| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01970/И |
| Дугаар | 102/ШШ2017/01809 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01809
| 2017 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/01809 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 2 дугаар гудамж, 17 тоотод оршин суух, Мянгад овогт Чойдоржийн Баасансүрэн /РД:хн57072611/-ийн
1973 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 01, 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Баасансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 оны 5 дугаар сарын 10-наас Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт мод бэлтгэгч болон сахиулаар 1973 оны 6 дугаар сарын 29-нийг хүртэл ажилласан. Мөн 1973 оны 6 дугаар сарын 30-наас Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт 1976 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэл ажилласан. Ингээд энэ 2 газарт ажиллаж байсан 6 жил 3 сарыг тогтоож өгнө үү. Мөн би 1987 оны 5 дугаар сарын 10-наас Барилгын машин Механизмийн баазад машинтайгаа шилжин ирж 1994 оны 6 дугаар сар хүртэл жолоочоор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Одоо ажлаас халагдсан тушаал баазын архив болон нийслэлийн архивт байхгүй болохоор тэтгэвэр тогтоолгоход боломжгүй болоод байна. Иймд намайг 1973 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт ажилчин, 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгын машин механизмын баазад жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Баасансүрэн 1973 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 01, 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан ба шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ч.Баасансүрэн нь 1973 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт ажилчин, 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгын машин механизмын баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдөр түүнд олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Ганбаатар, Ц.Цогтсайхан нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мянгад овогт Чойдоржийн Баасансүрэнг 1973 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 01, 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Баасансүрэн нь 1973 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт ажилчин, 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгын машин механизмын баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ