| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0009/э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.12.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав,
Өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* нарт холбогдох 2030000000308 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын …-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн ******* сумын .. дүгээр баг, ******* тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн,
Хэнтий аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 28 хоногийн хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хорих ялаар тогтоосон,
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан,
регистрийн дугаар *******, ,
Хоёр. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эмээгийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн ******* сумын …дүгээр багийн тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял,
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сараар хорих ял,
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан,
регистрийн дугаар ,
Гурав. Монгол Улсын иргэн, 19… оны … дугаар сарын …-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар багийн тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан,
регистрийн дугаар , ,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг “” гэх газар иргэн *******гийн хотонд байсан хониноос хонь хулгайлахыг завдсан,
мөн ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь 11, 41-р шүдний хагас мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Эхнэр ажил хийж байгаа... гэв.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
******* дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч *******гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед ******* сумын 8 дугаар баг ны тэнд , бид гурав архи ууж байгаад хоорондоо “энэ хавиас нэг хонь аваад аймаг оръё” гэсэн чинь “ энд ойрхон манай найзынх байгаа” гэж хэлээд ийн Марк 2 маркийн улсын дугаарын мэдэхгүй тээврийн хэрэгсэлтэй тэр айл руу нь хөдлөөд нээх хол явалгүй ны баруун дор нь машинаа орхиод айл руу бид 3 хамт очиход хонь нь зүүн хойд талдаа байсан. Бид нар хонь руу нь чиглээд очиход айлын нохой хуцаад хонь нь үргээд гэрийн эзэн гараад ирэхлээр нь намайг “ ахаа газар хэвтэж нуугд” гэхлээр нь би шууд яваад очсон эргээд харахад , хоёр гүйгээд яваад өгсөн. Би гэрийн эзний өөдөөс очоод “ уучлаарай согтуудаа хонийг чинь үргээчихлээ “ гэж хэлээд “ та утсаараа нэг залгуулаач” гэсэн чинь тэр ах” гэр рүү ороод ярь” гэхлээр би ороход эхнэр цагдаад дуудлага өгч байсан юм. Тэгэхээр нь би тэднийхээс гараад зугтаачихсан. Бид гурав архины халуундаа ярьж байхдаа нэг л хонь хулгайлах санаатай байсан бөгөөд айлын хониноос хулгай хийх гэж байгаад баригдсан. Өөр олон хонь хулгайлах санаа бол байгаагүй юм... гэх мэдүүлэг /хх 67-68/,
- Яллагдагч *******ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэх найзынхаа хамт 2 өдрийн өмнө баруун тарианд бензингүй орхисон өөрийн эзэмшлийн СҮА улсын дугаартай чезер маркийн тээврийн хэрэгслийг авч ирэхээр баруун тариа руу явах унаа байхдаа ******* ахтай таарч гэрт 4 шил архи уусан. Тэгээд тарианаас машинаа авч ирчхээд бид гурав хоорондоо ярилцаж байгаад голын баруун дээр ны баруун талын малтай айлаас хүний нэг, нэг буюу 3 тооны хонь хулгайлъя гэж тохиролцоод 22 цагийн үед аймгаас баруун хойш 1-2 км газарт байх айлаас ертөнцийн зүгээр зүүн хойд талд 100 м газарт машинаа тавьж орхичхоод явган айлын гэр рүү нь алхаж очсон. Тэгэхэд нохой хуцаж хонь нь үргэж байхад гэрээс нь хүн гараад ирсэн бөгөөд хойшоо зугтаасан. ******* ах бид хоёр газар дээрээ хэвтээд үлдсэн юм. Тэгээд ******* ах гэрийн эзэнтэй согтуу болж уулзаж байхаар нь би зугтааж хойд хөндийд нь хэвтэж байхад гэрийн эзэн нь гэх залуу, мөн цагдаа ч бас ирээд намайг аваад явсан...гэх мэдүүлэг /хх 71-72/,
- Яллагдагч *******гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед ******* сумын 8 дугаар баг ны тэнд , ******* бид гурав архи ууж байгаад ******* ах бид хоёрт хандаж “ гурвуулаа аймгийн баруун захад байгаа ны хажуу талын айлаас хүний нэг, нэг хонь нийт 3 хонь хулгай хийж авъя, ах нь өөрөө баараа даана” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ ийм ойрхноос дэмий юм биш үү” гэж хэлэхэд ах нь баараа өөрөө даана гэж хэлсэн. Тэгээд бид гурав ийн Тоёота чезер маркийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 22 цаг өнгөрөөгөөд ны баруун дор байх малтай айлын зүүн талд нь 100 метрийн зайд зам дээр зогсож ******* ах “ та 2 эндээ байж бай, би хонь тастаад хөөгөөд ирнэ” гэж хэлээд буугаад айл руу явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө айлаас мотоциклын гэрэл гарч, чимээ гарч эхэлсэн. ******* ах гүйж ирээд “ доошоо хэвт” гэж хэлээд тэр 2 газар хэвтсэн. Би хойд зүг рүү гүйж зүгээ буруулаад аймаг руу орж ирээд ******* ахынд ирэхэд ******* ах ийн машиныг унаад ирчихсэн орондоо орчихсон хэвтэж байсан. Би ийг асуухад мэдэхгүй “ та хоёрыг цуг яваа юм байх” гэж бодоод машиныг нь унаад ирсэн гэж байсан юм. Тэгээд би ******* ахынд унтсан. Бид 3 тэр шөнө хонь авч чадаагүй. ******* ах хонийг нь таслаад хөөх гэж байхад айл нь сэрчих шиг л болсон тэгээд л бид 3 зугтаасан. Бид гурав 3-4 шил архи уусан согтолтын хувьд бол бүгд гайгүй байсан. Би маркийн мэдэхгүй байна. Тоёота чезер аль эвсэл Марк 2 маркийн тээврийн хэрэгсэл байх. Тухайн машинаар бол хулгай хийсэн зүйл бол байхгүй...гэх мэдүүлэг /хх 69-70/,
-Хохирогч *******гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайх ******* сумын 8 дугаар багийн нутаг гэх газар нутагладаг. 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой хонио хотлуулж хэвтүүлчхээд байхад 22 цагийн орчимд нохой хуцаад байхаар нь гар чийдэн барьж нүцгэн гарч харахад хонь үргээд босчихсон, хонины цаана ямар нэгэн юм гялалзах шиг болоод алга болсон юм. Тэгэхээр нь гэрэл тусгатал хүн байсан. Намайг хараад шууд доошоо суугаад нуугдсан юм. Тэгээд би гүйгээд очтол 2 хүн доошоо хараад нүүрээ нуугаад хэвтээд байсан юм. Тэгснээ нэг нь босож ирээд “ би согтчихсон байна, хаана явна вэ” гэх мэт зүйл ярьж согтуу дүр эсгэж, “ утас байна уу яриулаач” гэж өндөр туранхай шар залуу намайг дагаад алхаж байснаа намайг гэр лүүгээ ороод хувцас өмсөөд эргэж харахад нөгөө дагаж явсан шар залуу зугтаад алга болсон байсан. Харин хонины цаана хэвтэж байсан хойд зүг рүү зугтааж байсан залууг барьж аваад уулзахад мөн согтуу дүр эсгэж хэвтээд босохгүй байсан, гэдэг байхаа зүс мэдэх залуу байсан. Тэгээд ойр орчимдоо гэрэлтүүлж харахад зүүн дор цагаан өнгийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан, гэрлээ асаалгүй цаашаа зугтаагаад явсан. Хонь хулгайлахаар ирсэн гэж бодож байна. Гэхдээ манай хониноос бол алга болсон зүйл бол байхгүй. Хонь хулгайлах гэж байгаад л баригдсан нь тэр юм...гэх мэдүүлэг /хх- 7 /,
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 11 сарын 19-ний өдрийн 5/63 дугаартай тогтоол /хх-22/
- Линзийн өгөөж ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20/03/408 дугаартай “ СҮА улсын дугаартай Тоёота чезер загварын авто машин 3.700.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-24-34/,
-Хохирогч ийн: Би ******* сумын 4 дүгээр багийн тоотод амьдардаг. Нөхөр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гадуур явж байгаад иртэл “чи мөнгөтэй болохоороо зангаа хувиргалаа” гээд элдвээр хэлээд хөөгөөд байсан. Би хувцсаа бэлдсэн. Гэтэл чи ингэдэг биз дээ гээд намайг үсдээд нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон, зүүн чих рүү алгадсан. Эвхдэг сандлаар зүүн талын дал руу цохисон. 2020 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл хамтран амьдарч байна. Дундаасаа хүүхэдгүй, одоо 3 сартай жирэмсэн. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зодсон. Одоо чих салхинд гарахаар янгинаж өвдөөд, сул сонсдог болсон. Шүд рүү цохиулсны улмаас дээд үүдэн шүд хөдлөөд байгаа. ...би 3 эцэггүй хүүхэдтэй. Надад энд очих хамаатан садан байхгүй. гэрээс гараад хаашаа явж хэнтэй уулзсаныг бүгдийг нь мэддэг. Хэн хэлдгийг мэдэхгүй. Маш их хардаж дарамталдаг. ******* уншиж бичиж чаддаг. Зүгээр уншдаг. Миний утсыг байнга шалгаж залгасан дугаарууд бичсэн мессежийг уншаад хардаад загнаад байдаг...” гэх мэдүүлэг /2х, хх-21-23/,
“...Би Адъяатай 2020 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл хамтран амьдарч байна. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр жирэмсэн болсноо мэдсэн. Энэ талаар д тухайн өдрийн шөнө хэрэлдэж маргалдаж байхдаа хэлсэн. Хамтран амьдарч байх хугацаанд ******* 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 20-ны өдөр нийт 2 удаа зодуулсан. Бид 2 уг асуудлаас хойш дахин хоорондоо маргалдаж муудсан ямар нэгэн асуудал байхгүй ба тухайн гаргасан үйлдэлдээ гэмшээд надаас уучлалт гуйгаад бид 2 эвлэрсэн, удахгүй гэрлэлтээ батлуулах гэж байгаа. Ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх дахин мэдүүлэг /2х, хх-117/,
-Гэрч гийн: Би 2020 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын дундуур хүртэл энэ хоёртой хамт амьдарч байсан. Намайг байхад маргалдаж муудаж байсан удаа байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 22-24-ний үед над руу яриад эгч нь ахтай нь муудаад цагдаад өгчихлөө гэж ярьж байсан. нь гэрээсээ гардаггүй, утсаар тоглоод хэвтэж байдаг, хааяа архи тамхи хэрэглэдэг, даруухан зантай юм шиг санагдсан...гэх мэдүүлэг /2х, хх-26-27/,
-Гэрч гийн:******* нь манай бага хүү юм. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албадан баривчилгаанд орох гэж байна гэж ярьсан. Яасан талаар асуухад хамтран амьдрагч ийг зодсон учраас гэсэн. Тухайн үед муудалцсаныг мэдсэн...гэх мэдүүлэг /2х, хх-31/,
-Гэрч ийн: 2021 оны 02 дугаар сарын эхээр хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Намайг гэртээ байхад ирээд т хоол хувцас хүргэж өгмөөр байна гэж ирсэн. Тэгж байхад цагдаагаас рүү залгасан. намайг хамт явъя манай гэрийн гадаа цагдаа ирчихсэн байна гэхээр нь хамт очиход г аваад явсан. Тухайн үед согтуу байсан. ийг цагдаа нар түр хамгаалах байр руу авч явсан гэж хэлж байсан. Ямар учраас авч явсныг мэдээгүй...гэх мэдүүлэг /2х, хх-36-37/,
-Гэрч ын: Би тэй гэр бүл болоод салсан. ийг гэх хүнд зодуулсан талаар мэдэхгүй. тэй холбогдож уулзаж байгаагүй...гэх мэдүүлэг /2хх-95/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаартай “...ийн биед 11, 41-р шүдний хагас мултрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1х, хх-237-238/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн124 дугаартай шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “... нь 11 долоо хоногтой жирэмсэн байна...” гэх дүгнэлт /2х, хх-39/,
-Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020.11.13-ны өдрийн 4/518 дугаартай тодорхойлолт /хх-73, 101, 2хх-57/
-*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-74/
-*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-77/
-Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-79-81/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-82-85/
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-86-90/
-Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-92-98/
-*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-100/
-*******гийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-104/
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-106-112/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-113-120/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-121-126/
- Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020.11.18-ны өдрийн 6-463 дугаартай тодорхойлолт /хх-127/
- *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-128/
- *******ийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-131/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-133-145/
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн 2/1525 дугаартай албан бичиг /хх-147/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 300 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-148/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-149-159, 161-171/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 301 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-160/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаартай шийтгэвэр/хх-243-247/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж/2хх-49-51/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай шүүгчийн захирамж/2хх-52-53/
-Хохирогч ийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-88/
- *******гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-88/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг гэх газар иргэн *******гийн хотонд байсан хониноос хонь хулгайлахыг завдсан,
мөн ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “ 11, 41-р шүдний хагас мултрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед ******* сумын 8 дугаар баг ны тэнд , бид гурав архи ууж байгаад хоорондоо “энэ хавиас нэг хонь аваад аймаг оръё” ярилцсан. Бид нар хонь руу нь чиглээд очиход айлын нохой хуцаад хонь нь үргээд гэрийн эзэн гараад ирэхээр нь би шууд яваад очсон. Эргээд харахад , хоёр гүйгээд яваад өгсөн. Гэрт нь би ороход эхнэр нь цагдаад дуудлага өгч байхаар нь би гараад зугтаачихсан. Бид гурав архины халуундаа ярьж байхдаа нэг л хонь хулгайлах санаатай байсан бөгөөд айлын хониноос хулгай хийх гэж байгаад баригдсан ” гэх,
шүүгдэгч *******ийн “ Тарианаас машинаа авч ирчхээд бид гурав хоорондоо ярилцаж байгаад голын баруун дээр ны баруун талын малтай айлаас хонь хулгайлъя гэж тохиролцоод 22 цагийн үед айлаас 100 м газарт машинаа тавьж орхичхоод явган айлын гэр рүү нь алхаж очсон. Тэгэхэд нохой хуцаж хонь нь үргэж байхад гэрээс нь хүн гараад ирсэн бөгөөд хойшоо зугтаасан. ******* ах гэрийн эзэнтэй согтуу болж уулзаж байхаар нь би зугтааж хойд хөндийд нь хэвтэж байхад гэрийн эзэн нь гэх залуу, мөн цагдаа ч бас ирээд намайг аваад явсан”,
шүүгдэгч *******гийн “ ны тэнд , ******* бид гурав архи ууж байгаад ******* ах бид хоёрт хандаж “ хажуу талын айлаас хонь хулгай хийж авъя, ах нь өөрөө баараа даана” гэж хэлсэн. 22 цаг өнгөрөөгөөд ны баруун дор байх малтай айлын зүүн талд нь 100 метрийн зайд зам дээр зогсож ******* ах “ та 2 эндээ байж бай, би хонь тастаад хөөгөөд ирнэ” гэж хэлээд буугаад айл руу явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө айлаас мотоциклын гэрэл гарч, чимээ гарч эхэлсэн. ******* ах гүйж ирээд “ доошоо хэвт” гэж хэлээд тэр 2 газар хэвтсэн. Би хойд зүг рүү гүйж зүгээ буруулаад аймаг руу орж ирээд ******* ахынд ирэхэд ******* ах ийн машиныг унаад ирчихсэн орондоо орчихсон хэвтэж байсан. Би ийг асуухад мэдэхгүй “ та хоёрыг цуг яваа юм байх” гэж бодоод машиныг нь унаад ирсэн гэж байсан юм. Бид 3 тэр шөнө хонь авч чадаагүй.Тухайн машинаар бол хулгай хийсэн зүйл бол байхгүй...гэх,
хохирогч *******гийн “ 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчимд нохой хуцаад байхаар нь гарч харахад хонь үргээд босчихсон, гэрэл тусгатал хонины цаана хүн байсан. Хоёр хүн доошоо хараад нүүрээ нуугаад хэвтээд байснаа, нэг нь босож ирээд “ би согтчихсон байна,хаана явна вэ” гэх мэт зүйл ярьж согтуу дүр эсгэж, “ утас байна уу яриулаач” гэж өндөр туранхай шар залуу намайг дагаад алхаж байснаа намайг гэр лүүгээ ороод хувцас өмсөөд эргэж харахад нөгөө залуу зугтаад алга болсон. Хонины цаана хэвтэж байсан залууг барьж авахад мөн согтуу дүр эсгэж хэвтээд босохгүй байсан, гэдэг зүс мэдэх залуу байсан. Ойр орчимдоо гэрэлтүүлж харахад зүүн дор цагаан өнгийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан, гэрлээ асаалгүй цаашаа зугтаагаад явсан...” гэх мэдүүлгүүд,
хохирогч ийн “ Нөхөр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гадуур явж байгаад иртэл “чи мөнгөтэй болохоороо зангаа хувиргалаа” гээд элдвээр хэлээд хөөгөөд байсан. Би хувцсаа бэлдсэн. Гэтэл чи ингэдэг биз дээ гээд намайг үсдээд нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон, зүүн чих рүү алгадсан. Эвхдэг сандлаар зүүн талын дал руу цохисон. 2020 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл хамтран амьдарч байна. Дундаасаа хүүхэдгүй, одоо 3 сартай жирэмсэн. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр жирэмсэн болсноо мэдсэн. Энэ талаар д тухайн өдрийн шөнө хэрэлдэж маргалдаж байхдаа хэлсэн ” гэх,
гэрч гийн “...Би 2020 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын дундуур хүртэл энэ 2-той хамт амьдарч байсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-24-ний үед над руу яриад эгч нь ахтай нь муудаад цагдаад өгчихлөө гэж ярьж байсан...” гэх,
гэрч гийн “...******* нь манай бага хүү юм. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албадан баривчилгаанд орох гэж байна гэж ярьсан. Яасан талаар асуухад хамтран амьдрагч ийг зодсон учраас гэсэн. Тухайн үед муудалцсаныг мэдсэн...” гэх,
гэрч ийн “...2021 оны 02 дугаар сарын эхээр хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Намайг гэртээ байхад ирээд т хоол хувцас хүргэж өгмөөр байна гэж ирсэн. Тэгж байхад цагдаагаас рүү залгасан. намайг хамт явъя манай гэрийн гадаа цагдаа ирчихсэн байна гэхээр нь хамт очиход г аваад явсан. Тухайн үед согтуу байсан. ийг цагдаа нар түр хамгаалах байр руу авч явсан гэж хэлж байсан. Ямар учраас авч явсныг мэдээгүй...” гэх мэдүүлгүүд
шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаартай “...ийн биед 11, 41-р шүдний хагас мултрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх,
2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаартай шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “... нь 11 долоо хоногтой жирэмсэн байна...” гэх дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар шүүгдэгч *******, *******, ******* нар хонь хулгайлахаар харилцан тохиролцон хохирогч *******гийн хотонд очсон боловч хоттой хонь үргэж гэрээс эзэн ******* гарч ирснээр тэдний хонь хулгайлах үйлдэл таслан зогсоогджээ.
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олох, өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор бусдын малыг хулгайлах үйлдэл хийсэн боловч хонины эзэн гэрээс гарч ирснээр буюу тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэрэг төгсөөгүй тул тэдгээрийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******гийн, хамтран амьдрагч ийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.
“ Гэр бүлийн хүчирхийлэл ” гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “ хамтран амьдрагч ” нь гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд болохыг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д тус тус тодорхойлжээ.
Энэ хэргийн шүүгдэгч *******, хохирогч нар гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч 2020 оны 09 сараас хамт амьдарч байгаа, нь жирэмсэн болох нь тэдгээрийн мэдүүлэг, шинжээчийн 124 дугаартай “... нь 11 долоо хоногтой жирэмсэн байна...” гэх дүгнэлтээр нотлогдох бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан шинжүүдээр авч үзвэл тэдгээр нь гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээдүүд, хохирогч нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох хийгээд шүүгдэгч *******гийн энэ хэргийн хохирогч, хамтран амьдрагч ийг зодсон уг үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “ бие махбодын хүчирхийлэл”- ийн хэлбэрт хамаарах юм.
Хууль тогтоогчоос гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тогтоосон бөгөөд прокуророос шүүгдэгч *******д холбогдох энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.
******* нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсныг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын бүлэглэн иргэн *******гийн хоттой хониноос хонь хулгайлахыг завдсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж малыг хулгайлах,
шүүгдэгч *******гийн, хохирогч ийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7/ жирэмсэн болохыг мэдсээр байж/, 2.8/ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/-д тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлүүд үндэслэлтэй байх тул тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдлийн улмаас хохирогч *******д бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болно.
Харин *******гийн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт “...Бид 2 уг асуудлаас хойш дахин хоорондоо маргалдаж муудсан ямар нэгэн асуудал байхгүй ба тухайн гаргасан үйлдэлдээ гэмшээд надаас уучлалт гуйгаад бид 2 эвлэрсэн, удахгүй гэрлэлтээ батлуулах гэж байгаа. Ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ”/2хх-117/ гэж хэрэгт мэдүүлсэн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заасан гэмт хэрэгт “ хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар ” тогтоосон бөгөөд тэдгээрийн үйлдсэн хэрэг нотлогдож, тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид бодит хохирол учраагүй зэргийг үндэслэн шүүгдэгч *******, *******, *******г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, уг ялыг түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоолоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна ” гэж заасны дагуу шүүгдэгч *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон 27 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагаар тооцож 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй болно.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болон дагаж мөрдөгдсөн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн ” хүн энэ хуульд хамрагдахаар заасан бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мал хулгайлахыг завдсан, *******гийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүд нь цаг хугацааны хувьд энэ хуульд хамрагдаж байна.
Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 234 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж,
мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар солихоор тогтоолоо.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 “ Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нар хуульд заасан дээрх шаардлагыг хангасан байна.
Тухайлбал, шүүгдэгч нар нь Сүхбаатар аймгийн Баруун- Урт суманд оршин суух тодорхой хаягтай, тэдгээрийн холбогдсон мал хулгайлах гэмт хэргийн улмаас бодит эдийн хохирол учраагүй тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хувьд хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй хэрэгт мэдүүлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “ Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна “ гэснийг хангажээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгч *******ийн өмчлөлийн СҮА улсын дугаартай Тоёота чезер загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч …… , ……… , ……… нарыг бүлэглэн мал хулгайлахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан,
г хүндрүүлэх нөхцөл байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус тус нэг жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 27 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 234 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Хэрэгт шүүгдэгч *******ийн өмчлөлийн СҮА улсын дугаартай Тоёота чезер загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас 27 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч *******, нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН