| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00614/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01060 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01060
| 2017 оны 4 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2017/01060
| Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, 7/2 дугаар байр, 301 тоот хаягт байрлах, “Микро кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 91 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Цандэлэгийн Гантулга /РД:ХК68052713/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19.975.396 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Гантулга нь тус байгууллагаас 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр МС/ЗГ16000033 тоот зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг 54 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Ц.Гантулга нь зээлийн үлдэгдэл төлбөр 19.975.396 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 19.975.396 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ц.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлага болох 19.975.396 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Микро кредит ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Гантулгад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19.975.396 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлага болох 19.975.396 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.827 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.Гантулгад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19.975.396 төгрөг гаргуулах тухай “Микро кредит ББСБ ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.827 төгрөгийн 50 хувь болох 128.913 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 128.913 төгрөг 50 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Микро кредит ББСБ” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ