| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01125/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/00868 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00868
2017 оны 3 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2017/00868 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плаза төв, 3 давхарт байрлах, Скай медиа корпораци ХХК /РД:2619032/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6/А байр, 30 тоот хаягт оршин суух, Хэрсүүд овогт Шаравын Баясгалан /РД:УУ62031032/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 118.707 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Баясгалан нь 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 4379 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг байгуулан Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч эхэлсэн. Ш.Баясгалан нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрөө барагдуулаагүй учир 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үйлчилгээг зогсоосон. Ш.Баясгалан нь 118.707 төгрөгийг төлөөгүй байгаа учир хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скай медиа корпораци ХХК нь хариуцагч Ш.Баясгаланд холбогдуулан үйлчилгээний төлбөрт 118.707 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 118.707 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд эх хувиар нь ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Скай медиа корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.Баясгаланд холбогдох 118.707 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн 50 хувь болох 2.275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 2.275 хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Скай медиа корпораци ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ