Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01239

 

 

 

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01239

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 67/1, Номин Юнайтед цогцолбор, 7 давхарт байрлах, Номин Юнион ХЗХ /РД:2414139/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 104 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 263б тоот хаягт оршин суух, Төрийн ивээл овогт Цэндийн Алтантулга /РД:ТЗ73121819/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 263б тоот хаягт оршин суух, Тарвагачууд овогт Загарын Тунгалаг /РД:ТИ78022201/ нарт холбогдох, .

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.799.539 төгрөг 90 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Алтантулга, З.Тунгалаг нар нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай хадгаламж зээлийн хоршоотой NU/ХЗГ00400 тоот зээлийн гэрээг байгуулан 2.399.970 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, 20.28 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч нараас нийт 2.799.536 төгрөг 90 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 2.799.536 төгрөг 90 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 311.536 төгрөг, 90 мөнгөөр хуваан төлөх төлбөрийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөр бүрэн төлөгдөөгүй нөхцөлд төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Номин юнион ХЗХ нь хариуцагч Ц.Алтантулга, З.Тунгалаг нараас зээлийн гэрээний үүрэгт 2.799.536 төгрөг 90 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ. Гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 2.799.536 төгрөг 90 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 311.536 төгрөг, 90 мөнгөөр хуваан төлөх төлбөрийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөр бүрэн төлөгдөөгүй нөхцөлд төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулахаар харилцан тохирсон байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.743 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Номин юнион ХЗХоршооны нэхэмжлэлтэй Ц.Алтантулга, З.Тунгалаг нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 2.799.536 төгрөг 90 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 311.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 311.536 төгрөг, 90 мөнгөөр хуваан төлөх төлбөрийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөр бүрэн төлөгдөөгүй нөхцөлд төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.743 төгрөгийн 50 хувь болох 29.871 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 29.871 төгрөг 50 мөнгийг хариуцагч нараас хуваан гаргуулж, нэхэмжлэгч Номин юнион ХЗХ-нд олгосугай.  

         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.


4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ