Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00880

 

 

 

2017 он 3 сар 30 өдөр Дугаар 102/ШШ2017/00880 Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Дундговь аймаг, Сайнцагаан сум, 5 дугаар баг, Зоог 1 дүгээр гудамж, 9 тоот хаягт оршин суух, Ванчин Донров овогт Батжаргалын Цэрэнхүү /РД:ЗЮ94020151/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-2, 1 дүгээр гудамж, 16а тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ганбаатарын Мөнхбат /РД:АЮ91012439/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2.309.454 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 1 дүгээр сарын 14-ний орой өөрийн 92-28 ДУА улсын дугаартай авто машинтайгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Вива сити хорооллын харалдаа төв зам дээр хотын төв рүү чиглэлд зогсож байх үед 37-25 УБН дугаартай Тоёота приус-20 маркын авто машин ирж мөргөсөн. Би Дундговь аймгийн Хаан банкинд теллер ажилтай. Хохирлын үнэлгээ хийлгэхээр 2 хоногийн цалингүй чөлөө авч ирсэн. Баянхошуу руу 3 удаа машин ачуулсан 180.000 төгрөг, Лэндс ХХК-ийн үнэлгээ 2.024.000 төгрөг, 2 хоногийн цалин 26.363 төгрөг, нийт 2.309.454 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.Цэрэнхүүгийн нэмэмжилсэн 2.309.454 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэрэнхүү нь хариуцагч Г.Мөнхбатад холбогдуулан гэм хорын хохиролд 2.309.454 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.309.454 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.901 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Б.Цэрэнхүүгийн нэхэмжилсэн 2.309.454 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Г.Мөнхбатын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.901 төгрөгийн 50 хувь болох 25.950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 25.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ