| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00572/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/00865 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00865
| 2017 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/00865 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 11 дүгээр байр, 52 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ХД68053006, 48 настай, эмэгтэй, Зая овогт Самбуугийн Туяагийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын Их Эхлэлт нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байгаад 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс тус сумын сургуульд сурагчдын дотуур байрны хоолны газарт бэлтгэгчээр орж, 1988 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан. Тус өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сургуулийн биеийн тамирын танхимд үйлчлэгчээр ажиллаж байсан. Уг ажлууд дээр ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаалууд олдохгүй байна. Их Эхлэлт нэгдлийн контор 1986 он галын аюулд өртсөн юм. Иймд миний энэ хугацааны ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Туяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.6-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд амьдардаг болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон гарсан тушаал бүрэн биш байгаа нь ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.
Нэхэмжлэгч С.Туяа нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын Их Эхлэлт нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн сурагчдын дотуур байрны хоолны газарт бэлтгэгчээр, 1988 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн биеийн тамирын танхимд үйлчлэгчээр ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Завхан аймгийн Нөмрөг сумын Их Эхлэлт нэгдлээс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Архивын тасгийн 1984 оны Их Эхлэлт нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон 70 дугаар дансанд 1984 оны 8-12 сард 798.7 төгрөг гэж тусгагдсан байна гэх архивын лавлагаа, Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 77 тоот Ж.Отгонтуулыг гал тогоонд бэлтгэгчээр ажиллуулах тухай тушаал, мөн сургуулийн захирлын 1988 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот Ж.Отгонтуулыг биеийн тамирын зааланд үйлчлэгчээр ажиллуулах тухай тушаал, гэрч Д.Отгонтуяагийн Би анх 1985 оны 7 дугаар сард Завхан аймгийн Нөмрөг сумын Их Эхлэлт нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажилд орсон. Намайг анх ажилд ороход Ж.Отгонтуул нь Их Эхлэлт нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан. Дараа нь хэдэн онд гэдгийг нь санахгүй байна, сургуулийн сурагчдын дотуур байранд гал тогоонд ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, гэрч М.Эрдэнэчимэгийн Би 1988 онд 10 дугаар анги төгсөж, Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогоонд 1988 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хоол бэлтгэгчээр, 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс одоог хүртэл тогоочоор ажиллаж байна. Ж.Отгонтуулыг хэдэн онд тус сургуульд анх ажилд орсныг мэдэхгүй байна. Намайг 1988 онд ажилд ороход Ж.Отгонтуул нь сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэр цагаас хойш сургуульд тасралтгүй ажиллаж байгаад 1991 оны өвөл орон тооны цомхтгол явагдаж, Ж.Отгонтуул нь ажлаас чөлөөлөгдөж байсныг сайн санаж байна гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гажидмаагийн Би Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуульд 1982 онд багшаар ажилд орж одоог хүртэл тус сургуульд ажиллаж байна. Э.Отгонтуул нь 10 дугаар ангиа төгсөөд сургуулийн дотуур байрны гал зууханд хоол бэлтгэгчээр анх ажилд орсон. Яг хэдэн он байсныг сайн санахгүй байна. Тэр цагаас хойш манай сургуульд тасралтгүй ажиллаж байгаад 1991 онд сургуульд орон тооны цомхтгол явагдахад Ж.Отгонтуул нь ажлаас чөлөөлөгдөж байсныг санаж байнө гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан талаарх баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Отгонтуулыг 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын Их Эхлэлт нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн сурагчдын дотуур байрны хоолны газарт бэлтгэгчээр, 1988 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн биеийн тамирын танхимд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хярын тайжууд овогт Жигжсүрэнгийн Отгонтуулыг 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын Их Эхлэлт нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн сурагчдын дотуур байрны хоолны газарт бэлтгэгчээр, 1988 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийн биеийн тамирын танхимд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ