| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0174/э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2021-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав ,
улсын яллагч М.Ханджав,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс буриад, тусгай дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, эцэг, эхийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн ******* гэх газар оршин суудаг,урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* регистрийн дугаартай, Мойгор ургийн овогт Чулуунбатын *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт *******тай маргалдсаны улмаас биед халдан зодож цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн, уучлалт гуйсан... гэв.
******* дугаартай хавтаст хэргээс:
-Яллагдагч : 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай хонь зүүн талд байдаг ус руу явсан. Би араас нь хараад байж байтал *******ын хонь хойноос нь явж байхаар нь би буцааж хөөтөл нэг хурга нь манай хонинд үлдчихсэн байсан. Удалгүй ******* ах ирэхээр нь би “ та хонио хараач ээ, хоёр хонь чинь нийлчихээд байхаар нь би сая ялгачихлаа, нэг хурга манайд үлдчихсэн байна ” гэхэд ******* ах “би хургаа авъя” гэхээр нь би “одоо яаж барихав дээ, орой хонь хашихаар ирээд авчих ” гэхэд одоо заавал авна гээд байхаар нь би “ уурга байхгүй энийг чинь яаж барьдаг юм. Эсвэл та өөрөө бариад аваа, би уургагүй барьж өгч чадахгүй, таны хонийг би ямар идчих биш” гэхэд ******* ах намайг “чи яаж ч магадгүй” гэхээр нь би уурлаад “ би хүний хурга авчихмаар харагдаад байна уу” гэхэд ******* ах мориноосоо бууж ирж надтай маргалдаж байгаад миний зүүн гар луу гуядахаар нь би ******* ахыг боож унагаад цааш нь түлхээд өшиглөчихсөн чинь хавирга тус газар таараад газар ойчихоор нь хаячихсан чинь ******* ах босож ирээд морио унаад яваад өгсөн.Би *******ын гэдэс рүү чиглүүлээд бакал гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь цаашаа ойчоод өгөхөөр нь би орхисон юм. Би өөрөөр гар хүрээгүй. Би *******тай маргалдаж муудсаны улмаас миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Би сайн дурын үндсэн дээр эвлэрч би очиж уучлалт гуйгаад учраа олсон...гэх мэдүүлэг /хх-36-37 /,
- Хохирогч *******ын: 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед манай хонь Баттулгын хоньтой нийлэх шахаад салахад манай хониноос 1 тооны хонь хонин дунд байхаар нь би авах санаатай хэлэхэд ******* “би завгүй байна, чи муугийн хониор яадаг юм” гэхээр нь би “ах нь олон ирж чадахгүй чамайг ойрхон байгаа дээр нь авчихъя” гэхэд ******* “чиний хонийг би идэхгүй” гээд морин дээрээс татаж унагаад цээжний хэсэг рүү 2-3 удаа, нүүрний шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Тухайн үедээ мэдэгдэхгүй байснаа морь унаад явтал гэнэт өвдөөд гэртээ орж чадахгүй байсан.../хх- 7-8/,
- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 432 дугаартай “...1. *******ын биед цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/
- Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-43/
- Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл /хх-38/
- Шүүгдэгч Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-50/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт мал нийлсэн асуудлаас *******тай маргалдан түүний өшиглөж эрүүл мэндэд нь “ цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ ....Би Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн, уучлалт гуйсан...” гэх,
хохирогч *******ын “ ******* “чиний хонийг би идэхгүй” гээд морин дээрээс татаж унагаад цээжний хэсэг рүү 2-3 удаа, нүүрний шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Тухайн үедээ мэдэгдэхгүй байснаа морь унаад явтал гэнэт өвдөөд гэртээ орж чадахгүй байсан... ” гэх мэдүүлгүүд,
******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-19/
Яаралтай тусламжийн хуудас №4122 /хх-20-22/
шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 432 дугаартай “...1. *******ын биед цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар шүүгдэгч , хохирогч ******* нар хонь нийлсэн асуудлын улмаас маргалдан, улмаар нь хохирогч *******ын цээж рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг өшиглөж, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй зүйлээр буюу тэдгээрийн хооронд үүссэн түр зуурын маргаанаас шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч ы, хохирогч *******ыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
ы үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн болох нь түүний Прокурорын газарт гаргасан хүсэлтээр нотлогдоно/хх-49/.
Иймд Ч. энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас бусад учруулсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч ******* “ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн” гэдгээ илэрхийлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг хуульд заасан уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН