Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/02196

 

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02196

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байранд оршин байх, “Шарга-12” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байр, 43 тоотод оршин суух, Боржгин Хүрэлсүхийн Азбаяр /РД:ум90022351/-т холбогдох,

 

133,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 3 дугаар сарын 12, 2017 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 133,500 төгрөгийг хариуцагч Х.Азбаяраас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Шарга-12” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.Азбаярт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Х.Азбаяр нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 133,500 төгрөгөөс 60,000 төгрөгийг бэлнээр төлсөн тул үлдэх 73,500 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Шарга-12” СӨХ нь 2016 оны 3 дугаар сарын 12, 2017 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 133,500 төгрөгийг хариуцагч Х.Азбаяраас шаардаж шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Азбаяр нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 133,500 төгрөгөөс 60,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 73,500 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгч “Шарга-12” СӨХ татгалзсан болох нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Х.Азбаяр нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 133,500 төгрөгөөс 60,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 73,500 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгч “Шарга-12” СӨХ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,327 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                            

                ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ