Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбажавын Гантөгс |
Хэргийн индекс | 178/2022/0056/Э |
Дугаар | 2022/ШЦТ/59 |
Огноо | 2022-03-16 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Улсын яллагч З.Алтансолонго,
Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт *******ын *******т холбогдох эрүүгийн дугаартай, 178/2021/0056/Э/ индекстэй хэргийг ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн сумын ******* багийн тоотод байрлах иргэн Л.*******гийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2021 оны 06 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө нэвтэрч 900000 төгрөгийг түрийвч, бичиг баримтын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 5-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн... уг хэрэг болсон гэх газар нь ******* аймгийн сумын ******* багийн 5-15 В тоот хашаа байшинд болсон байв. ...байшингийн хаалганд зүүсэн цоожны дээд хэсэгт цохигдсон байдалтай будаг нь халцарсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...байшингийн урд талд залгаж барьсан цагаан өнгийн амбаар дээр 1х5х9х2.5 см хэмжээтэй ягаан өнгийн түрийвч дэлгээтэй байх ба түрийвчин дотор Л.*******, Б.******* нарын иргэний үнэмлэх, Төрийн банкны карт, Л.*******гийн гишүүний үнэмлэх, сим картны үүр,шархны лент, цаас, 1000 төгрөгний дэвсгэрт -1 ш зэрэг эд зүйлүүд байсныг хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 7-15-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 16-21-р хуудас/
Хохирогч ******* овогт *******ийн *******гийн / 71 настай, эмэгтэй, бага боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 06 дугаар сарын 01-ний орой гэртээ байж байтал манай охин намайг ” та даралт ихтэй ганцаараа байж байхаар манайд ороод унт “ гэхээр нь гэрээ цоожилчихоод охиныхоо гэрт орж унтсан. Надтай хамт байдаг манай бага хүү Б.******* тэр үед гараад явчихсан байсан. Өглөө нь босоод гэртээ орох гэтэл манай хаалга онгорхой, цоожийг нь хаалганд дүүжилчихсэн байсан.Тэгээд охиндоо хэлээд цагдаад дуудлага өгчихөөд гэртээ ороход манай авдар онгорхой байхаар нь юмаа үзтэл авдар дотор байсан миний саарал өнгийн түрийвч алга болсон байсан. Би Төрийн банкнаас нэг сая төгрөг авсныхаа 100000 төгрөгөөр урд өдөр нь Б.******* бид хоёр хоол ундныхаа зүйлийг аваад үлдсэн 900000 төгрөгийг түрийвчиндээ хийгээд авдрандаа хийсэн байсан...гэх мэдүүлэг / хэргийн 25-26-р хуудас/
Хураан авсан эд зүйлд / түрийвчтэй мөнгөнд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 39-41-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл / хэргийн 44-45-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би ажлынхаа хөлс 100000 төгрөг аваад зах гарч хувцас авчихаад үлдсэн 30000 төгрөгөөр хүүхдүүддээ бэлэг аваад эргэхээр явж байтал манай найз хажуудаа 3 хүнтэй явж байгаад тааралдаад , би замдаа нэг шил архи аваад бид тав манай гэрт ирж архиа хувааж уусан. Бид нар архиа ууж дуусчихаад би тэр дөрвийг гаргаж явуулаад гэртээ үлдсэн.Тэгээд карманд байсан мөнгөөрөө нэг шил архи аваад гэртээ ганцаараа уусан.Архи ууж дуусаад ахындаа очихоор явж байснаа болиод буцаад гэрт ирэхэд гэр цоожтой, ээж манай хажууд байдаг хүргэнийд унтаж байсан болохоор би ээжийн жижиг гэрт орж унтсан.Шөнө босоод бие засчихаад ээжийн гэрийн цоожийг татахад мултрахгүй болохоор амбаарын хажууд байсан хугархай бахиар цоожны цүү рүү хийж байгаад дарахад доошоо мултраад унасан.Тэгээд байшинд ороод ээжийн орон дээр хэвтэж байгаад босоод авдарны цоожийг татаж онгойлгоод дотор нь байсан түрийвчтэй мөнгийг аваад гарсан.Түрийвчин дотор хуруу зузаан мөнгө, миний болон ээжийн иргэний үнэмлэх зэрэг зүйл байхаар нь мөнгийг нь авчихаад бусдыг нь амбаар дээр шидчихсэн.Би ганц нэг шил архи авч уух зорилгоор ээжийн мөнгийг авсан... гэх мэдүүлэг / хэргийн 52-53-р хуудас/зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө ******* аймгийн сумын ******* багийн тоот хашаанд байх өөрийн ээж Л.*******гийнхээ амьдардаг байшингийн цоожийг эвдэж ороод авдранд нь байсан түрийвчтэй 900000 төгрөгийг аваад, түрийвч бусад баримтыг амбаар дээр гаргаж хаяад мөнгийг нь авч хэрэглэсэн гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь архи авч уух зорилгоор өөрийнхөө ээжийн түрийвчтэй мөнгийг нууцаар хулгайлж авсан үйлдэл нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хохирогч Л.******* нь шүүгдэгч Б.*******ын ээж бөгөөд Б.******* ээжийгээ Төрийн банкнаас 1 сая төгрөг бэлнээр авч 100000 төгрөгийг хүнсэндээ зарцуулаад үлдсэн 900000 төгрөгийг түрийвчиндээ хийж авдрандаа хадгалсныг мэдэж байсан атлаа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, дахин архи уух хүсэлдээ автан ээжийнхээ байшингийн цоожийг эвдэж орон, авдранд хадгалсан мөнгийг хэлэхгүйгээр авсан үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.
Шүүгдэгч Б.*******ын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Л.*******гийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Л.*******д 900000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Л.*******гийн Төрийн банкин дахь 111900007109 тоот дансны харилцагчийн хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хохирогч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... хүү Б.******* бид хоёр хамт амьдардаг. Би хүүгээ хулгай хийсэн гэж бодохгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлгээс / хх-26/ шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 57-р хуудас/ -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.ын өгсөн... Б.******* нь даруу төлөв зантай, хүнд тусархуу, мал хариулахдаа сайн чадвартай хүн.Эцэг эхээс тавуулаа, айлын бага хүүхэд байгаа юм.Хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг, архи уусан үедээ уурлаж, уцаарлаж, агсам тавьдаг.Увс аймгийн 0245 дугаар ангид цэргийн алба хаасан.Урьд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, эхнэр 3 хүүхэдтэй, одоо тэднээсээ тусдаа ээжийнхээ хамт амьдардаг.... гэх мэдүүлэг /хэргийн 35-36-р хуудас/,шүүгдэгч Б.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 31 ширхэг 20000 төгрөгний дэвсгэртийг хохирогч Л.*******д буцаан олгосныг дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч ээс: Шүүгдэгч нь гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Хохирлын мөнгийг хохирогчид буцааж өгсөн. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ам бүл 1, айлын мал маллаж амьдардаг. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл шүүгдэгчид байгаа. Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ял нь хүний мал маллаж, оторт явдаг шүүгдэгчийн хүний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна гэх тайлбар,
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн санал,шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг ******* аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 31 ширхэг 20000 төгрөгний дэвсгэрт нийт 620000 төгрөгийг хохирогч Л.*******д хүлээлгэн өгснийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч овогт *******ын *******т 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг ******* аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явахыг хориглосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т тайлбаласугай.
6.Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 31 ширхэг 20000 төгрөгний дэвсгэрт, нийт 620000 төгрөгийг хохирогч Л.*******д хүлээлгэн өгснийг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС