| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02220/И |
| Дугаар | 102/ШШ2017/02221 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/02221
| 2017 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/02221 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг, А тоотод оршин байх, “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК /РД:2693925/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 50 дугаар байр, 7 тоотод оршин суух, Жадамбаагийн Даваасүрэн /РД:чп68051361/-д холбогдох
2,138,086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Даваасүрэн нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201154317 тоот зээл ба барьцааны гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай 3.55 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөөгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцөлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэл хугацаандаа өр төлбөрөө барагдуулахгүй байх тул гэрээг цуцалж өөр учирсан хохирлоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөөгүй мөнгөн дүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 1,225,990 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 858,602 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 534,94 төгрөг, нийт 2,138,086 төгрөг байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Даваасүрэнд холбогдох иргэний хэрэгт дараах нөхцөлөөр эвлэрч байна.
1. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 2,138,086 төгрөгөөс 338,086 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1800,000 төгрөгийг хариуцагч төлнө. Үлдэх 1800,000 төгрөгийг дараах байдлаар төлнө. Үүнд:
-2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг,
-2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг,
-2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК хариуцагч Ж.Даваасүрэнд холбогдуулж 2,138,086 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2,138,086 төгрөгийн шаардлагын 338,086 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч үлдэх 1,800,000 төгрөгийн 600,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 600,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, үлдэх 600,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч тал 2,138,086 төгрөгийн шаардлагын 338,086 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Ж.Даваасүрэн үлдэх 1,800,000 төгрөгийн 600,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 600,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, үлдэх 600,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21,875 төгрөгийг улсын орлогоос, 21,875 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ