Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

 

 

 

 

 

 

 

    2022         01           10                                    2022/ШЦТ/26

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч О.Ү  нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Ү д холбогдох эрүүгийн 2110019471214 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын хохирогч , 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 3 дүүгийн хамт 0000тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, О.Ү  /РД:аа000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч О.Ү  нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооөөөтоотод хохирогч  Х.А тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн маргалдах явцдаа түүний Ай фон икс эс загварын гар утсыг цонхоор гарган шидэж, гараараа мушгин дахин ашиглаж сэргээн засах боломжгүй болгон санаатай устгаж бага хэмжээнээс дээш төгрөгийн буюу 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч О.Ү гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасагт 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10 дахь тал)
  3. Хохирогч Х.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн найз залуу болох Үйтүмэнтэй манай гэр болох Өөөтоотод байх манай гэрийн хоёр давхарт байсан. Бид хоёр орон дээр хэвтээд утсаа оролдоод байж байхад би фэйсбүүк дээр реллэшиншиф хийе гэхэд Үйтүмэн уурлаж маргаан эхэлсэн юм. Бид хоёр маргалдаад миний утсыг булаацалдаад ноцолдож эхэлсэн. Маргаан улам ширүүсэж бид хоёр нэгэн рүүгээ гэрийн углааш хувцас зэргийг шидэлцэж байтал Үйтүмэн миний гар утсыг цонхоор гадна хашаа руу шидсэн юм. Тэгээд гарч утсаа авахаар гарч утсаа олтол Үйтүмэн авч өөр айлын хашаа руу шидсэн. Ахин гар утасны араас хамтдаа очиход Үйтүмэн миний гар утсыг мушгиж эвдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)
  4. Гэрч Л.Нанжидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн үед гэртээ байсан манай амьдардаг байшин маань 2 давхар юм. Тэгээд дээд давхарт манай төрсөн охин Х.А  болон хүргэн О.Ү  байсан. Дээд давхарт түжигнээд чимээ гараад байсан. Тухайн үед би нэг их юм бодоогүй хоорондоо их ноцолдоод байдаг учир бас ноцолдож байгаа байх гэж л бодсон. Тэгээд удалгүй манай охин Х.А  нь гэрт орж ирээд ээж намайг О.Ү  нь гадуур хувцсаа өмссөн мөн нэг цүн үүрээд гэрээс гараад явсан. Нилээн хугацааны дараа манай охин орж ирээд ээж намайн Үйтүмэн зодчихлоо мөн миний гар утсыг ингээд эвдчихсэн гээд орж ирсэн. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №8062 дугаартай:

“...Х.А ы биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эд няцрал, зүүн бугуйнд зулгарал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн (хавтаст хэргийн 54-55 дахь тал)

  1. Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №ХУ2-21-605 дугаартай: “ай фон экс эс макс-1.100.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал)
  2. Шүүгдэгч О.Ү гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сараас хойш цугтаа амьдарч байсан. Х.А ы гэрт ээж Нанжид л байдаг. Өөр хүн байдаггүй байсан. Тухайн өдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Х.А  бид 2 байж байхдаа фэйсбүүкийн асуудлаас болоод маргалдсан. Бид 2 маргалдаж байгаад улмаар биеэ түлхээд, бие бие рүүгээ юм шидэж байхдаа би Х.А ы гар утсыг аваад цонхоор шидсэн. Тэгээд бид 2 гарсны дараа би түрүүлж очоод Х.А ы утсыг нь аваад хажуу талын хашаа давуулаад шидсэн. Х.А  утсаа авах гээд байхаар нь дахиж түрүүлж очиж аваад гар утсыг нь мушгиж эвдсэн. Х.А  ээждээ хэлнэ гээд надаас зуураад намайг явуулахгүй байхаар нь би тавиулах гээд тохойгоороо нүүрэнд нь цохиход Х.А  намайг тавихаар нь би зугтсан. Тухайн өдөр гэрт нь хамаатнууд нь байсан ба Х.А  очиж хэлээд тэд нар намайг машинтай хөөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал)

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78 дахь тал), хохирогч ий үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69-70 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал), хохирогч Х.А ы “...гомдол санал байхгүй болно” гэсэн хэргийн материалтай танилцсан тэмдэглэл (хавтаст хэргийн 86 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ү  нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооөөөтоотод хохирогч Х.А тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн түүнтэй маргалдах явцдаа түүний Ай фон икс эс загварын гар утсыг цонхоор гарган шидэж, гараараа мушгин дахин ашиглаж сэргээн засах боломжгүй болгон санаатай устгаж бага хэмжээнээс дээш төгрөгийн буюу 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь бусдын эд хөрөнгөд халдаж санаатайгаар устгасан, гэмтээсэн үйлдлийг ойлгох бөгөөд дээрх хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх субьектив болон объектив үндсэн шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Эд хөрөнгө устгасан гэдэгт эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болгосныг,

Эд хөрөнгө гэмтээсэн гэж эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгоно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Ү  нь бусдын биемахбод, эд хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж хохирогчийг зодож, улмаар эд хөрөнгө болох гар утсыг нь гараараа мушгиж хугалсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг устгах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд мушгих идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгийг дахин ашиглах боломжгүй болсон буюу буюу хуульд заасан бага хэмжээнээс дээш /300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000  төгрөгөөс дээш/ буюу 1.100.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Харин гар утсыг зориулалтын дагуу дахин ашиглах боломжгүй болсон байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн цохьсон үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл хооронд шалтгаант холбоо байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх хохирогчийг цохьсон, гар утсыг мушигсан үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгөд гэмтэл учруулсан, мөн эрүүл мэндэд хохирол учруулсан буюу хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч О.Ү г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Хохирогч ий хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд 1.100.000 төгрөгийн хохирол, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчид тайлангаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Ү  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлага буюу Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний .буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал /...22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу О.Ү г Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний .буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр оногдуулсан торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр оногдуулсан торгох ялыг нэмж нэгтэн 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч О.Ү гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч О.Ү д холбогдох хохирогч ий бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О.Ү г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан

            мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ү г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр оногдуулсан торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр оногдуулсан торгох ялыг нэмж нэгтэн 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ү д оногдуулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            5. Шүүгдэгч О.Ү д холбогдох хохирогч ий бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.Ү д сануулсугай.       

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Ү д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

   

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР