Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

улсын яллагч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хадам ээж, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* дугаар гудамжны ******* тоотод хамтран амьдрагч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, түүний эрүүл мэндэд доод эрүүнд зүүн 2 дугаар шүдний хөдлөл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр *******тайгаа маргалдсан. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа.  Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй...гэв.

- Яллагдагч *******ын: ******* бид хоёр 2019 оноос одоог хүртэл хамт амьдарч байна. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед танил дүү “ шинэ машины засварын газар нээж байна, та халаалтын турба таслаад өгөөч” гээд залгахаар нь эхнэрийн хамт тухайн газарт очоод уг ажлыг хийж өгөөд гэртээ ирцгээсэн. Эхнэр ******* ажил руугаа явах ажилтай болчихлоо гээд явсан. Өдөр 14 цагийн үед дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.75 литрийн архи авч хашаандаа хадам ахын машин дотор уг архийг ганцаараа ууж дуусгаад унтаад өгсөн.Унтаад сэрээд цаг харахад 20 цаг болж байсан. Тэгэхээр нь дахин Ерөөл нэртэй 0.5 литрийн архи, Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво аваад хадам ахын машин дотор ороод архийг ууж дуусгаад харин пивоо ууж дуусгаагүй үлдээсэн. 22 цаг өнгөрч байхад гэртээ ороход хадам ээж, эхнэр 2 байсан бөгөөд эхнэр “ намайг ямар учраас өдийд ирж байгаа юм, хаагуур хэнтэй архи уусан бэ” гэх мэтээр загнахаар нь уур хүрээд бид хоёр хэрэлдэж, маргалдсан. Тэгээд би ээж рүү явлаа гээд цүнхтэй хувцсаа аваад явах гэхэд араас “ үлдсэн хувцсаа ав”  гээд шидэхээр нь уур хүрээд зүүн гарын тохойгоороо эхнэрийн нүүр рүү нэг удаа цохиод энэ цүнхтэй хувцсанд хий гээд шидсэн. Удалгүй 2 цагдаа ирээд намайг эрүүлжүүлсэн. Маргааш нь эхнэрээс уг асуудлын талаар асуусан чинь “ чи агсан тавиад байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа нар ирэх хооронд гэр бүлийн жижиг асуудлаас болоод муудахад ээж рүүгээ явлаа гээд уурлаад явах гэхээр нь явуулахгүй гэхэд гараараа нүүр рүү цохисон” гэж хэлсэн. Миний санаж байгаагаар зүүн гарын тохойгоороо тохойлдсон гэж санаж байгаа. Би буруу санаж байж магадгүй. Тухайн үед уусан архиндаа согтсон байсан. Би эхнэрээс уучлалт гуйгаад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

 

- Хохирогч *******гийн: Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд ******* сумын 5 дугаар баг *******-******* тоотод гэртээ ээж ын хамт байж байсан. Гэтэл гаднаас манай хамтран амьдрагч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орилоод, хаалга үүд, цонх балбаад байсан. Арга ядаад хаалга онгойлгоход орж ирээд “хоол хийж өг гээд, хаагуур янхандаад байгаа гичий вэ” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад ******* нь баруун гараараа толгой хэсэг рүү цохиод, явна гээд цүнхтэй хувцсаа шидсэн. Миний доод 2 шүд хөдөлчихсөн, тухайн үедээ уруул бас хавдсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.Манай ээж л байсан. Өөр хүн байгаагүй. Ер нь архи уух болгондоо ингэж хоорондоо маргалддаг.Би цохиулсандаа гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

-Гэрч ын: Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* сумын 5 дугаар баг, *******-******* тоотод байх гэртээ охин *******гийн хамт амрах гээд байж байтал гаднаас *******гийн хамтран амьдрагч ******* нь согтуу хаалга цонх нүдээд байсан. нь босоод хаалга онгойлгоод өгтөл ******* нь агсан тавиад “ хаагуур янхандаад байгаа гичий минь”  гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Удалгүй ******* нь гийн нүүрэн тус газар гараа атгаж байгаад 1 цохисон, мөн цүнх шидэж байх шиг харагдсан. Тэгээд нь цагдаа дуудсан. ******* нь гийн нүүрэнд нь цохиж гэмтээсэн. Доод шүд нь хөдөлчихсөн байна гэж хэлж байсан. Өөр хүн байгаагүй.гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

-Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...1.*******гийн биед доод эрүүнд зүүн 2-р шүдний хөдлөл гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 515 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46,59/

 

  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-58/

 

- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/

 

  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-50-52/

 

  • Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол/хх-53/

 

- *******ын 000424260 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-60/

 

  • *******ын Хаан банкны депозит дансны хуулга /хх-63-65/

 

-  Хохирогч *******гийн аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-72/

 

  • *******ын аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-73/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай 2021.12.*******-ны өдрийн 104 дугаартай санал /хх-77/ зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн ******* дугаар гудамжны ******* тоотод хамтран амьдрагч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд “ доод эрүүнд зүүн 2 дугаар шүдний хөдлөл” бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “2021 оны 10 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр *******тайгаа маргалдсан. Одоо эхнэртэйгээ эвлэрч хамт амьдарч байгаа.  Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй ” гэх,

хохирогч *******гийн ” Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд ******* сумын 5 дугаар баг *******-******* тоотод гэртээ ээж ын хамт байж байхад ******* согтуу орж ирээд “хоол хийж өг, хаагуур янхандаад байгаа гичий вэ” гэх мэтээр хэл амаар доромжлоод, хоорондоо маргалдаж байгаад ******* нь баруун гараараа толгой хэсэг рүү цохиод, явна гээд цүнхтэй хувцсаа шидсэн. Миний доод 2 шүд хөдөлчихсөн, тухайн үедээ уруул бас хавдсан байсан гэх,

гэрч ын “ 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой охин *******гийн хамт байхад *******гийн хамтран амьдрагч ******* нь согтуу хаалга цонх нүдээд, нь босоод хаалга онгойлгож өгтөл ******* нь орж ирээд агсам тавиад “ хаагуур янхандаад байгаа гичий минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. ******* нь гийн нүүрэн тус газар гараа атгаж байгаад 1 цохисон, мөн цүнх шидэж байх шиг харагдсан. Доод шүд нь хөдөлчихсөн байна гэж хэлж байсан гэх мэдүүлгүүдэд

шинжээчийн 515 дугаартай “1.*******гийн биед доод эрүүнд зүүн 2-р шүдний хөдлөл гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн баримтаас үзэхэд, шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн ахуйн маргаанаас хамтран амьдрагч *******тай маргаан үүсгэн, улмаар гараараа нүүр рүү нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих шалтгааны улмаас хохирогч *******г цохиж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч *******ын, хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

*******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа тус аймгийн прокурорын газарт “... Одоогоор бид хоёр эвлэрч цаашид хамтран амьдрах хүсэлтэй байгаа тул одоогоор үүсээд байгаа хэрэгт миний бие нь гомдол тэмцэлгүй тул энэ хүү хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү ” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос *******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.3, *******.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч ******* “ одоогоор үүсээд байгаа хэрэгт миний бие нь гомдол тэмцэлгүй ” гэх хүсэлтээ гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд *******од холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Шүүх шүүгдэгч *******ын эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд нэг сард 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ………. ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд нэг сард 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН