Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/02190

 

 

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/02190

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 18а байр, 1 тоотод оршин суух, Ямаатынхан овогт Долгорын Ганбаатар /РД:цд59040714/-ийн

                                                                                                                   

1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн 5 дугаар цуваанд машинчаар 1982 оноос 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн 5 дугаар цуваанд илчит тэрэгний машинчаар 1992 оноос 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан жил тодорхойгүй байгаа тул энэ хугацаанд ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Ганбаатар нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

Ямаатынхан овогт Долгорын Ганбаатар нь Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгт 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд илчит тэрэгний машинчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 175 тоот тушаал, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 28/388 тоот тодорхойлолт, гэрч Ц.Батсүх, Д.Зоригт нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д.Ганбаатарын хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ямаатынхан овогт Долгорын Ганбаатар /РД:цд59040714/-ыг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгт илчит тэрэгний машинчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар Д.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ