| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00388/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/00942 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00942
| 2017 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/00942
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн Үндэстний гудамж, МТ байр хаягт байрлах, МТ Петролиум ХХК /РД: 5043913/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Одод цогцолбор, 601 тоот хаягт байрлах, Ди Ти Эл Жи ХХК /РД: 5548357/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 277.500.750 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Цогтбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ди Ти Эл Жи ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МТ Петролиум ХХК нь хариуцагч Ди Ти Эл Жи ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг үндсэн төлбөрт 185.000.500 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 92.500.250 төгрөг, нийт 277.500.750 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан тул шүүх холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 185.000.500 төгрөгийг зөвшөөрч, эдийн засгийн боломжгүй тул алдангийг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 185.000.500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч МТ Петролиум ХХК нь Ди Ти Эл Жи ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай 123/16 тоот гэрээ байгуулжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд бичгээр байгуулахыг шаардсан хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч Ди Ти Эл Жи ХХК-иас гэрээний үүрэг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх заалтад нийцжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн тооцооллыг гаргаж, үлдэгдэл төлбөрийг 185.000.500 төгрөг болохыг баталгаажуулан байх бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөрийг хариуцагч зөвшөөрч байх тул 185.000.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Алданги гаргуулах шаардлагын тухайд:
Зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 123/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг Худалдагчид төлнө гэж тохиролцсон бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд тохиролцсон төлбөр төлөх хугацаа дууссан үеэс тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон 92.500.250 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Хариуцагч нь санхүүгийн боломжгүй тул алданги төлөхгүй гэж маргасан боловч үүнийг баримтаар нотлож мэтгэлцээгүй болно.
Нэхэмжлэгч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнд тохиролцсоноор анз шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч МТ Петролиум ХХК нь бүтээгдэхүүн хамгийн сүүлд нийлүүлсэн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2 заалтын дагуу 30 хоног тооцон 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алдангийг тооцож, 92.500.250 төгрөг нэхэмжилжээ. Шүүхээс алдангийг тооцож эхэлсэн хугацаа нь буруу байх хэдий ч зохигчдын тооцоо нийлж, үлдэгдэл баталгаажуулсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцоосон ч хоногийн /185.000.500 : 0.5 хувь/ 925.003 төгрөг, хэтэрсэн хугацаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 112 хоног, нийт төлөх алданги нь /925.003 х 112 хоног/ 103.600.336 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн шаардлагад нийцүүлэн 92.500.250 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул 92.500.250 төгрөгийг хариуцагч Ди Ти Эл Жи ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь алдангийг төлөх санхүүгийн боломжгүй гэж маргасан боловч нэгд, гэрээндээ алданги төлөхөөр тохиролцсон байх тул шүүх алдангийг хэрэгсэхгүй болгох эрхгүй байна. Хоёрт, алдангийн хэмжээг шүүхээс хэт их байна гэж үзвэл багасгах эрхтэй хэдий ч хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн төлбөрийн боломж, хугацаа хэтрэхэд нөлөөлсөн шалтгаан нь хариуцагчийн буруугаас болоогүй зэрэгт үнэлэлт өгөх нотлох баримт байхгүй тул алдангийн хэмжээг хасах үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагчаас 277.500.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.545.454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ди Ти Эл Жи ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.545.454 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 2262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Ди Ти Эл Жи ХХК-иас 277.500.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-д олгосугай.
2.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.545.454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ди Ти Эл Жи ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.545.454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МТ Петролиум ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ