Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00893

 

 

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/00893

 

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Альфа центрт байрлах, Хьюндэй Автос ХХК /РД: 5436568/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 16.675.051 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, төрийн нэрийн өмнөөс Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокурор Э.Одончимэг /үнэмлэх дугаар: А000117/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хьюндэй автос ХХК нь 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 11.116.701 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгал төлөөгүй байгаа нь ажиллаж байгаа 7 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлэх боломжгүй болгож байна. Иймд хариуцагчаас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 11.116.701 төгрөг, алданги 5.558.350 төгрөг, нийт 16.675.051 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Хьюндэй Автос ХХК нь шүүх хуралдаан болохоос өмнө нийгмийн даатгалын шимтгэлтийн үндсэн өр болох 11.116.701 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлд хоног тутам 0.3 хувийн алданги тооцно гэж заасны дагуу тооцож нэхэмжилсэн 5.558.350 төгрөгийн алдангийн асуудал тооцох шаардлага болсон байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн дүнгээ багасгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокурор Э.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өрөө төлж барагдуулсан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй гэв.

 

                                       ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Хьюндэй Автос ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 11.116.701 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 5.558.350 төгрөг, нийт 16.675.051 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч компани нь шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээс өмнө нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр болох 11.116.701 төгрөгийг төлсөн учир Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан алданги тооцох нөхцөл арилсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа алданги болох 5.558.350 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5.558.350 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 11.116.701 төгрөгийг төлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 183.001 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, Хьюндэй Автос ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 16.675.051 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5.558.350 төгрөгөөр багасгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүн болох 11.116.701 төгрөгийг төлж биелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хьюндэй автос ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 183.001 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ