| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00423/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01196 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01196
| 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/01196
|
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 42 дугаар байр, 118 тоот хаягт оршин суух, Ханхөхий овогт Баатаржавын Батмөнх /РД:ХЙ86021718/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34 дүгээр байр, 32 тоот хаягт оршин суух, Тугчин овогт Батболдын Мөнхцогт /РД:ДЭ86071012/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээний төлбөр болон алдангийн хамт 4.019.625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Батболдын Мөнхцогт нь Өргөө Капитал Проспэрити ХХК-д захирлаар ажилладаг бөгөөд Лотзи Монгол ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Өргөө Капитал Проспэрити ХХК болон Лотзи Монгол ХХК хамтран нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд Лотзи Апартмент нэртэй 4 давхар орон сууцны барилгын бүтээн байгуулалтыг хийж бөгөөд тус барилгын үл хөдлөх эд хөрөнгийн зуучлал, худалдааны захиалгыг Өргөө Капитал Проспэрити ХХК-иас эрхлэн гүйцэтгэсэн хэмээн надад өөрийгөө танилцуулсан. Тус орон сууцны барилгад үл хөдлөх эд хөрөнгө захиалсан иргэн Ч.Туяацэцэгээс нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамтран хариуцагч Өргөө Капитал Проспэрити ХХК-д өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг иргэн Б.Мөнхцогтоос өмгөөлөгч иргэн Баатаржавын Батмөнхөд тавьж, гэрээ байгуулах санал гаргасан. Гэрээ байгуулагдсан болон түүний үүргийн гүйцэтгэлийн тухайд гэвэл иргэн Б.Мөнхцогтоос гаргасан өмгөөлөл, хууль зүйн туслалцааны гэрээ байгуулах саналыг миний бие хүлээн зөвшөөрснөөр иргэн Ч.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй Лотзи Монгол ХХК болон Өргөө Капитал Проспэрити ХХК-д холбогдох Талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлаж, гэрээний үндсэн үнэ болон алдангид нийт 17.865.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт оролцож, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу иргэн Ч.Туяацэцэгээс нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Өргөө Капитал Проспэрити ХХК-ийг төлөөлөн оролцсон бөгөөд тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хамтран хариуцагч Лотзи Монгол ХХК-ийн захирал иргэн Г.Цэрэндоржоос гаргасан эвлэрэн хэлэлцэх тухай саналыг нэхэмжлэгч Ч.Туяацэцэг хүлээн зөвшөөрснөөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02348 дугаартай захирамжаар зохигчид эвлэрэн хэлэлцэж хэргийг шийдвэрлэснийг баталсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй гэж хэлэлцэн тохиролцсон бөгөөд Шүүхийн эрхийн дээрх акт гарч, хүчин төгөлдөр болсноор тус гэрээгээр Өмгөөлөгчийн хүлээсэн үүрэг зохих ёсоор бүрэн гүйцэтгэгдэж, дуусгавар болсон. Гэрээний үнэ, түүнийг төлөх үүргийн тухайд гэвэл Иргэний хуулийн ерөнхий үзэл баримтлалд нийцүүлэн тус хуулийн 3 дугаар дэд хэсгийг болон Монгол Улсын Хуульчийн Эрх Зүйн Байдлын тухай Хуулийг удирдлага болгон талуудын хооронд байгуулагдсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний нөхцөлийг Оролцогчдын сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэн чөлөөтэй, тэгш эрхтэйгээр харилцан тохиролцож тодорхойлсон бөгөөд энэхүү тохиролцоогоор гэрээний үнийг иргэн Ч.Туяацэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 15 хувиар тооцохоор гэрээний 4.1-т заасан бөгөөд өмгөөллийн хөлс нийт 2.679.750 төгрөг байна. Өмгөөлөл, хууль зүйн туслалцааны гэрээ байгуулах тухай Үйлчлүүлэгчийн санал Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т тусгагдсанаар өмгөөллийн хөлс төлөх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тодорхойлсон бөгөөд хөлсийг тус гэрээний Талуудын тухай мэдээлэл хэсэгт заасан иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн Голомт Банк дах төгрөгийн 181500775 дугаартай дансаар хүлээн авахаар зохицуулсан боловч төлбөрийг огт төлөөгүй. Алданги ногдуулах үндэслэлийн тухайд гэвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт анз ногдуулахыг зөвшөөрсөн тул Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний үүрэгт алданги ногдуулахаар Талууд хэлэлцэж тохиролцсон бөгөөд тус зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын тохиролцоог бичгээр үйлдэж гэрээнд тусгах хэлбэрийн шаардлагыг Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т заасан нөхцөл бүрэн хангаж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алданги ногдуулах зүйлийг хууль болон гэрээгээр хүлээсэн гүйцэтгээгүй үүрэг гэж, ногдуулах алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тодорхойлж хуульчилсантай Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т Үйлчлүүлэгч энэхүү гэрээний 4.1-т заасны дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн 1 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр алданги төлөхөөр заасан нөхцөл нийцэх тул гэрээгээр тохирсон хэмжээгээр алданги ногдуулж, түүнийг төлөхийг үүрэг зөрчсөн этгээдээс шаардах эрх нэхэмжлэгчид үүсгэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т заасан өмгөөллийн хөлсийг тус гэрээний 4.2-т заасны дагуу төлөх үүргийг зөрчсөн тул тус гэрээний 7.3-т зааснаар үйлчүүлэгчид алданги ногдуулах үндэслэл бүрдсэн бөгөөд үүрэг зөрчсөн нийт 115 хоногт ногдуулах нийт 1.339.875 төгрөгийн алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн хэмжтээтэй тэнцүү тул тус зүйлийн 232 дугаар зүйлийн 232.8-т заасан илт их бус байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Мөнхцогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Мөнхцогт нь өмгөөлөгч Б.Батмөнхтиэй өмгөөллийн гэрээ байгуулсан бөгөөд түүний гаргасан нэхэмжлэлийн дагуу тайлбар өгч байна. Өмгөөлөгч Б.Батмөнхийн нэхэмжлэлийн нийт дүнг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гэрээний үндсэн төлбөрийг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батмөнх нь хариуцагч Б.Мөнхцогтоос хөлсөөр ажиллах гэрээний хөлс төгрөг, алданги төгрөг, нийт 4.019.625 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь хөлсийг зөвшөөрч, алданги төлөхгүй гэж маргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2016 оны 3 дугаар 15-ны өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр хийсэн болох нь гэрээ, зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр зэрэг баримтаар тогтоогдож байна.
Дээрх гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-д гэрээний хугацаанд хүү, мөн гэрээний 3-т хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.
Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгч Б.Батмөнх нь үйлчлүүлэгч Б.Мөнхцогтын хүсэлтээр Ч.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Лотзи Монгол ХХК, Өргөө капитал простэрити ХХК-д холбогдох 17.865.000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч талд хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч нь хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Нэхэмжлэгч Д.Баяржаргал нь гэрээ байгуулагдсан 2015 оны 12 сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкинд эзэмшдэг 5006912812 тоот харилцах данснаас хариуцагч Д.Энхээгийн Хаан банкинд эзэмшдэг 5046367073 тоот харилцах дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлдүүлсэн 10.000.000 төгрөгийн хүүнд /нэг сарын 10.000.000 төгрөг х 7% х 2 сар/ 1.400.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр, гэрээний хугацаа 2016 оны 2дугаар сарын 04-ний өдөр дуусахад зээлдэгч Д.Энхээ нь үндсэн зээл 10.000.000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 1.400.000 төгрөг, нийт 11.400.000 төгрөг төлсөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь зээлийн хүү болох 1.400.000 төгрөгийг төлж, үндсэн зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу алданги тохирсон тул нэхэмжлэгч алданги тооцон шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10.000.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү тооцож 2.200.000 төгрөг, хэтэрсэн хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлж, үндсэн зээлээс тооцож 5.000.000 төгрөг гэж тооцож, нийт 17.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь үндсэн зээл 10.000.000 төгрөг, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дах хэсэгт алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцохдоо тооцооллын алдаа гаргасан байна. Үүрэг гүйцэтгэж дуусах хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 82 хоног байх ба нэг хоногийн алданги 10.000.000 х 0.5 % = 50.000 төгрөг х 82 хоног = 4.100.000 төгрөг байна.
Харин шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн хүү тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн заалттай нийцэхгүй байна гэж дүгнэлээ. Учир нь зохигчид зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан бөгөөд хугацааг сунгасан тохиролцоо байхгүй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж анз тооцож байх тул зээлийн хүүг гэрээнд тохиролцсон 2 сарын хугацаанд хариуцагч төлөх үүрэгтэй ба зохигчид 2 сарын хүүг төлсөн талаар маргаагүй тул хариуцагчийн гэрээгээр тохиролцсон хүүгээ төлсөн гэж үзэж, 2.200.000 төгрөгийн хүү төлөх үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд хариуцагч Д.Энхээгээс дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 4.100.000 төгрөг, нийт 14.100.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Баяржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 228.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.2, 232 дугаар зүйлийн 232 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Мөнхцогтоос 4.019.625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхцогтоос улсын тэмдэгтийн хураамжид 79.270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ