Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02114

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02114

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би Баянгол дүүргийн 23 дугаар хороо, зүүн ард Аюуш 17 дугаар гудамж, 469 тоотод оршин суух, Боржигон овогт Янжаагийн Отгон /РД:чо57061861/-д холбогдох, гэрээний үүрэгт 195,000 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Отгон нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1133119 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Я.Отгон нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 130,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Я.Отгонгоос “Төхөөрөмжийн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 130,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 898 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 65,000 төгрөг буюу нийт 195,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Отгон шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч 195,000 төгрөгөөс үндсэн төлбөр болох 130,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлнө. Харин алданги болох 65,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Я.Отгоны хүсэлттэй танилцав. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 195,000 төгрөгөөс алданги 65,000 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа 130,000 төгрөг болж багасгав. Хариуцагчийн 130,000 төгрөг төлөх хугацаа болох 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь Я.Отгонд холбогдуулж 195,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Отгон нь “Жи мобайл” ХХК-д 195,000 төгрөгөөс үндсэн төлбөр 130,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65,000 төгрөгт холбогдох хэсгээс  татгалзсан болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Я.Отгон нь “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 130,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65,000 төгрөгт холбогдох хэсгээс  татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогоос, 2,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

   

                            

                           ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ