Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

улсын яллагчаар хяналтын прокурор Б.Батнасан,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Батнасангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******, *******, ******* нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа геологийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн дугаар хороо ******* ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:, Бужгар ургийн овогт Бат-Эрдэнийн *******,

 

Хоёр. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын -ны өдөр Төв аймгийн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүнсний ногоо тариалдаг ажилтай, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт, Төв аймгийн сумын ..дүгээр баг 4 дүгээр гудамжны тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,  Даагчид ургийн овогт Гантулгын *******,

 

Гурав. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Төв аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилга угсралтын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 10 дугаар хороолол дугаар байрны 74 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:, Боржигон ургийн овогт Ганбаатарын *******,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт УБА улсын дугаартай Toyota “Land Cruiser-80” маркийн автомашин, УБГ улсын дугаартай Toyota “Harrier” маркийн автомашинуудтай очиж, алт хайгч тоног төхөөрөмж ашиглан нийт 158.5 кг шороо, чулууг авч, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 621,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирлыг боломжоороо төлж барагдуулна. Байгаль орчинд учирсан хохирлыг 16,542,666 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээнд маргах зүйл байхгүй. Хохирлыг төлнө гэв.

 

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлуудыг бага багаар төлнө гэв.

 

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэв.

 

дугаартай хавтаст хэрээс:

 

  • Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн ……….. сумаас алт гарч байгаа талаар хүмүүсээс дам яриа сонссон. Би  өөрөө Геологийн чиглэлээр сургууль төгссөн Геологийн чиглэлээр тодорхой хэмжээний мэдлэгтэй. Тэгээд Сүхбаатар аймгийн …… сумын нутагт улсын төсвийн судалгаагаар хийсэн 1.200.000 зураг дээр бидний очих гэж байгаа газрын тэр чигээрээ алттай гэж тэмдэглэсэн байсан юм. Тэр зураг нь дээр байсан координатын дагуу очсон юм. Тэгээд энэ талаар өөрийн найз болох *******, ******* нарт хэлж Сүхбаатар аймаг руу явахаар тохирсон. *******, ******* нар нь *******ын “Harrier” маркийн тээврийн хэрэгсэлтэй 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос гарсан. Харин би 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим ын хамт Улаанбаатар  хотоос өөрийн эзэмшлийн “Land Criuser 80” маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарч 03 дугаар сарын 28-ны өглөө Сүхбаатар аймагт ирж баз гийн гэр рүү ороход нь байхгүй байсан. *******, ******* нартай Сүхбаатар сумаас урагш сумын тэнд сүлжээтэй газар уулзалдахаар тохирсон юм. *******, ******* нар нь Улаанбаатар хотоос гарахдаа газар мэдэхгүй  гэхээр нь манай баз Сүхбаатар аймагт байгаа би д хэлчихье гээр газар заалгаад цаашаа яваарай гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр 10 цагийн орчим Сүхбаатар аймгаас гарч координатын дагуу явж очиход *******. *******, нар *******ын цагаан өнгийн “Harrier” маркийн машинтай тэр газар байсан. Уг газар анх очиход 1 экскаватор, 1 чирэгч том машин, треллер, цагаан өнгийн “Harrier” зэрэг машинуудтай 5-6 орчим хүн байсан санаж байна. Тэнд экскаватор нь газар ухаж, тэр хүмүүс металл хайгч тавиад алт олборлож байсан. Тэр хүмүүс бид нарыг цааргалаад оруулаагүй. Тэгэхээр нь *******, ******* бид *******, ******* бид гурав тэр хүмүүсийн овоолж гаргасан шороонд алт байх боломжтой чулууг ялгаж түүсэн, алттай чулуу нь цагаан өнгийн кварц ихтэй байдаг ба би ялгаж *******, ******* нар нь цэвэр усны 5 литрийн саванд уг алттай чулуунаас дүүргэж авсан. Мөн 7-8 ширхэг том аяганы хэмжээтэй чулууг авсан. Тэр үед бол , хоёр машинаас буугаагүй. Би ыг машинаас буугаад ир гэж дуудсан боловч гарч ирээгүй. Тэгээд 14 цагийн орчим байх тухайн газарт байсан экскаватор нь эвдэрч цагаан өнгийн “Harrier” маркийн тээврийн хэрэгсэлтэй зарим нэгэн хүмүүс нь сэлбэгт явсан. Хэргийн газрын үзлэгийн зурган дээр байгаа 3 дугаартай газарт бол бид нар ороогүй, харин тус зурган дээр байгаа нүхнээс ертөнцийн зүгээр хойш 2-3 метрийн зайд байх 4 дугаартай зурган дээр байгаа нүхийг *******, ******* бид гурав хүрз, жоотуугаар ээлжлэн ухаж, шороо гаргаж ирсэн боловч тэрэнд олигтой авчихаар чулуу байгаагүй...” гэх /2-р хх 211-213-р хуудас/,

 

- Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Манай найз ******* нь Сүхбаатар аймагт алт гарч байгаа сураг байна цуг явъя гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Б ******* миний араас өглөө гарна ******* та хоёр газар мэдэхгүй болохоор Сүхбаатар аймгаар дамжаад манай базыг аваад яв гэж хэлсэн юм. Тэгээд бид гурав Сүхбаатар аймгаас гарч Сүхбатаар сумын зугт явж өдөржин хайж үдийн хойно 14 цаг өнгөрөөгөөд нэг газар очиход тэр хавьд шаргал өнгийн “Lexus-570”, мөн өөр машинууд эргэлдээд байхаар нь энэ алттай газар нь байх гэж бодоод тэндээ *******г ирэхийг хүпээгээд хоносон. Маргааш өглөө нь буюу 03 дугаар сарын 28-ны өглөө босоод байж байтал экскаватор ажиллаж газар ухаад байхаар нь , ******* бид гурав очиход 5-6 орчим хүн тэнд ажиллаж байсан. Экскаватороор шороо гаргаж ирээд металл хайгч багажаар хайж чулуу түүж байсан. Тэгээд бид гурвыг тэр хүмүүс “Та нар хүлээж бай. Эхлээд бид нар өөрсдийнхөө гаргасан юмыг аваад дараа нь та нар ор” гэж хэлээд байж байтад манай найз *******, нэг танихгүй залуугийн хамт хоёулаа ,бид  хэдийн байгаа газар ирсэн. ******* тэр хүмүүстэй уулзаад тэдгээр хүмүүст хандан “адилхан монгол хүмүүс байна, энэ дэлгэсэн шороон дээр чинь ороод цуг ажиллая” гэсэн боловч зөвшөөрөөгүй. Тэгэхээр нь *******, ******* бид гурав тэр хүмүүсийн экскаватороор гаргасан шороонд алт байх боломжтой чулууг ******* нь ялгаж ******* бид хоёр усны 5 литрийн саванд уг алттай чулуунаас дүүргэж авсан. Мөн 7-8 том аяганы хэмжээтэй чулууг авсан. ******* нь алттай чулуу нь цагаан өнгийн кварц ихтэй байдаг. Тэгэхээр цагаан чулуу нь алтны агууламж өндөр байдаг гэж байсан. ******* өөрөө мэргэжлийн хүн болохоор сайн мэддэг байх. Мөн *******, ******* бид гурав хүрз жоотуугаар газар ухаж шороо гаргаж ирсэн боловч тэрэнд олигтой авчихаар чулуу байхгүй байна гэж ******* ярьж байсан. Бид нар ойролцоогоор 100 гаруй кг чулууг *******гийн Ланд-80, миний “Harrier” зэргийн тээврийн хэрэгсэлд хувааж хийсэн....” гэх /2-р хх 222-224-р хуудас/

 

- Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хотоос 2020 оны 03 дугаар сарын 26-ны 21 цагийн үед найз *******ын хамт түүний цагаан өнгийн “Harrier” машинтай Сүхбаатар аймаг руу гарч 27-ны өглөө үүрээр Сүхбаатар аймагт орж ирээд *******гийн хүргэн гэх гэж хүнийхээр орж хоол цай идэж уугаад г аваад ……. сум руу гарсан Сүхбаатар аймаг руу явах болсон шалтгаан нь манай найз ******* нь Сүхбаатар аймагт алт гарч байгаа сураг байна цуг явъя гэхээр нь зөвшөөрсөн. ******* араас гарна та хоёр манай хүргэн г аваад газар заалгаарай гэж хэлхээр нь г аваад явсан. Тэгээд бид гурав Сүхбаатар аймгаас гарч Сүхбаатар сумын нутаг алттай гэх газрыг хайгаад нэлээн явсан боловч тэр газрыг эрээд олоогүй бөгөөд шөнө олон машины гэрэл гараад байхаар нь *******г ирэхийг хүлээж хоносон. Маргааш өглөө бид нарыг хоносон газраас ертөнцийн зүгээр хойд талд экскаватор ирчихсэн газар ухаж байхаар нь , ******* бид гурав очиход цагаан өнгийн “Harrier” маркийн тээврийн хэрэгсэлтэй 5-6 тооны /хүний тоог яг сайн санахгүй байна/ хүмүүс шороо гаргаж газар ухаж байхаар нь ******* бид хоёр энэ газар руу чинь оръё гэхэд байж бай бид нар өөрсдөө юм аа авна та нар дараа нь ор гээд оруулахгүй байсан. Удалгүй ******* нь өөрийнхөө “Land Criuser 80” маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг танихгүй залуугийн хамт ирсэн. Нэрийг нь гэж санаж байна. Тэгээд ******* ******* бид гурав тэр хүмүүсээс уг газар руу оръё гэж гуйсан боловч зөвшөөрөөгүй. Тэгэхээр нь тэр экскаватороор гаргасан чулуунаас ******* нь алт гарах боломжтой чулууг ******* нь ялгаж ******* бид хоёр цэвэр усны саванд тус чулууг хийж дүүргэсэн, мөн 7-8 ширхэг том чулууг авч “Land Criuser 80”, *******ын “Harrier” маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн юм. Мөн ******* ******* бид гурав 1 хүрз, 1 жоотуугаар газар ухаж шороо гаргаж ирсэн боловч тэрэнд олигтой авчирмаар юм байгаагүй. Хэргийн газрын үзлэгийн 3 дугаартай зурагт байгаа нүхийг ухсан гэж бодож байна. Ямар ч байсан тэр экскаватороор ухсан дөрвөлжин нүхний хойд талд нь ухсан санаж байна. Тэр нүхийг 1 хүрз, 1 жоотуугаар *******, ******* бид гурав ээлжилж ухсан юм. Бид гурав ойролцоогоор 100 гаруй кг чулуу шороог *******гийн “Land Criuser 80”, *******ын “Harrier” маркийн тээврийн хэрэгсэлд хувааж хийсэн. Орой нь *******ын тээврийн хэрэгсэлд *******, бид гурав, ******* нь тэр гэх хүний хамт “Land Criuser 80” маркийн тээврийн хэрэгсэлд унтаж байхад гэнэт цагдаа нар ирж бид нарыг шууд Сүхбаатар аймагт авчирсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 233-235-р хуудас/,

 

- Иргэний нэхэмжлэгч ы “...Миний хувьд гэм буруутай хүмүүсээс хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. “Газрын хэвлийн тухай” хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн” гэсэн заалт байдаг, мөн тус хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна” гэсэн заалттай. “Ашигт малтмалын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн” гэж хуульчилсан. “Ашигт малтмалын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг тул дээрх тохиолдол нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл мөн гэж үзэж байна. Учир нь эдгээр хүмүүс нь ашигт малтмал ашиглах эрх олгосон ямар нэгэн баримт бичиггүйгээр газрын гадаргуу болон түний хэвлийгээс эрдсийн агуулгатай чулуу, шороо тээвэрлэж яваад саатуулагдсан учраас “Ашигт малтмалын тухай” хуулийг зөрчсөн үйлдэл юм. Миний хувьд байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх /1-р хх 60-61 дүгээр хуудас/

 

  • Иргэний нэхэмжлэгч гийн “...Миний бие Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын нягтлан бодогч ажилтай. 2021 оны 05 сарын 29-ний өдөр хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардлаас хураан авсан шороо чулууг Улаанбаатар хотын Геологийн төв лабораторид угаалгах зорилгоор Геологийн төв лабораторийн Голомт банкны 2900002220 дугаарын данс руу 621,034 төгрөгийг шилжүүлсэн тул тус мөнгийг дээрх хэргийн гэм буруутай хүмүүсээс нэхэмжилж буцаан улсын төсөвт төвлөрүүлэх шаардлагатай байгаа тул тус мөнгийг Төрийн сангийн 100900000707 тоот данс руу шилжүүлэхийг гэм буруутай хүмүүсээс хүсэж байна...” гэх /1-р хх 67 дугаар хуудас/,

 

- Гэрч Э.гийн “...Би өөрөө Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн нутагт “Холбоо” гэдэг газар өөрийн хэдэн малаа маллаж амьдардаг. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр над руу Улаанбаатар хотод байдаг манай баз ******* өөрийнхөө гэсэн дугаартай утсаар залгаад “ сум явах ажил байна, хамт явах уу, би газар сайн мэдэхгүй, зам заагаад өг” гэхээр нь зөвшөөрсөн. Би тэгээд хамт явахаар болоод байж байтал, үдийн хойно залгаад “би гарах гээд байсан ажил амжихгүй оройтох юм шиг байна. Манай найзууд гарсан, тэд нартай хамт явж бай” гэж надад хэлсэн. Тэгсэн манай аймгийн төвийн гэр болох Боловсрол хорооллын тоот байшингийн гадаа 2020 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед нэг цагаан өнгийн “Harrier” машинтай 2 танихгүй залуу *******гийн найзууд байна гээд ирэхээр нь хоол цай хийж идүүлээд Сүхбаатар сум руу явсан. Тэр машинд ******* гэж дууддаг нэртэй нэг хүн байсан. Нөгөө хүнийх нь нэрийг мэдэхгүй. Замдаа тэр 2 залуу алтны судалтай газар байгаа, очиход хүн байхгүй байгаасай гээд хоорондоо яриад байсан. Надад бол манай баз ******* анх газар үзэж ирмээр байна хамт явах уу гэж хэлж байсан. Тэгээд аймгаас багцаагаар 100 гаруй километр яваад байтал хоорондоо бараг газартаа ирчихлээ гээд машинаа хонхор газар орхиод тэр 2 байдлыг үзээд ирье гээд дээшээ гарч ирэхдээ “нэг хар машин нөгөө газар дээр чинь ирчихсэн байна” гэсээр ирсэн. Тэгсэн хоорондоо ойртож болохгүй шүү гээд ярилцаж байгаад тэр шөнө машиндаа хоносон. Өглөө нь босоод харсан чинь нөгөө газарт нэмээд 4 машин ирсэн байна гээд шууд нөгөө газар руугаа яваад очсон. Тэгэхэд саарал өнгийн улсын дугааргүй “Lexus-570” маркийн машин, цагаан өнгийн УБН улсын дугаартай “Harrier”, Volvo маркийн том ачааны машин, шар өнгийн экскаватор ирсэн багцаагаар 10-аад хүн байсан. Тэр хүмүүс ******* тэр хоёрыг ухуулахгүй, та нар бид нарын дараа бол гээд байх шиг байсан. Би бол машинаас буугаагүй, тэр хэд уулзсаар байгаад тохиролцоод экскаваторын шанагаар гадна талд нь шороо хаяулахаар болсон. Тэр хаяулсан шороо нь одоо тэнд ухсан байгаа том нүхний баруун талд нэг шанага чулуу хаяулаад тэр чулуунаас миний хамт явсан 2 залуу чулуу түүж цагаан өнгийн шуудайнд хийж байгаа харагдсан. Би бол нэг ширхэг ч чулуу аваагүй. Дотроо болохгүй байх, дараа нь цагдаа сэргийлэх гээд заваарсан юм болох байх гэж бодсон. Бид нарыг тэр алт ухсан газар дөнгөж очоод байхад манай баз ******* танихгүй 1 хүнтэй ирсэн. Бид нар өглөө 08 цаг өнгөрч байхад очсон байх. Бид нарыг очиход экскаватор нь машинаас дөнгөж бууж байсан. Газар бол бараг ухагдаагүй өнгөн хөрс нь жаахан ухагдсан байсан. Уг хүмүүс экскаватораар багцаагаар 5-6 цаг нүх ухсан. Ухсан нүхний гүн нь багцаагаар 160 см хэртэй, урт нь 6 метр хэртэй, өргөн нь 4 метр хэртэй гэж багцаалдаж байна. Тэрнээс тусдаа дээд хэсэгт нь надтай хамт явсан залуучууд молдокоор 160 см хэртэй гүнтэй, өргөн нь 2 метр хэртэй, урт нь 3 метр хэртэй нүх ухаж чулуу түүсэн нь 50-ийн шуудайн талын дээгүүр хэртэй чулуу түүсэн. Саарал өнгийн улсын дугааргүй Lexus-570 машин болохоор бид нарыг очсоны дараахан зүүн хойшоогоо явсан. Тэр машин дотор яг ямар хүмүүс явсан болох мөн юу ачиж явсан талаар мэдэхгүй байна. Цонхоо онгойлгохгүй байж байгаад явсан. Би энэ алтны талаар сайн мэдэхгүй. Манай баз хэлэхдээ газар заалгуулна гэж намайг найзуудтайгаа явуулсан. Хэрэв алтанд явах талаар мэдсэн бол би явахгүй байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх 81-83 дугаар хуудас/,

- Гэрч Б.ын “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай аав руу aх /aавын ээж буюу эмээгийн төрсөн дүүгийн хүүхэд/ утсаар ярьж “танай хоёр хүү байгаа юу, бaйraa бoл aль нэr нь Сүхбаатар аймаг руу хөдөө ажилд явах уу” гэж асуусан. Аав түүнд хэлэхдээ “байгаа хүү ыг явуулъя” гэж ярилцаж шийдсэн. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 26-ны өглөө хотод ирж ахынд хоноод маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой ахын өгсөн дугаар руу зaлraж ******* гэдэг хүнтэй утсаар ярьж орой 15-16 цагийн хооpонд явaхaap тохирсон. Ингээд орой 17 цаг өнгөрөөгөөд ******* ахын хоёр найз нь намайг “Harrier” маркийн цагаан өнгийн машинтай ирж ахын гэрээс авч *******гийн гэрийн гадаа хүргэж өгөөд тэндээсээ *******гийн Land Cruiser-80 маркийн хөх цэнхэр өнгийн yлсын дугаарыг нь сайн мэдэхгүй, уг машинд сууж шууд Сүхбаатар аймаг руу *******гийн хамт хөдөлсөн. 2020 оны 03 дугаар саpын 28-ны өглөө үүрээp 05 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар аймгийн төвд ирж Боловсрол хороололд ******* ах таньдаг айлдаа хүний захисан зүйл гээд тортой юм оруулж өгөөд маш хурдан гарч ирээд шууд Сүхбаатар сумын нутаг руу хөдөлж очих rазpаa олохгүй жаахан төөрч явж байгаад 10 цагийн үед гэдэг газарт очсон. Биднийг очиход уг газарт треллер, экскаваторp, сааpал өнгийн Lexus 470 маркийн машин, цагаан өнгийн Harrier маркийн 2 машин байсан. Нэг Harrier машины улсын дугаар нь , нөгөөх нь дугааргүй байсан. Мөн бид хоёрыг очиход холоос хараад нэг жийп маркийн бараан өнгийн  машин давхиад зугтаагаад явсан, тэр машин уr raзаpт эprэж ирээrүй. Би ер нь болохгүй юманд ирсэн байна гэж дотроо бодоод машинаасаа гараагүй. ******* бид хоёрыг очиход экскаватор нь нүх ухаад ажиллаж байсан. Удалгүй *******гийн найзууд гээд цагаан өнгийн Harrier маркийн машинтай *******, *******, гэх хүмүүс ирсэн. Тэгээд ******* ах нүхний аман дээр гаргасан шороонд металл хайгч ажиллуулж тэндээс хэдэн том чулуу авч машиндаа хийсэн. Удалгүй 2-3 орчим цагийн дараа буюу 13 цагийн үед экскаватор нь эвдэрч зогссон. Үүний дараа ******* ах ухсан нүх рүү нь орж 5 литрийн усны саванд хоёр удаа жижиг чулуу түүж хийж авсан, мөн 50 килограммын шуудайны ёроолоор жаахан шороо авч мөн машиндаа хийсэн. Тэр үед ******* ах намайг машинаас бууж ирээд шуудайны амсар бариад аль гэхээр нь би дараа нь хэрэгт орох байх гэж айгаад машинаас буугаагүй. дугаартай Harrier машинтай хүмүүс экскаваторын сэлбэгт явлаа гээд хөдөлсөн. ******* ахын найзууд гээд 3 залуу цагаан өнгийн Harrier маркийн автомашинтай биднээс нэг хоногийн өмнө Улаанбаатар хотоос гараад уг газарт түрүүлээд ирсэн байсан. Тэр хүмүүсийн нэг нь Сүхбаатар аймгийн иргэн гэдэг хүн байсан, Harrier маркийн машинд үлдсэн хотын хоёр хүн нь *******, ******* гэж хүмүүс байж байгаад бидэнтэй хамт баригдаж ирсэн.” гэх /1-р хх 72-75 дугаар хуудас/,

 

  • Гэрч ын “...Сүхбаатар аймгийн сумын 6 дугаар багийн нутаг “” нэртэй газарт эрх бүхий байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар, аймгийн Засаг даргын зүгээс ашигт малтмалын болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна...” гэх /1-р хх 86-88-р хуудас/,

 

  • Гэрч П.ы “...би өдрийн санахгүй байна. 2020 оны 03 дугаар сарын сүүлээр  ******* над руу ярьж “Сүхбаатар аймаг руу явах ажил байна. Цалин хөлсийг нь өгнө. Хүн хэрэгтэй байна” гэхээр нь өөрийн хамаатны дүү болох ын аав гэх хүнтэй холбогдож ыг байгаа эсэхийг асууж Сүхбаатар аймаг руу ажил хийлгэхээр явуулмаар байна. Цалин мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд л ыг *******тэй цуг явуулсан...” гэх /1-р 91-92 дугаар хуудас/

 

  • Тухайн газарт ямар ч хүн байхгүй байсан бөгөөд газар нь ухагдсан, хаягдсан хог их байсан. Бид нар техник хэрэгслээ буулгаад байж байтал Land-80, Harrier маркийн тээврийн хэрэгсэл бид нарын байгаа газарт ирж байхаар нь би Сүхбаатар аймгийн хүмүүс байх гэж бодоод өөдөөс нь тосч очоод “танай энэ хавиар алт гарч байгаа газар байгаа гэж сонссон. Хаан байна вэ” гэж асуухад “бид нар өөрсдөө хайж байна” гэж хэлсэн...” гэх /1-р хх 94-96 дугаар хуудас/

 

  • Шинжээч Ц.Энхжаргалын: “...Мөрдөгчөөс хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт 70506.13 милограмм алтны үнэлгээг гаргуулахаар өгсөн. Тус 10506.13 милограмм  алтыг стандартын шил дээр тавихад 1.1 грамм байсан. Харин хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт үнэлгээ гаргуулахаар өгсөн 13357.6 милограмм, 1137.4 милограмм стандарттай шил нь дээр тавихад шил нь ямар нэгэн байдлаар хөдлөхгүй байсан. Тиймээс 70506.13 милограмм нь 1.1 грамм тул 13357.6 милограмм нь математикийн пропорценаль аргаар 1.1 граммыг 13357.6 милограммд үржүүлж 70506.13 хувааж гаргахад 0.20 грамм болж байна. Өөрөөр хэлбэл (13357.6 х 1.1):70506.13=0.20 грамм болж байгаа юм. Энэ аргаар мөн 1137.4 миллограммыг бодож тооцоолсон...” гэх /1-р хх 99 дүгээр хуудас/

 

  • Геологийн төв лабораторийн Хими, физик аргын тасгийн химийн инженер Д.Адъяабатын “...AU нь химийн элементийн томьёо бөгөөд алт гэсэн үгийг тодорхойлдог. 1137.4 гэсэн тоо нь тухайн шорооноос гарсан алтны агууламжийг заасан тоон үзүүлэлт байгаа юм. Энэ нь 1 килограмм чулуунд 1137.4 милограмм буюу 1 тонн чулуунд 1137.4 грамм алт агуулагдаж байна гэсэн үг юм. Энэ тоон үзүүлэлт нь захиалагчаас ирүүлсэн тухайн дээжид хамаарна”.... гэх /1-р хх 138 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 19-25  дугаар хуудас/,

 

- УБА улсын дугаартай Toyota Landcriuser-80 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 26-30 дугаар хуудас/,

 

- УБГ улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 31-34-р хуудас/,

 

  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 35-42 дугаар хуудас/

 

  • Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд /1-р хх 43-45 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/120 дугаартай “иргэний нэхэмжлэгч томилох тухай” захирамж /1-р хх 56 дугаар хуудас/

 

  • Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх 64 дүгээр хуудас/

 

  • Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ийн нэхэмжлэх /1-р хх 68 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/587 дугаартай “... нэртэй газарт Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн дагуу ашиглалт, хайгуулын зөвшөөрөл олгогдоогүй болно” гэх албан бичиг /1-р хх 85-р хуудас/,

 

  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19, 20, 21 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолууд /1-р хх 109-123 дугаар хуудас/

 

- Геологийн төв лабораторийн Хими, физик аргын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ХФ2020/0850 захиалгын дугаартай, лабораторийн 8821-8821 дугаартай, УБА улсын дугаартай Тоёота ландкруйзер-80 маркын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр түр хураан авч, шинжилгээнд зориулан дээж болгон авч шинжилгээнд хүргүүлсэн “2” дугаартай 2 кг чулуун дээжид алтны агууламж тодорхойлуулсан шинжилгээний дүн /1-р хх 126-127 дугаар хуудас/,

 

- Геологийн төв лабораторийн Хими, физик аргын тасгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ХФ2020/0851 захиалгын дугаартай, лабораторийн 8822-8822 дугаартай, УБГ улсын дугаартай Тоёота харриэр тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр түр хураан авч, шинжилгээнд зориулан дээж болгон авч шинжилгээнд хүргүүлсэн “3” дугаартай 2 кг чулуун дээжинд алтны агууламж тодорхойлуулсан шинжилгээний дүн /1-р хх 132-133 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2103215 дугаартай “0.02 грамм алт 2,900 төгрөг” гэх дүгнэлт /1-р хх 142-150 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2103216 дугаартай “0.20 грамм алт 28,900 төгрөг” гэх дүгнэлт /1-р хх 156-164 дүгээр хуудас/,

 

  • Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Лэндс” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан /1-р хх 169-200 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2103132 дугаартай “63.74 грамм алт 4,861,000 төгрөг” гэх дүгнэлт /1-р хх 208-216 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2103094 дугаартай “ УБГ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 24,400,000 төгрөг” гэх дүгнэлт /1-р хх 223-233 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2103193 дугаартай “ УБГ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийн осолд орсны дараах зах зээлийн үнэлгээ 7,900,000 төгрөг” гэх дүгнэлт /1-р хх 237-248 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2103105 дугаартай “ УБА улсын дугаартай “Toyota Land Criuser” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 15,726,000 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх 3-13 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2103194 дугаартай “ УБА улсын дугаартай “Toyota Land Criuser” маркийн тээврийн хэрэгслийн осолд орсны дараах зах зээлийн үнэлгээ 1,591,200 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх 16-26 дугаар хуудас/,

 

  • Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн, шинжээч Ш.Нямхүүгийн “... дугаартай хэргийн газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоход хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 5,514,222 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу газарт учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэхэд 16,542,666 төгрөг байна” гэх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12/2021 дугаартай дүгнэлт /2-р хх 32-33 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2103272 дугаартай “улаан өнгийн эвдлэгч багаж буюу молдок 144,000 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх 40-51 дүгээр хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2103271 дугаартай “цэнхэр өнгийн эвдлэгч багаж буюу молдок 144,000 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх 57-68 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2103273 дугаартай “Хар өнгийн мотор 837,000 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх 74-85 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2103269 дугаартай “улаан өнгийн эвдлэгч багаж буюу молдок 144,000 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх 91-102 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2103217 дугаартай “Ү-2206024903 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 45,255,000 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх 124-134 дүгээр хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2103211 дугаартай “Ү-1414000311 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 37,790,000 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх 139-149 дүгээр хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2103286 дугаартай “жоотуу багаж 9,500 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх 155-165 дугаар хуудас/,

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2103285 дугаартай “хүрз багаж 17,700 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх 170-179 дүгээр хуудас/,

 

  • Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 238 дугаартай албан тоот, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд  /2-р хх 237-241 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх 242 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх 243 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******гийн гэрлэсний лавлагаа /2-р хх 248 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх 249 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх 250 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх 1 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3-р хх 2 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх 3 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /3-р хх 6 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх 7 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3-р хх 8 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх 9 дүгээр хуудас/

 

  • УБА улсын дугаартай “Toyota Land Criuser” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /3-р хх 37 дугаар хуудас/

 

  • УБГ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /3-р хх 38 дугаар хуудас/

 

  • Тэнгэрлэг авто финанс ББСБ-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05/340 дугаартай “ УБГ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгсэл нь “Тэнгэрлэг авто финанс ББСБ-ийн өмч” гэх  албан тоот /3-р хх 41 дүгээр хуудас/

 

  • Ашигт малтмалын газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8/2888 дугаартай албан тоот /3-р хх 46 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймаг дахь Монгол банкны салбарын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/65 дугаартай “1 грамм алт 145,638.40 төгрөг” гэх албан тоот /3-р хх 48 дугаар хуудас
  • Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 06б/6851 дугаартай албан тоот /3-р хх 50-51 дүгээр хуудас/

 

  • Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаартай албан тоот /3-р хх 53 дугаар хуудас/

 

  • Геологийн төв лабораторид Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн хэргүүдэд хураагдсан шороо, чулууг гравитацийн аргаар баяжуулалт хийсэн тэмдэглэл /3-р хх 54-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт УБА улсын дугаартай Toyota “Land Cruiser-80” маркийн автомашин, УБГ улсын дугаартай Toyota “Harrier” маркийн автомашинуудтай очиж, алт хайгч тоног төхөөрөмж ашиглан нийт 158.5 кг шороо, чулууг авч, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлосон болох нь шүүгдэгч  *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  УБА улсын дугаартай Toyota Landcriuser-80 маркийн тээврийн хэрэгсэл, УБГ улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/587 дугаартай албан бичиг, Геологийн төв лабораторийн Хими, физик аргын тасгийн чулуун дээжид алтны агууламж тодорхойлуулсан шинжилгээний дүнгүүд, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд,  Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Лэндс” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан,  Ашигт малтмалын газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8/2888 дугаартай албан тоот, Сүхбаатар аймаг дахь Монгол банкны салбарын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/65 дугаартай албан тоот, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 06б/6851 дугаартай албан тоот, Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаартай албан тоот, Геологийн төв лабораторид Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн хэргүүдэд хураагдсан шороо, чулууг гравитацийн аргаар баяжуулалт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь Сүхбаатар аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт УБА улсын дугаартай Toyota “Land Cruiser-80” маркийн автомашин, УБГ улсын дугаартай Toyota “Harrier” маркийн автомашинуудтай очиж, алт хайгч тоног төхөөрөмж ашиглан нийт 158.5 кг шороо, чулууг авч, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлосон гэмт хэргийг ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн бөгөөд аймгийн прокурорын газраас *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь холбогдох газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, 154.5 кг жинтэй шороо, чулууг тээвэрлэж байгаль орчинд зориуд хохирол учруулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нар нь сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулж, байгаль орчинд 16,542,666 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******, *******, ******* нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно ” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан 16.542.666 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө шүүх хуралдааны явцад илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 5,514,222 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дансанд олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 621,034 төгрөгийн хохирол учирсныг бүрэн төлж барагдуулсан болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 621,034 төгрөгийн хохирол учирсныг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  “Тэнгэрлиг авто финанс” ББСБ-ийн өмчлөлийн *******ын эзэмшлийн УБГ улсын дугаартай "Toyota Harrier" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 24,400,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээх, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******гийн өмчлөлийн 15,726,000 төгрөгийн үнэлгээ бүхий Toyota Landcriuser маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн *******ын эзэмшлийн УБГ улсын дугаартай "Toyota Harrier" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2103094 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1-р хх-н 223 х/  24,400,000 төгрөгөөр, мөн *******гийн өмчлөлийн Toyota Landcriuser маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2103105 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2-р хх-н 3 х/  15,726,000 төгрөгөөр тус тус тогтоосон бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөгчийн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2103194, 2103191 тоот дүгнэлтүүдээр "Toyota Harrier" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 7,900,000 төгрөгөөр, Toyota Landcriuser маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 1,591,2000 төгрөгөөр дахин тогтоожээ.

Шүүгдэгч *******, ******* нар 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн  шинжээчийн дүгнэлтүүдтэй 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр танилцаж дахин үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан, шүүгдэгч нарыг шинжээчийн дүгнэлттэй танилцаж хүсэлт гаргахаас өмнө мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэж уг тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг нэмэлтээр тогтоосон нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана” гэж заасан бөгөөд мөрдөгч ямар үндэслэлээр нэмэлт шинжилгээ хийлгэсэн нь тодорхойгүй хийгээд шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ ...уг тээврийн хэрэгслүүдийг унаж яваад 2021 оны зун осолд орж дахин үнэлгээ тогтоосон...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед битүүмжлэгдэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээгээр гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нарын өмчлөлийн эд хөрөнгө болох *******ын өмчлөлийн Төв аймгийн сумын Тал булаг 3 дугаар багийн Гангын 4 тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1414002659 дугаартай 8*9 метрийн харьцаатай өвлийн сууцыг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай, *******гийн өмчлөлийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр, ******* ******* тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206024903 дугаартай 58.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай,  *******ийн эзэмшлийн Төв аймгийн сумын Тал булаг 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 3 тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1414000341 дугаартай 77 м.кв  хувийн орон сууцыг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 63.74 грамм, 0.02 грамм, 0.20 грамм тус тус хэмжээтэй алтыг улсын орлого болгож Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хураагдсан эд зүйлс болох улаан өнгийн эвдлэгч багаж болох гар цахилгаан молдокыг 144,000 төгрөгөөр, цэнхэр өнгийн гар цахилгаан молдокыг 144,000 төгрөгөөр, хар өнгийн цахилгаан үүсгүүр буюу моторыг 837,000 төгрөгөөр, мөн улаан өнгийн эвдлэгч багаж болох гар цахилгаан молдокыг 144,000 төгрөгөөр, жоотууг 9,500 төгрөгөөр, хүрзийг 17,700 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд эдгээр багаж хэрэгслийг шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний баримт бичиг, шүүгдэгч нарт шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ………. *******, ……. *******, …….. ******* нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт зан үйлээ засах, оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******, *******, ******* нарт мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 63.74 грамм, 0.02 грамм, 0.20 грамм тус тус хэмжээтэй алтыг улсын орлого болгож Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  “Тэнгэрлиг авто финанс” ББСБ-ийн өмчлөлийн *******ын эзэмшлийн "Toyota Harrier" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 24,400,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 8,133,334 төгрөгийг гаргуулж, *******гийн өмчлөлийн 15,726,000 төгрөгийн үнэлгээ бүхий Toyota Landcriuser маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод тус тус оруулж, уг тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай,  2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай прокурорын тогтоолуудыг хэвээр хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар байгаль экологид учирсан хохирол нөхөн төлөгдөх хүртэл  шүүгдэгч *******ын өмчлөлийн Төв аймгийн сумын Тал булаг 3 дугаар багийн Гангын 4 тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1414002659 дугаартай 8*9 метрийн харьцаатай өвлийн сууцыг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай, *******гийн өмчлөлийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр, ******* ******* тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206024903 дугаартай 58.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай, *******ийн эзэмшлийн Төв аймгийн сумын Тал булаг 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 3 тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1414000341 дугаартай 77 м.кв  хувийн орон сууцыг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээсүгэй.

 

9. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар биологийн нөхөн сэргээлт хийх зардал 16,542,666 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 5,514,222 төгрөгийг тус тус гаргуулж Сүхбаатар аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн 100121255408 тоот дансанд  олгосугай.

 

10. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 621,034 төгрөг төлөгдсөн, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан экологийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАЯРБААТАР