Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/0105

 

 

 

 

2017 оны 4 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01059

 

 

 

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр орцонд байрлах, Түшээ СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 30 тоот хаягт оршин суух, Ордог харууд овогт Санжаагийн Тогтохсүрэн /РД:ГЮ63080601/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 848.850 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус СӨХ-ны үйлчилгээнд байдаг 24 дүгээр байрны 30 тоотод оршин суух С.Тогтохсүрэн нь 2014 оны 01 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны үйлчилгээний 39 сарын төлбөр болох 848.850 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 848.850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 848.850 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-нд 64.950 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 372.550 төгрөгийг тус тус төлж, барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Түшээ СӨХ нь хариуцагч С.Тогтохсүрэнгээс дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 848.850 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 848.850 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-нд 64.950 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 372.550 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.930 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Түшээ СӨХ-ны нэхэмжлэлтэй С.Тогтохсүрэнд холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 848.850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 848.850 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-нд 64.950 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 372.550 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.930 төгрөгийн 50 хувь болох 12.465 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь болох 12.465 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ