Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02194

 

 

 

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02194

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, өнөр хороолол, 2 дугаар байр, 206 тоот хаягт оршин суух, Шарнууд овогт Жарантайгийн Энхцэцэг /РД:уг62102202/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамж, 783 тоот хаягт оршин суух, Хашбаярын Амарзаяад  холбогдох,

 

1,300,000  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Жарантай овогт Энхцэцэг нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооллын Баянгол их дэлгүүрт бэлэн хувцасны лангуу түрээслэж ажилладаг байсан. Баянгол их дэлгүүрт цуг бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг Х.Амарзаяад миний бие 2016 оны 10 дугаар сард бараандаа явахад мөнгө муутай байна гэсэн тул 585 сорьцтой улаан шигтгээтэй ээмэг, хос бөгж 1 ширхэг, мотетон бөгж 1 ширхэг зэрэг зүйлсээ өгсөн. Бараанд явж ирээд миний зүйлийг авч өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл авч өгөөгүй. Би Х.Амарзаяатай холбоо барих гээд залгахад утсаа авахгүй, утас нь холбогдох боломжгүй байна. Миний ээмэг, бөгжүүдийг Баянгол дүүргийн Баянгол их дэлгүүрт байрлах “Хөгжил финанс” ББСБ-д 450,000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Миний ээмэг, бөгжүүд бүгд нийлээд 16,1 грамм буюу зах зээлийн ханшаар граммыг нь 82,000 төгрөгөөр бодоход 1,300,000 төгрөгийг Х.Амарзаяагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Х.Амарзаяагийн төрсөн эгч Х.Золзаяа нь Х.Амарзаяагийн барьцаанд тавьсан миний ээмэг, бөгжүүдийг тоо ёсоор авч өгсөн. Иймд би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Энхцэцэг нь хариуцагч Х.Амарзаяад холбогдуулан 1,300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Х.Амарзаяагаас 1,300,000 төгрөг гаргуулах тухай Ж.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 14,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ