| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02059/И |
| Дугаар | 102/ШШ2017/01988 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/01988
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Монгол шуудан банкны төв байр, 204 тоотод оршин байх, “Амиргүй” ХХК /РД:5186625/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын байранд оршин байх, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ /РД:5645913/-т холбогдох,
14,801,954 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний төлбөр хураах цэгийн цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлыг гүйцэтгэх № АЗС/154 тоот гэрээ, /үнийн дүн 5,506,074 төгрөг/ 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний төлбөр хураах цэгийн цахилгаан дамжуулах агаарын шугам барихад шаардлагатай бараа материал худалдан авах № АЗС:/153 тоот гэрээ /үнийн дүн 9,295,880 төгрөг/-г тус тус байгуулж гэрээнд заасан шаардлагын дагуу бараа материалыг нийлүүлж, ажпыг бүрэн дүүрэн гүйцэтгэсэн билээ. Дээрхи гэрээний дагуу захиалагчийн дурдсан бараа материал болоод тохирсон ажлыг гэрээнд дурдсан хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусаж 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Барилга байгууламжийг ашиглатад оруулах комиссын акт”-ыг талууд тодруулбал захиалагч, ашиглагч байгууллага тэдгээрийн төлөөлөгч нар дээрхи 2 гэрээний гүйцэтгэлийг бүрэн хүлээн авсан тухай баримт тэмдэглэл баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгч талаас дурдсан гэрээний дагуу хүлээсэн үүргийг өөрийн заардлаар бүрэн гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн боловч гэрээнд дурдсан төлбөрийг одоог хүртэл төлөөгүй тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймээс хариуцагчаас ажлыг гүйцэтгэх № АЗС/154 тоот гэрээний төлбөр 5,506,074 төгрөг, бараа, материал худалдан авах №АЗС/153 тоот гэрээний төлбөр 9,295,880 төгрөг, нийт 14,801,954 төгрөг гаргуулж нэхэмжлэгч талд олгоно уу гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Амиргүй” ХХК хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ бид харилцан тохиролцож гэрээний үүрэг болох 14,801,954 төгрөгийг хариуцагч тал 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Амиргүй” ХХК нь хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдуулж 14,801,954 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь нэхэмжлэгч “Амиргүй” ХХК-ийн 14,801,954 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 116,000 төгрөгийг улсын орлогоос, 116,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |