Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, … настай, эрэгтэй, яс үндэс-халх, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч, ам бүл-2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын … дүгээр багийн ******* хийдийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Дууч овогт Өвгөнхүүгийн *******, РД:*******,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн “” гэх газарт СҮ улсын дугаартай тракторыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а ....Жолооч харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн хол ойрын буюу арын талын оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 3.7.а  Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 11.6. Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. 11.12 Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км-ээс илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгсэл нь гүйцэх, гүйцэж түрүүлэх саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээгээр явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Арвайн хурд” маркийн мотоцикльтой мөргөлдөж ын биед “ баруун шилбэний шаант ясны гандан хэсгийн зөрөөтэй ил хугарал” бүхий,,  ийн биед “ баруун шилбэний шаант ясны гандан хэсгийн зөрөөтэй ил хугарал” бүхий хүнд хохирол тус тус учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой хогоо ачаад явж байсан. Тухайн үед харанхуй болсон байсан. Тод гэрэлтэй мотоцикл урдаас ирж байсан. Тойроод гарчих байх гэж бодсон чинь чигээрээ ирээд миний тракторыг мөргөж унасан. Хоёр залуу мотоциклоос унасан байхаар нь эхнэр лүүгээ ярьсан. Дараа нь цагдаа ирсэн. Зам голлож явж байсан нь үнэн. Мотор сольсон учраас гэрэлгүй байсан. Гэрэлгүй үед замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг мэдэж байгаа. Тракторын жолоочийн эрх байхгүй. 1980-1990 онуудад байсан. Надад В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх байгаа.Хохирогч нартай утсаар ярьсан. Нэхэмжилсэн зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй...гэв.

 

******* дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч *******ы: Би хувьдаа Т-25 маркийн /пад/ жижиг оврын СҮ улсын дугаартай трактортой бөгөөд ******* сумын 4 дүгээр баг, сумын төвийн айлуудын хогийг хувиараа ачдаг юм. Сум орон нутагтай ямар нэгэн гэрээ байгуулж, цалин хөлс авдаггүй. 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Дэнжийн байрнаас хог ачаад сумын төвөөс урагш 3 километрт байх сумын хогийн цэг рүү явж байтал өөдөөс нэг гэрэл тусаад мотоцикль ирж яваа харагдсан. Гэтэл тэр мотоцикль өөдөөс ирж явснаа хажуугаар зөрөх байлгүй гээд бодож явтал чигээрээ ирээд миний тракторыг мөргөж унасан. Тухайн мотоцикльтой хүмүүс нь манай сумын , гэдэг 2 залуу байсан бөгөөд хоёулаа хөл нь эвгүй болчихлоо, босч чадахгүй байна гэхээр нь эхнэрээ хамгийн түрүүнд ослын газарт дуудаж, дараа нь манай эхнэр цагдаа, түргэн тусламж дуудаж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Би 20-30 километр цагийн хурдтай явж байсан. Миний трактор ачаатай байсан учир түүнээс илүү хурдан явдаггүй. Миний жолоодож явсан трактор гэрэл, дохио огт байгаагүй бөгөөд толгойдоо зүүдэг гар чийдэнгээр гэрэлтүүлээд явж байсан. Би яг зам голлоод явж байсан. Өөдөөс ирж байсан мотоцикльд зам тавьж өгөөгүй. Учир нь тухайн мотоцикль гэрэлтэй байсан болохоор гэрэлдээ намайг хараад хажуугаар тойроод өнгөрчих байх гэж бодсон. Гэтэл хурдтай ирээд, өөдөөс чигээрээ мөргөчихсөн юм. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би огт гэмтэж, бэртээгүй. Би “В” ангиллын дугаартай жолооны үнэмлэхтэй. 2013 онд ******* сумандаа жолооны дамжаанд суралцаж эрхийн үнэмлэхтэй болсон. Уг нь 1983-1984 онд аймгийн төвд Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн жолооны дамжаанд нэг жил сурч тракторын жолоочийн үнэмлэхтэй болсон юм. Одоо харин тэр үнэмлэхээ олохгүй байгаа. Би хохирогч , нарт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Хохирогч , нар нь надаас эмчилгээний зардал болон ямар нэгэн хохирол мөнгө нэхэмжлээгүй. Хохирол, мөнгө нэхэмжлэхгүй гэдгээ өөрсдөө илэрхийлж, надтай эвлэрсэн. Бидний дунд хохирлын ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-67-69/  

- Хохирогч ийн: Би ******* сумын төвийн урд талд ахын бойнд ажилладаг. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажлаа дуусгачихаад тэндээ той 1 шил, 0.5 литрийн архи хувааж уучихаад өөрийн эзэмшлийн Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод би ар дээр нь суугаад сумын төв рүү явж байхад хогийн цэгийн ард гэрэлгүй машин гэнэт урдаас гарч ирээд мөргөлдөж бид хоёр газар унасан. Тэгээд би босох гээд чадахгүй баруун талын хөл хугарсан байсан. Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би Улаанбаатар хот руу эмчилгээнд очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн талын 5 хавирга хугарсан, бас баруун талын хөл шилбээрээ хугарсан байна гээд 5 хадаас хадуулсан. Би тухайн үед хамгаалах малгай өмсөөгүй байсан. Харин хамгаалах малгай өмссөн байсан. ын  унаж явсан Даюун маркийн тээврийн хэрэгсэл гэрэлтэй байсан ба ******* ахын унаж явсан трактор гэрэлгүй байсан. Бид хоёрын урд талаас гэнэтхэн гарч ирсэн. бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гаргах санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-14/,

 

-Хохирогч ын: 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад той 0.5 литрийн архи хувааж уучихаад 19 цагийн үед сумын төв рүү орох гээд өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй ийг сундлаад явж байхад хогны цэгийн ар талд урдаас гэнэт гэрэлгүй трактор гарч ирээд нь бид 2 мөргөлдөж би замын баруун тал руу унасан. Тухайн үед босох гээд босож чадахгүй байсан. Би ийг чи зүгээр үү гэхэд босч чадахгүй байна гэж байсан. Тухайн үед цагдаа болон эмнэлгийн байгууллага ирсэн. Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлж баруун хөлийн тойг бяцралттай шилбэ хугарсан гэж байсан. Би тухайн үед той цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад гаргах санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18-19/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 465 дугаартай “ ын биед баруун шилбэний шаант ясны гандан хэсгийн зөрөөтэй ил хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-30-31/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 466 дугаартай “ийн биед баруун шилбэний шаант ясны гандан хэсгийн зөрөөтэй ил хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь настай аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-34-35/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаартай“... ын цусанд 1.6 промилль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-37-38/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай“ *******ы цуснаас спиртийн агууламж илрээгүй ” гэх дүгнэлт /хх-40-41/,

 

- 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд “ Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн СҮА улсын дугаартай тракторын жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а. Жолооч харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн хол ойрын буюу арын талын оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 3.7.а.Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 11.6. Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. 11.12 Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км-ээс илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгсэл нь гүйцэх, гүйцэж түрүүлэх саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээгээр явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх /хх-46-48/,

 

- 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/,

 

  • дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ/хх-9/

 

- *******ы дугаартай жолоочийн үнэмлэх Жолоочийн үнэмлэх,

 

- *******д холбогдох 212201000753 дугаартай Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-72/

 

- *******ы Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/

 

  • *******ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-77/

 

- *******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78/

- Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/399 дугаартай албан бичиг/ хх- 74/

 

- Эд мөрийн баримт хураан авах тухай 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 39 дугаартай Прокурорын тогтоол /хх-85-86/

 

- Хохирогч ийн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-87/

 

- Хохирогч ын Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-88/

 

- Яллагдагчид ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай  2021 оны 12 сарын 17-ны өдрийн 103 дугаартай Прокурорын санал /хх-97/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн “” гэх газарт СҮ улсын дугаартай тракторыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а Жолооч харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн хол ойрын буюу арын талын оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 3.7.а  Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 11.6. Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. 11.12 Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км-ээс илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгсэл нь гүйцэх, гүйцэж түрүүлэх саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээгээр явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Арвайн хурд” маркийн мотоцикльтой мөргөлдөж хохирогч ын биед “ баруун шилбэний шаант ясны гандан хэсгийн зөрөөтэй ил хугарал”, хохирогч ийн биед “ баруун шилбэний шаант ясны гандан хэсгийн зөрөөтэй ил хугарал” бүхий хүнд хохирол тус тус учруулсан  болох нь шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой хогоо ачаад явж байсан. Тухайн үед харанхуй болсон байсан. Тод гэрэлтэй мотоцикл урдаас ирж байсан. Тойроод гарчих байх гэж бодсон чинь чигээрээ ирээд миний тракторыг мөргөж унасан. Хоёр залуу мотоциклоос унасан. Зам голлож явж байсан нь үнэн. Мотор сольсон учраас гэрэлгүй байсан. Гэрэлгүй үед замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг мэдэж байгаа. Тракторын жолоочийн эрх байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй ” гэх,

хохирогч ийн “ той 1 шил 0.5 литрийн архи хувааж уучихаад өөрийн Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод би ар дээр нь суугаад сумын төв рүү явж байхад хогийн цэгийн ард гэрэлгүй машин гэнэт урдаас гарч ирээд мөргөлдөж бид хоёр газар унасан. Миний зүүн талын 5 хавирга хугарсан, бас баруун талын хөл шилбээрээ хугарсан байна гээд 5 хадаас хадуулсан. ын унаж явсан мотоцикл гэрэлтэй, ******* ахын унаж явсан трактор гэрэлгүй байсан ” гэх,

хохирогч ын “... 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад той 0.5 литрийн архи хувааж уучихаад 19 цагийн үед сумын төв рүү орох гээд өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй ийг сундлаад хөдлөөд явж байхад хогны цэгийн ар талд урдаас гэнэт гэрэлгүй трактор гарч ирээд нь бид 2 мөргөлдөж би замын баруун тал руу унасан. Миний баруун хөлийн тойг бяцралттай шилбэ хугарсан ” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 465 дугаартай “ ын биед баруун шилбэний шаант ясны гандан хэсгийн зөрөөтэй ил хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна” гэх,

466 дугаартай “ийн биед баруун шилбэний шаант ясны гандан хэсгийн зөрөөтэй ил хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь настай аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна ” гэх дүгнэлтүүд,

          мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “... Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн СҮА улсын дугаартай тракторын жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а ....Жолооч харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн хол ойрын буюу арын талын оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 3.7 а  Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 11.6. Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. 11.12 Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км-ээс илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгсэл нь гүйцэх, гүйцэж түрүүлэх саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээгээр явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа,

          2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, СҮ улсын дугаартай Тээврийн хэрэгслийн тодорхойлолт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч ******* нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр трактор жолоодсон, гэрэлгүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон, зөвшөөрөгдсөн эгнээгээр яваагүй зэргээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Арвайн хурд” маркийн мотоцикльтой мөргөлдөж хохирогч , нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд түүнийг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тэрээр тухайн ангиллын жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох, гэрэлгүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож болохгүй зэрэг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, үүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой боловч тухайн нөхцөл байдалд мэдэлгүйгээр түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож тээврийн хэрэгслийг жолоодсоны улмаас ослыг гаргажээ.

 

Тодруулбал, шүүгдэгч *******ы жолоодсон СҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ трактор/-ийг M ангиллын эрхийн үнэмлэхтэй жолоодох бөгөөд энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн ” гэж ангилан зааснаар тодорхойлогдоно.

 

Шүүгдэгч ******* нь М ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ трактор жолоодон авто тээврийн осол гаргасны улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2/тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн/, 2.3/ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан/-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч , нар нь  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан хохирогч ийн “... миний бие яллагдагч *******тай уулзаж сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Иймд яллагдагч *******аас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдол байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан аргаар шийдвэрлэж өгнө үү” гэх, хохирогч ын “... миний бие *******тай уулзаж сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Иймд яллагдагч *******аас нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбар аргаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлтүүдээр тус тус нотлогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Харин тухайн гэмт хэргийн улмаас хохирогч , нарт хүнд хохирол учирч, Улаанбаатар хотод эмчлүүлэх зэргээр эд хөрөнгийн хохирол учирсан байх тул тэдгээр нь гэмтлийн улмаас өөрт учирсан  хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч *******ы үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч , нарын зүгээс хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

 

Иймд *******д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ы дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолоочийн үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхээр, дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүнд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ………… *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч *******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ы № дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******д буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч , нар гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч , нар  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН