| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01264/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01021 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01021
2017 оны 4 сар 11 өдөр Дугаар 102/ШШ2017/01021 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 02, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, Юнител ХХК /РД:5036895/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энэрэл 3 дугаар байр, 29 тоот хаягт оршин суух, Буянбат овогт Цэрэндолгорын Доржготов /РД:ЧР82071711/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.306.377 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Доржготов нь 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88090559 дугаарт Самсунг S6 маркын гар утсыг 12 сарын хугацаатай зээлээр худалдан авсан. Гэвч хариуцагч нь 2016 оны 7 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөрт 870.918 төгрөг, алданги 435.459 төгрөг, нийт 1.306.377 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Юнител ХХК-ийн нэхэмжилсэн 1.306.377 төгрөгөөс ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох 870.918 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 435.459 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 870.918 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор авахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Юнител ХХК нь Ц.Доржготовт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 870.918 төгрөг, алданги 435.459 төгрөг, нийт 1.306.377 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 435.459 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 870.918 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.852 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Юнител ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Доржготовт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 870.918 төгрөг, алданги 435.459 төгрөг, нийт 1.306.377 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 435.459 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр болох 870.918 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ц.Доржготовын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн туххй хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.852 төгрөгийн 50 хувь болох 17.926 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 17.926 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Юнител ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ