Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,                                                                                                                    

улсын яллагч Б.Энх-Амгалан

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 19 оны .. дугаар сарын -ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар аймгийн *******ын 7 дугаар багийн ******* тоотод оршин суух,

урьд Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн,

Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 01 жил 09 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан,

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

*******,  РД:*******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн *******ын 5 дугаар багийн ******* тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь эрүүний үүдэн 2 шүдний булгаралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид караокед байхад маргалдах гээд байсан. Хийсэн үйлдлээ санаж байна. Хохирогчид учруулсан гэмтэл шүдийг нь эмчлүүлж өгсөн. Хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй.. Барилгын бригадад Барилгын ажил хийж байгаа учраас торгуулийн ял оногдуулж өгнө үү...гэв.

 

2130000000233 дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч *******ын: Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн орчимд найз гийн төрсөн өдөрт орчихоод тэндээ 3 шил 0.75 литрийн архи уучихаад цаг дуусч караокеноос гарч Пабад ороод 2 шил 0.75 литрийн шилтэй архи авч гараад -н айлд ын гэрт очсон. гийн гэрт 2 шил 0.75 литрийн архиа хувааж ууцгаагаад сууж байхад удалгүй “намайг хүргээд өгчих” гэсэн. бид 2 гарчихаад буцаж орж ирэхэд пийшингийн хажууд хэвтэж байсан. Тэгээд сэрээхэд над руу дайраад байхаар нь 1 удаа нүүр лүү алгадаад доошоо тонгойхоор нь өвдөглөчихсөн. ын 2 шүд нь чихэгдчихсэн байхаар нь эмнэлэг орж авахуулаад оёдол тавиулсан. Хиймэл шүд хийлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-39-40/,

 

-Хохирогч ын: Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд Яргайт паб-д гэх найзынхаа төрсөн өдөрт очсон. Тэндээ 2 шил 0.75 литрийн хувааж ууцгаасан. Удалгүй гаднаас *******, , Хар гэх хүмүүс орж ирсэн. Яргайт паб-с гараад гийн гэрт , , бид 4 эхлээд очсон. Тэндээ 1 шил 0.75 литрийн архи 4-лээ хувааж уусан. Тэгтэл гаднаас ******* болон дахиад 4 залуу орж ирсэн. Тэр үед би архиндаа тасраад гал тогооны шалан дээр унтчихсан. Намайг унтаж байхад *******тай хамт орж ирсэн 4 залуу гараад явчихсан байсан. Харин ******* нь намайг бос гээд бие лүү хэд хэд өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод яагаад байгаа юм бэ? гэхэд миний нүүр лүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон ба би толгойгоо бариад бөхийтөл нүүр лүү буюу шүд рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний ам хамраас маш их цус гарсан. Тэр үед гаднаас орж ирсэн. Тэгтэл ******* нь намайг “цагдаа ирэхээс өмнө наад цус мусаа угаа” гээд намайг шалан дээр асгарсан цусыг арчуулаад нүүр угаалгаж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Хажууд хүн байгаагүй. Намайг цохисны дараа хажуугийн өрөөнөөс орж ирсэн. Цусаа угаад байтал гаднаас орж ирсэн. Миний уруул хавдсан. Үүдэн 2 шүд цөмөрсөн. Ямар ч маргах зүйл болоогүй. Намайг унтаж байхад дээрээс өшиглөөд байсан. Тэгээд босоход нүүр лүү гараараа 1 удаа, хөлөөрөө нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-5-6/,

- Гэрч Э.гийн: Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчимд гэх найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэчихээд , , Норжмаа болон найзуудын хамт нийт 6-лаа байсан. Яргайт паб-д 2 шил 0.75 литрийн архи уугаад байж байтал Хар , ******* гэх гэх хүмүүс гаднаас орж ирсэн. Удалгүй гараад такси бариад гэх хүний гэр болох Мандахын-10 айлын байранд очсон. Тэндээ сууцгаагаад 2 шил 0.75 литрийн архи хувааж ууцгааж байсан. согтоод тухайн айлын гал тогооны үүдэн хэсэгт, зуухны урд хэсэгт унтчихсан. Удалгүй *******, гэх 2 хүн үүд рүү гарчихаад орж ирсэн. Би бага зэрэг зүйрмэглэчихээд сэрээд гарч бие засчихаад орж иртэл ын ам цус маш их цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би “яагаад энэ хүний ам хамраас цус гараад байгаа юм, хэн цохичихсон юм, би цагдаа дуудлаа” гэхэд ******* нь ыг загнаад “чи бос, цагдаа ирэхээс өмнө наад цусаа угаа” гээд аар шалан дээр асгарсан цусыг арчуулж, нүүрийг угаалгуулаад байж байтал эргүүлийн цагдаа нар орж ирсэн. нь зүв зүгээр орж ирсэн. Орж ирээд л бараг унтчихсан. Би цохисныг нь хараагүй. Намайг орж ирэхэд цохиулчихсан байсан. болон түүний 2 эмэгтэй найз, , *******, болон дахиад 3 залуу цуг үлдсэн. Уруул нь хавдчихсан ам хамраас нь цус гараад байсан. Яргайтад байхад болон гэрт орж ирэхэд ч тийм байгаагүй. Намайг гэрээс гараад орж ирэхэд тийм болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-9-10/,

 

          -Гэрч Г.гийн: 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Яргайт паб-д , , , нарын хамт сууж байгаад ыг дуудсан. Тэндээ 3 шил 0.75 литрийн архи хувааж ууж байтал гаднаас Хар , ******* нар ирсэн. Бид нар дахиад 2 шил 0.75 литрийн архи ууцгаасан. Тэндээсээ гараад Амартайван, , *******, , , болон би найз гийн гэрт очсон. гийнд очоод 2 шил 0.75 литрийн архи хувааж ууцгаагаад байж байтал , ******* 2 хоорондоо маргалдаад гадаа хоорондоо зууралдаад байсан. Удалгүй салаад гэрт орцгоосон. нь гал тогооны өрөөнд ороод унтчихсан. Би нөгөө өрөөнд ороод унтсан. Түүнээс хойш би юу ч санахгүй байна. Өглөө сэрэхэд хүмүүс явцгаасан байсан. ирэхдээ гэмтэл шарх учраагүй байсан. Маргалдах үед нь бол гэмтэл учраагүй байсан. Харин дараа нь юу болсныг би сайн мэдэхгүй байна. нь намайг тэврээд байсан. Тэгтэл нь ыг чи яагаад байгаа юм бэ? гэхэд ******* нь ыг гаръя гээд аваад гарсан. Тэгээд хоорондоо маргалдсан. ойртооч үгүй. ******* нь тай муудалцаад байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

 

          -Гэрч Г.ын: 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тарчихаад орой 21 цагийн үед гэртээ ирээд айлын 507 тоот гэртээ байж байтал манай найз охин гаднаас найзууд болох , *******, , , дахин 3 эрэгтэй хамт орж ирсэн. Манай гэрт хүрч ирээд 3 шил 0.75 граммын архи бүгдээрээ хувааж ууцгаасан. Тэр үед нь манай найз охин г тэвэрч аваад үнсэх гээд байхаар нь чи болиоч яагаад байгаа юм ахын дүү гэсэн чинь ******* гаръя гээд ыг аваад гарсан. Гадаа *******, нар хоорондоо маргалдаад зууралдаад байсан чинь цагдаад дуудлага өгсөн. Тэр үед бие биедээ гэмтэл учруулаагүй. Тэгээд гэрт ороод би тай юм яриад сууж байхад *******, нар гал тогооны өрөөнд уулзаж байсан, тэгээд шуугилдаад байхаар нь гал зуухны өрөө рүү ороход нь доошоо тонгойчихсон шалан дээр цус болчихсон байсан. ын ам цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/ 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 483 дугаартай: ын биед дээд эрүүний үүдэн 2 шүдний булгаралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги 10 хувь нөлөөлнө...” гэх дүгнэлт /хх-24-25/,

 

  • *******ын Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-44-45/

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/

 

- *******ын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн *******ын 5 дугаар багийн ******* тоотод хоорондын таарамжгүй харьцааны улмаас тай маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь “ эрүүний үүдэн 2 шүдний булгаралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх ” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Хохирогч караокед байхад надтай маргалдах гээд байсан. Хохирогчид учруулсан гэмтэл шүдийг нь эмчлүүлж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй ” гэх,

хохирогч ын “ ******* нь намайг унтаж байхад бос гээд бие лүү хэд хэд өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод яагаад байгаа юм бэ? гэхэд миний нүүр лүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон ба би толгойгоо бариад бөхийтөл нүүр лүү буюу шүд рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний ам хамраас маш их цус гарсан. Миний уруул хавдсан. Үүдэн 2 шүд цөмөрсөн. Ямар ч маргах зүйл болоогүй ” гэх,

гэрч Э.гийн “   согтоод тухайн айлын гал тогооны үүдэн хэсэгт, зуухны урд хэсэгт унтчихсан. Удалгүй *******, нар үүд рүү гарчихаад орж ирсэн. Би бага зэрэг зүйрмэглэчихээд сэрээд гарч бие засчихаад орж иртэл ын ам цус маш их цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би “яагаад энэ хүний ам хамраас цус гараад байгаа юм, хэн цохичихсон юм, би цагдаа дуудлаа” гэхэд ******* нь ыг загнаад “чи бос, цагдаа ирэхээс өмнө наад цусаа угаа” гээд аар шалан дээр асгарсан цусыг арчуулж нүүрийг угаалгуулаад байж байтал эргүүлийн цагдаа нар орж ирсэн. нь зүв зүгээр орж ирсэн. Орж ирээд л бараг унтчихсан...” гэх,

          гэрч Г.гийн “гийнд очоод 2 шил 0.75 литрийн архи хувааж ууцгаагаад байж байтал , ******* 2 хоорондоо маргалдаад гадаа хоорондоо зууралдаад байсан. Удалгүй салаад гэрт орцгоосон. Тэгээд нь гал тогооны өрөөнд ороод унтчихсан. Би нөгөө өрөөнд ороод унтсан. Түүнээс хойш би юу ч санахгүй байна. ирэхдээ гэмтэл шарх учраагүй байсан. Маргалдах үед нь бол гэмтэл учраагүй байсан. Харин дараа нь юу болсныг би сайн мэдэхгүй байна. нь намайг тэврээд байсан. Тэгтэл нь ыг чи яагаад байгаа юм бэ? гэхэд ******* нь ыг гаръя гээд аваад гарсан. Тэгээд хоорондоо маргалдсан ” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 483 дугаартай “... ын биед дээд эрүүний үүдэн 2 шүдний булгаралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги 10 хувь нөлөөлнө...” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд, шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч тай үл ялих зүйлээр шалтаглан марган үүсгэн түүнийг өшиглөж, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих шалтгааны улмаас хохирогч ыг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч *******ын, хохирогч ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

*******ын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Шүүх шүүгдэгч *******ын улирлын чанартай барилгын ажил эрхэлдэг хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдъя.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ………. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН