Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/01967

017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/01967

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8 а байрны 57 тоотод оршин суух, Монгол овогт Баадаа Оюунцэцэг /РД:УК62052700/-ийн

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Түмэн-Өлзий нар оролцов.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгох материалаа өгсөн. Гэтэл Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр харъяа шүүхээр эцгийн нэрийн үсэгний алдаа хөдөлмөрийн дэвтэрт алдаа гарсан тул нотлуулж ир гэсэн юм. Би 1981 онд Цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж Ардын боловсролын яамны харъяа Дархан хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны боловсролын хэлтэст хувиарлагдсан. Ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 73 тоот тушаалаар 7 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажилласан. Тухайн үед Дархан хотод шинээр ашиглалтанд орсон 15 дугаар цэцэрлэгт бидний хэсэг залуус илгээлт авч Дархан хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 141 тоот тушаалаар хүмүүжүүлэгч багшаар шилжин ажилласан. Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөд Дархан хотын 7 дугаар цэцэрлэг, 15 дугаар цэцэрлэгт тус тус ажиллах хугацаанд буюу 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хөтлөгдсөн миний хөдөлмөрийн дэвтэрт миний эцгийн нэрийг Баадаа гэхийг Баадай гэж буруу бичсэн байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Оюунцэцэг нь 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Цэцэрлэгийн багшийн сургууль /Ц.Б.С/-ийн захирлаас Баадайн Оюунцэцэгт олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 

Б.Оюунцэцэг 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр түүнд олгогдсон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 141 тоот “Багш, түр багш, хүмүүжүүлэгч, цагийн багш ажиллуулах тухай” тушаал, 1981 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 74 тоот “Төгсөгчдөд тэтгэмж олгох тухай” тушаал, гэрч Ч.Цэрэнпагма, Б.Алтантуяа нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Цэцэрлэгийн багшийн сургууль /Ц.Б.С/-ийн захирлаас Баадайн Оюунцэцэгт олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Монгол овогт Баадаагийн Оюунцэцэг /РД:УК62052700/ мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Монгол овогт Баадаагийн Оюунцэцэг /РД:УК62052700/-ийг 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Цэцэрлэгийн багшийн сургууль /Ц.Б.С/-ийн захирлаас олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.ХАНГАЛ