| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0171/э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2021-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч М.Сумъяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, … настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр … хүүхдийн хамт С ******* сумын 3 дугаар баг ******* гэх газар оршин суух хаягтай,
өмнө Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнссэн, мөн 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 5/46 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон,
регистрийн дугаартай , ******* *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр г зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар ясны шинэ хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
- Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: Манайх ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газарт нутагладаг. 2021 оны 08 дугаар сарын 21-ний шөнө эхнэр 2 хүүхдийн хамт унтаж байхад шөнийн 03 цагийн орчимд гаднаас , , нар үл таних хоёр залуутай машинтай ирсэн. Тэд нар ирэхдээ 0.5 граммын Ерөөл архи нэгийг авчирсан. Тэгээд архиа хувааж уугаад тэр залуучуудтай хамт айл руу явсан. Бид өглөө 10 цагийн үед буцаж гэртээ ирэхэд гэх хүний хүү манайд ирсэн байсан. Би хардаад эхнэрээ баруун хөл рүү нь өшиглөж, үснээс нь зулгаасан. Нүүр лүү нь цохисон эсэхээ санахгүй байна...гэх /хх 56-57 дугаар хуудас/,
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр г зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар ясны шинэ хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...Би хардаад эхнэрээ баруун хөл рүү нь өшиглөж, үснээс нь зулгаасан. Нүүр лүү нь цохисон эсэхээ санахгүй байна... гэх,
хохирогч гийн “...манай нөхөр ******* нь чи энэ хүнтэй унтаж хэвтсэн байна гээд хардаж миний толгой хэсэгт нэг удаа мөргөж, хөлөөрөө миний хамрын хэсэгт 1 удаа өшиглөж, толгойтой үснээс зулгаасан...” гэх,
гэрч ын“...М.г баруун гараа нүүрэн хэсэгт нь цохисон. Мөн толгойгоороо эгчийн нүүрэн хэсэгт нэг удаа мөргөхөд би ******* ахыг салгасан...” гэх,
гэрч “...******* ах эхнэр М.гаа толгойгоороо мөргөхөд эхнэр М.гийн хамраас цус гарсан. Мөн эхнэр М.гийн үснээс зулгааж газар чирээд байсан...” гэх,
гэрч ы “...******* ах гэрийнхээ урд зогсож байсан М. эгчийг нэг удаа мөргөж үснээс нь зулгааж газар чирээд байсан... гэх,
гэрч ын “...М.г “чи энэ залуутай юу хийж байгаа юм” гээд эхнэр М.гаа баруун гараараа нүүрэн хэсэгт нь цохисон. Мөн эгчийн нүүрэн хэсэгт нэг удаа мөргөхөд ах салгасан...” гэх мэдүүлгүүд
д биед үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд ******* нь согтуурсан үедээ хохирогч г бусадтай хардаж түүнийг цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсаны улмаас эхнэрээ шалтгаангүйгээр бусадтай хардаж нүүрэнд цохиж зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч *******, хохирогч г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч ******* зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэм хор, хохирлын талаар:
******* үйлдлийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөр нэхэмжлээгүй хэдий ч гомдолтой байгаа болох нь түүний “...би гомдолтой байна. Байнгын хардаад хэл амаар доромжилдог. Би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг, “...миний хувьд гомдолтой байгаа. Нэхэмжлэх зүйл бол байхгүй...” гэх шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогчтой эвлэрээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.
******* зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН