Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00950

 

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/00950

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, БСБ Мегастор Их дэлгүүрт байрлах, БСБ Финанс ББСБ ХХК /РД: 5443598/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Далай ван овогт Батбуяны Пүрэв-Аюуш /РД:РЭ81102919/, Борлуут овогт Хонгорын Эрдэнэчимэг /РД:ТИ80042869/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Эрдэнэчимэг, Б.Пүрэв-Аюуш нар нь тус ББСБ-аас 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3/106 тоот зээлийн гэрээгээр 2.119.800 төгрөгийг 30 хоногт 3.6 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч нар нь хаана амьдарч байгаа нь тодорхой бус мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нарыг эрэн сурвалжлах нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Х.Эрдэнэчимэг, Б.Пүрэв-Аюуш нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт байрладаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд хариуцагч нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 30885 дугаар захирамжаар Х.Эрдэнэчимэг, Б.Пүрэв-Аюуш нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 1 дүгээр гудамж, 13 тоот хаягт оршин сууж байсан Борлуут овогт Хонгорын Эрдэнэчимэг /РД: ТИ80042869/, Далай ван овогт Батбуяны Пүрэв-Аюуш /РД:РЭ81102919/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 1 дүгээр гудамж, 13 тоот хаягт оршин сууж байсан Борлуут овогт Хонгорын Эрдэнэчимэг /РД: ТИ80042869/, Далай ван овогт Батбуяны Пүрэв-Аюуш /РД:РЭ81102919/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Х.Эрдэнэчимэг, Б.Пүрэв-Аюуш нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосноо нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК /утас:302767/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэргэлэн /утас:99018742/ нарт мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ