| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00968/И |
| Дугаар | 102/ШШ2017/01886 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/01886
| 2017 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/01886 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 122 дугаар гудамж, 39в тоотод оршин суух, Тамзав овогт Батмөнхийн Батхуяг /РД:сп78011311/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 13в-31 тоотод оршин суух, Жороо морьтынхны овогт Даваахүүгийн Норовсүрэн /РД:чи78031823/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батхуяг, хариуцагч Д.Норовсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батмөнх овогтой Батхуяг миний бие нь эхнэр Даваахүү овогтой Норовсүрэнгээс салах өргөдлийг тухайн дүүргийн шүүхэд 2016 оны 4 дүгээр сард өгч бидний шүүх хурал 2016 оны 5 дугаар сарын 03-нд болж шүүхээс эвлэрүүлэн зуучлах төвд ханд гэсэн шийдвэрээр бид эвлэрүүлэн зуучлах төвд хандаж эвлэрэх боломжгүй гэсэн дүгнэлт гарснаар дахин шүүх хурал болох ёстой байсан ч тухайн үед надад шүүхээс мэдэгдээгүй учир эргээд Баянгол дүүргийн шүүхэд хандахад дахин материалаа бүрдүүлж ир гэснээр дахин материал бүрдүүлж ирлээ. Би хариуцагчтай 2005 онд гэр бүл болсон бөгөөд бидний хамтран амьдрах хугацаанд 2 хүүхэд төрсөн. Бид таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, би одоо өөрөө тусдаа амьдралтай болсон тул одоо эвлэрэн, хамт буцаж амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2 хүүхдээ эхийнх нь асрамжинд өгнө. Хүүхдийн тэтгэлгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Б.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 онд гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2 хүүхэдтэй болсон. 2 хүүхдээ эхийнх нь асрамжинд өгнө. Хүүхдийн тэтгэлгийг төлнө. Бид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд би одоо өөрөө тусдаа амьдралтай болсон тул одоо эвлэрэн, хамт буцаж амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би “Голомт” банкнаас зээл авч 1 өрөө байр авсан бөгөөд уг байранд манай эхнэр, хүүхдүүд амьдардаг. Энэ байр нь эхнэр бид хоёрын нэр дээр байдаг. Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119 а байрны 39 тоот хаягт байршилтай, нэг өрөө орон сууц бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн бөгөөд уг орон сууцны хамтран өмчлөгчөөр охин Б.Ариунцэцэг, хүү Б.Ариунболд нарыг бүртгүүлнэ. Энэ талаар бид харилцан тохирсон байгаа. Бидэнд өөр гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө байхгүй гэжээ.
Хариуцагч Д.Норовсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 хүүхдээ өөр дээрээ авна. Хүүхдийн тэтгэлэг авна. Бид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд нөхөр маань өөрөө өөр хүнтэй хамт амьдардаг болсон. Иймд цаашдаа хамт амьдрах боломжгүй. Би хувиараа ажил хийдэг. Бид хоёрын нэр дээр байр байдаг бөгөөд хоёр хүүхдийнхээ нэрийг өмчлөх эрхийн гэрчилгээн дээр бүртгүүлэх хүсэлтэй тул энэ талаар шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү, энэ талаар нэхэмжлэгчтэй ярилцаж тохирсон. Бидний хооронд өөр гэр бүлийн эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Батхуяг нь хариуцагч Д.Норовсүрэнд холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Батхуяг, хариуцагч Д.Норовсүрэн нар нь 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага албан ёсоор бүртгэж 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №0042514 /Г-986/ дугаар гэрлэлтийн гэрчилгээ олгосон байна.
Тэдний дундаас 2007 оны 3 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Ариунцэцэг, 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Ариунболд нар төрсөн бөгөөд гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэгчдийн гэр бүлийн гэрчилгээний болон хүүхдүүдийн №0057217 /Г-900/, №0257757 /Г-744/ дугаартай төрсний гэрчилгээнүүдийн хуулбаруудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, талууд 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, мөн нэхэмжлэгч бусадтай хамтын амьдралтай болсон нөхцөл, шалтгаануудыг үндэслэж шүүхээс талуудад дахин эвлэрүүлэх арга хэмжээг авах шаардлагагүй, нэхэмжлэгч болон хариуцагч нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх гэрлэгчдийн хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Ариунцэцэг, хүү Б.Ариунболд нарыг эх Д.Норовсүрэнгийн асрамжид үлдээж, хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг Б.Батхуягаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байдаг бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030424 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119 а байрны 39 тоот хаягт байршилтай, нэг өрөө орон сууц нь нэхэмжлэгч Б.Батхуяг болон хариуцагч Д.Норовсүрэн нарын өмчлөлд байдаг, уг орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн эсэх талаар талууд маргаагүй.
Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцож болохыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан ба талууд охин Б.Ариунцэцэг, хүү Б.Ариунболд нарыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030424 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119 а байрны 39 тоот хаягт байршилтай, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг харилцан зөвшөөрсөн болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030424 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119 а байрны 39 тоот хаягт байршилтай, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр охин Б.Ариунцэцэг, хүү Б.Ариунболд нарыг тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Тамзав овогт Батмөнхийн Батхуяг, Жороо морьтынхны овогт Даваахүүгийн Норовсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Ариунцэцэг /РД:уо07230885/, 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Ариунболд /РД:уш09221730/ нарыг эх Д.Норовсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030424 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119 а байрны 39 тоот хаягт байршилтай, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр охин Б.Ариунцэцэг, хүү Б.Ариунболд нарыг тогтоосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2007 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Ариунцэцэг /РД:уо07230885/, 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Б.Ариунболд /РД:уш09221730/ нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Батхуягаас гаргуулан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ