Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00848

 

 

 

2017 он 3 сар 27 өдөр Дугаар 102/ШШ2017/00848 Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамж, Ардчиллын өргөө төвийн 3 давхарт байрлах, Фүжи холдинг ББСБ ХХК /РД:5354897/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 17 дугаар байр, 21 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Гансүхийн Энхзул /РД:УЗ91110605/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 17 дугаар байр, 21 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Галхүүгийн Гансүх /РД:ШД70092334/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 17 дугаар байр, 21 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Гансүхийн уянга /РД:УЗ95033149/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 29.505.590 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,    

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.Уранбилэг нь 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр манай компанитай №09/01 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 30.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлийн барьцаанд М.Уранбилэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 17 дугаар байрны, 1 давхарын А хэсэгт байрлах Ү-2205017696 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000148637 тоот гэрчилгээний дугаартай, 64 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дууссан ба хариуцагч М.Уранбилэг нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нас барсан. Имйд М.Уранбилэгийн өв залгамжлагч нар болох Г.Энхзул, Г.Гансүх, Г.Уянга нараас үндсэн зээлийн үлдэгдэл 17.376.842 төгрөг, үндсэн хүү 10.157.588 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.957.660 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг, нийт 29.505.590 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч бөгөөд хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхзул шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Фүжи холдинг ББСБ ХХК-д төлөх ёстой 29.505.590 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр өр барагдуулахаар захиран зарцуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Фүжи холдинг ББСБ ХХК нь Г.Энхзул нарт холбогдуулан 29.505.590 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зээлийн барьцаанд М.Уранбилэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 17 дугаар байрны, 1 давхарын А хэсэгт байрлах Ү-2205017696 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000148637 тоот гэрчилгээний дугаартай, 64 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Г.Энхзул нь нэхэмжлэлийн шаардлага 29.505.590 төгрөгийг төлж барагдуулах, төлж чадаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлжээ.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.500 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Фүжи холдинг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Энхзул, Г.Уянга, Г.Гансүх нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 29.505.590 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхзулын 29.505.590 төгрөгийг төлж барагдуулах, төлж чадаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 17 дугаар байрны, 1 давхарын А хэсэгт байрлах Ү-2205017696 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000148637 тоот гэрчилгээний дугаартай, 64 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.500 төгрөгийн 50 хувь болох 152.750 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 152.750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Фүжи холдинг ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ