Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өглөөний 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг “*******” гэх газар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Пронтер маркийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-т заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин жолоодон явсан Норд Бенз маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч , Ө.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож зам тээврийн осол гаргасан. Тухайн үед ослоос тархиндаа гэмтэл авсан. Хохирогч А.*******,  нар эмчилгээний зардал өгье гэсэн боловч авахгүй гэсэн гэв.

 

******* дугаартай хавтаст хэргээс:

 

  • Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2021 оны 07 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед гэртээ байхад , , А.******* нар манайд ирцгээсэн. ын машиныг түүний эхнэр барьж ирсэн бөгөөд буцаад гэр рүүгээ яваад өгсөн. Харин А.*******, нар халамцуу /архи уучихсан/ байсан. Бид гурав 1 шил 0.5 литрийн архи ууж дуусаад найз гийн гэрээр хэсэхээр явъя гээд би өөрийн  эзэмшлийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож , А.******* нарын хамт айл руу явж очсон. гийн гэрээс гараад төөрч хөдөө хоносон. Өглөө танилтайгаа тааралдаад архи уугаад А. ахын гэрт очсон. ахыг аваад бид дөрөв сум руу машины түлшинд явсан. Тус сумын 3 дугаар баг “*******” гэх газрын Цагаан барилгын зүүн хойд талд явж байгаад Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд сумын эмнэлэг дээр сэрсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ” гэх /хх 137-139 дугаар хуудас/,

 

  • Хохирогч ын: 2021 оны 07 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг гэх газарт байх гэртээ ах А.*******ын хамт байж байтал гаднаас манай 2 найзууд ирээд бид дөрөв Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи хувааж ууж дуусаад *******ийн гэр рүү явсан. Тухайн айлд очоод Хараа нэртэй 0.5 литрийн 1 шил архийг бид гурав хамт хувааж ууж дууссан. Бид гурав хоорондоо ярилцаж байгаад найз Эрдэнийн гэр рүү нь явах болоод ******* нь өөрийнхөө эзэмшлийн Пронтер маркийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, уг машины голын суудалд А.*******, харин би жолоочийн эсрэг талын хажууд суусан. Тэгээд Эрдэнийн гэрт очсон гэдгээ муухан мэдэж байна, очоод архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн айлаас миний санаж байгаагаар 23 цаг өнгөрч байхад ******* машинаа жолоодоод бид гурав гэр рүүгээ явцгаасан. Унтаж байгаад сэрсэн чинь бид гурав хөдөө хээр унтаж байхаар нь нөгөө 2-оос “ямар учраас хөдөө хээр унтаж байгаа юм бэ” гэж асуухад “төөрөөд унтсан, мөн машины түлш бага байгаа болохоор хамаагүй явж чадсангүй” гэж хэлсэн. Бид нар А. ахын гэрийн ойролцоо төөрсөн байсан учраас тухайн айл руу очсон. Тухайн айлаас А. ахыг аваад сумын төв рүү түлшинд явж байхад замд *******тай тааралдсан. Бид нарт 0.5 литрийн Хараа нэртэй архи гаргаж өгөөд тухайн архийг хувааж уусан. Тэгээд ******* машинаа барьсан, харин *******, А. хоёр давхралдсан, харин би жолоочийн эсрэг талын хаалганы хажуу талд сууж явж байгаад тус сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газрын зүүн урд талд явж байгаад том оврын автомашинтай мөргөлдөж зам тээврийн осолд орсон. Бид нар зам тээврийн осолд орсны  улмаас бүгд ухаан алдаж унасан байсан...” гэх мэдүүлэг /хх 37-38 дугаар хуудас/,

 

  • Хохирогч А.*******ын: 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр *******, бид гурав хөдөө *******ийн гэрт очиж архи уусан. Шөнийн 01 цагт *******ийн дээрээс сумын төв орох гээд 3-лаа яваад хөдөө хоносон. Тэгээд гэх айлаар ороод сумын төвийн зам заалгаад ахыг аваад явсан. ахынхаас хөдлөөд 1 шил 0.75 литрийн Хараа архи ууцгаасан. Уусан архиндаа би согтоод тасарсан байсан. Нэг мэдэхэд сумын эмнэлэгт хэвтэж байсан. ахын дээрээс хөдлөхөд ******* нь өөрийнхөө машиныг жолоодоод хөдөлсөн. Ер нь ******* нь машинаа өөрөө бариад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/,

 

  • Иргэний нэхэмжлэгч Ж.Мөнхсайханы: Манай Петровис группийн Дорнод аймаг дахь нефт хангамжийн салбарын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь тэдгээр залуус хохирлоо төлж барагдуулсан тул гомдол, саналгүй...” гэх /хх 49 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-23 дугаар хуудас

 

  • Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24 дүгээр хуудас/

 

  • СҮА улсын дугаартай Kia Bongo Frontier  маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 27 дугаар хуудас/

 

  • ДОА улсын дугаартай Beiben Norht Benz маркийн маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 28 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаартай “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” прокурорын тогтоол /хх 30 дугаар хуудас/

 

  • Оймууд овогт Чагцалын *******ийн 1034492 дугаартай жолооны үнэмлэхийн гэрэл зургийн үзүүлэлт /хх 33 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн “******* цус” гэсэн хаягтай цус шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “******* цус гэсэн хаягтай цуснаас 1.4 промилли илэрч байна. 3.Цусанд илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 64-65 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******т үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 69 дүгээр хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 392 дугаартай шинжээчийн “...1.*******ийн биед тархины няцрал хүнд хэлбэр, суурь ясны хугарал, дух ясны цөмөрсөн хугарал, духны хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийг гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 72-73 дугаар хуудас/

 

  • А.т үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 75 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 390 дугаартай шинжээчийн “...1.А.ын биед нүүрэнд болон зүүн гарын тохойн дотор хэсгийн зүсэгдсэн шарх бүхий  гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 78-79 дүгээр хуудас/

 

  • т үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 82 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн “...1.ын биед хүзүүний 5, 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, 2-6-р нугалмын арын сэртэнгийн суналт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 85-86 дугаар хуудас/

 

  • А.*******ад үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 89 дүгээр хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн “...1.А.*******ын биед зүүн шилбэний зөрөөтэй хугарал, зүүн гарын тохой хөлийн шагай хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэрийг гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 92-93 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 441 дугаартай шинжээчийн “... М.Төмөрбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх 98 дугаар хуудас/

 

  • ДОА улсын дугаартай Beiben Norht Benz маркийн маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, н жолооны үнэмлэхийн хуулбар /хх 103 дугаар хуудас/

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний 2103206 дугаартай “... ДОА улсын дугаартай Beiben Norht Benz маркийн маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ 550,000 төгрөг” гэх дүгнэлт /хх 105-114 дүгээр хуудас/

 

  • Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн магадалгаа /хх 117-120 дугаар хуудас/

 

  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 140 дүгээр хуудас/

 

  • *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 144 дүгээр хуудас/

 

  • *******ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 149 дүгээр хуудас/

 

  • *******ийн захиргааны шийтгэлийн бүртгэл /хх 151-153 дугаар хуудас/

 

  • Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 154-155 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өглөөний 10 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг “*******” гэх газарт Пронтер маркийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-т заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин жолоодон явсан Норд Бенз маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч , Ө.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...сумын 3 дугаар баг “*******” гэх газрын Цагаан барилгын зүүн хойд талд явж байгаад Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд сумын эмнэлэгт сэрсэн...” гэх,

хохирогч ын “...сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газрын зүүн урд талд явж байгаад том оврын автомашинтай мөргөлдөж зам тээврийн осолд орсон. Бид нар зам тээврийн осолд орсны улмаас бүгд ухаан алдаж унасан байсан...” гэх,

хохирогч А.*******ын “...Уусан архиндаа би согтоод тасарсан байсан. Нэг мэдэхэд сумын эмнэлэгт хэвтэж байсан. ахын дээрээс хөдлөхөд ******* нь өөрийнхөө машиныг жолоодоод хөдөлсөн. Ер нь ******* нь машинаа өөрөө бариад явж байсан...” гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 53, 392, 389, 391 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч *******ийн жолооч атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон, замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зорчсон буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч зорчигч , Ө.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.

 

*******ийг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, үүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож тээврийн хэрэгслийг жолоодсон боловч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь тухайн осол гарах нөхцөл байдлыг бий болгосон байгааг дурдъя.

 

Шүүгдэгч *******ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, авто тээврийн осол гаргасны улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч , А.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч “Наран торх” ХХК-нд 550,000 төгрөгийн эдийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч , хохирогч А.******* нар “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ” хэрэгт мэдүүлсэн /хх 38, 43/, мөн шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгчид 550,000 төгрөгийг нөхөн төлж гэм хорыг арилгасан болох нь “...Петровис группийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь тэдгээр залуус хохирлоо төлж барагдуулсан тул гомдол, саналгүй” гэх /хх 49/ мэдүүлэг, шүүхийн утсаар ярьсан тэмдэглэлүүд зэргээр тус тус нотлогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл, эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан эдийн хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж заасан зохицуулалтад нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр иргэний нэхэмжлэгч “Наран торх” ХХК-ийн эзэмшлийн ДОА улсын дугаартай Beiben Norht Benz тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 550,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний талаар шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар маргаагүй болно.

Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах, түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр энэ гэмт хэргийн улмаас биедээ “тархины няцрал хүнд хэлбэр, суурь ясны хугарал, дух ясны цөмөрсөн хугарал, духны хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд гэмтэл авсан, дахин Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж, баруун талын нүдэндээ хагалгаа хийлгэх шаардлага байгаа” зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд харшлахгүй болно.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн дээрх хугацаанд “ оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн №1034492 дугаартай жолоочийн үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ….. *******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч *******т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн 1034492 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч , А.*******, иргэний нэхэмжлэгч “Наран торх” ХХК-д учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН