Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00884

 

2017 оны 3 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00884

 

 

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж 46, Гранд плаза төв, 701 Б тоот хаягт байрлах, Есөн шижир инвест ББСБ ХХК /РД:6062296/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 74 тоот хаягт оршин суух, Хорхон овогт Равсалын Алтанцэцэг /РД:ФА61030461/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 64.715.557 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р.Алтанцэцэг нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44/5 дугаар байр, 01 тоот хаягт байрлах 92.8 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, сарын 3.9 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай 17 тоот зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир хариуцагчаас үндсэн зээл 50.000.000 төгрөг, үндсэн хүү 13.192.740 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.522.817 төгрөг, нийт 64.715.557 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 64.715.557 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүрийн 29-нд 7.190.617 төгрөгөөр, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 7.190.621 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиров гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч Р.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 64.715.557 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 64.715.557 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүрийн 29-нд 7.190.617 төгрөгөөр, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 7.190.621 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481.528 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 64.715.557 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 64.715.557 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүрийн 29-нд 7.190.617 төгрөгөөр, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 7.190.621 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481.528 төгрөгийн 50 хувь болох 240.764 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 240.764 төгрөгийг хариуцагч Р.Алтанцэцэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

   

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ