Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00842

 

 

 

 

2017 оны 3 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/00842

 

 

Улаанбаатар хот

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Скайтаун, 90а байр, 23 тоот хаягт оршин суух, Гоё овогт Сэрсийгийн Баясгалан /РД:ТЕ84031089/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 2-1 байр, 122 тоот хаягт оршин суух, Боржигин шир овогт Мөнхтогтохын Сэрчинбаяр /РД:ЙЮ93020213/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 69 дүгээр байр, 55 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 70 дугаар байр, 11тоот хаягт оршин суух, Ханцээж овогт Цогтсайханы Төвшинтулга /РД:УИ93121212/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3.150.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М.Сэрчинбаяр, Ц.Төвшинтулга нарт 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй, хугацаагүйгээр зээлдүүлэн, мөнгийг бэлнээр өгсөн. М.Сэрчинбаяр нь зээлийн хүүнд 600.000 төгрөг өгөх байснаас 450.000 төгрөгийг өгсөн. Иймд зээлдэгч нараас 120 хоногийн хүү 1.150.000 төгрөг, үндсэн зээл 2.000.000 төгрөг, нийт 3.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Үндсэн зээл болох 2.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Харин зээлийн хүү болох 1.150.000 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна. Нэхэмжлэгчид 2.550.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төлж эвлэрэх саналтай байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нар 2.550.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлнө гэсэн тайлбар ирүүлсэн байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа 600.000 төгрөгөөр бууруулж, 2.550.000 төгрөгийг хариуцагч нараас 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор авахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Баясгалан нь М.Сэрчинбаяр, Ц.Төвшинтулга нарт холбогдуулан зээлийн гэрээний 3.150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 600.000 төгрөгөөр бууруулж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.550.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Сэрчинбаяр, Ц.Төвшинтулга нараас улсын тэмдэгтийн хураамжид 55.750 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С.Баясгалангийн нэхэмжлэлтэй М.Сэрчинбаяр, Ц.Төвшинтулга нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.150.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 600.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэгт болох 2.550.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Сэрчинбаяр, Ц.Төвшинтулга нараас улсын тэмдэгтийн хураамжид 55.750 төгрөгийг хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ