*******.9*******0 /70.*******00+7*******7*******0/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эмүүлэнд олгосугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******, **************9.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************0 дугаар зүйлийн **************0.******* дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн **************9.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ