| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02702/И |
| Дугаар | 102/ШШ2017/02200 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/02200
| 2017 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/02199 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс
Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 24 дүгээр байр, 16 тоотод оршин суух, Боржигон овогт Аюушжавын Пүрэвдорж /РД:чр50021011/-ийг албадан эмчилгээ хийлгэх хүсэлтийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Б.Түмэнжаргал, гуравдагч этгээд А.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Б.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Пүрэвдорж нь удаа дараа архидан согтуурч цагдаагийн байгууллагад ирж байсан бөгөөд цагаан сарын үеэр баривчилгаанд явж байсан. Гэр бүлээс нь энэ хүнийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт ирсэн тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд А.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэртэйгээ хамт байдаг бөгөөд хороололд наймаа хийдэг бөгөөд наймаа тэр хавийн хүмүүстэйгээ архи уудаг. Одоо тэтгэвэрт байдаг бөгөөд архи уугаад 20 гаруй жил болж байна. Анх 1980-д онд нэг удаа сайн дураараа архины албадан эмчилгээнд явсан. Одоо архины албадан эмчилгээнд явах хүсэл бол нэг их алга байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс А.Пүрэвдоржийг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт албадан эмчлүүлэхэд тухайн этгээд согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх, мөн тухайн этгээд нийгмийн хэв журмыг зөрчсөн байх, түүнчлэн тухайн этгээд сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн эсхүл эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн байх үндэслэлүүд нэг дор бүрдсэн нөхцөлд аливаа этгээдийг албадан эмчилгээнд хамруулах учиртайг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд зохицуулжээ.
А.Пүрэвдорж нь архинд донтох эмгэгтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт”-ээр тогтоогдож байхаас гадна тэрээр байнга архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг, өөрийн сайн дураар эмчилгээнд хамрагдах хүсэлгүй болох нь гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна.
Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар А.Пүрэвдоржийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Боржигон овогт Аюушжавын Пүрэвдорж /РД:чр50021011/-д албадан эмчилгээ хийлгэсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ