Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

 

 

 

        

   2022        03           11                                      2022/ШЦТ/87

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Г.Чанцалдулам, 

Шүүгдэгч Ч.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Г-т холбогдох эрүүгийн 2138000000194 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын иргэн, Ч.Г.

Шүүгдэгч Ч.Г- нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Давааны ар” 6 дугаар багийн Тайга гэх газрын ойгоос 2021 оны 03 дугаар сард 11.3м3 буюу 60 ширхэг модыг хууль бусаар огтолж бэлтгэн ойн санд 4 900 638 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Г- нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Давааны ар” 6 дугаар багийн “Тайга” гэх газрын ойгоос 2021 оны 03 дугаар сард 11.3м3 буюу 60 ширхэг модыг хууль бусаар огтолж бэлтгэн ойн санд 4 900 638 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-24 дүгээр хуудас/,
  • Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29

дүгээр хуудас/,

  • Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг шар өнгийн моторт хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/,
  • 13.3 куб/метр хуурай шинэс мод, 1.2 куб/метр нойтон шинэс мод, “Пронтер” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
  • Иргэний нэхэмжлэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Ч.Г-ийг байгаль хамгаалагч Б.Э-, экологийн байцаагч Б-нар зөвшөөрөлгүй мод бэлтгэснийг илрүүлсэн байсан. Тэгээд мод бэлтгэсэн газарт явахад цуг явсан. Экологийн байцаагч үзлэгийн тэмдэглэл бичсэн. Нэлээд олон тооны босоо модны хожуул зааж өгч байсан. Хэмжихэд нь тусалсан. Одоо хэдэн модны хожуулд хэмжилт хийснийг санахгүй байна... Үнэлгээгээр гарсан хохирлыг сумын нөхөн төлбөрийн орлогын дансанд тушаалгаж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 191 дүгээр хуудас/,
  •  Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр албан ажлаар экологийн байцаагч Ц.Б-ийн хамт Тариалан сумын Давааны ар 6-р багийн нутаг дэвсгэр рүү Байгалиа хамгаалъя аяны хүрээнд хяналт, шалгалт хийж яваад буцаж явах замаараа Тариалан сумын Баянхошуу 5 багийн нутаг Хавиргын өвөр гэдэг газарт шинэ модоор малын хашаа барьсан байхаар нь очиж шалгах гээд очсон 13 нуруу хашаа, дээшээ 8 ширхгээр өрсөн, саравчийг мөн тавьсан, хашааны араар нь бас мод байсан. Мөн 15 ширхэг 2 метр гарантай нойтон мод хураасан байсан бөгөөд тус багийн Ч.Г- гэдэг айл байхаар нь би за сайн байна уу, энэ хэний хашаа вэ энэ модыг хэн гэдэг хүн бэлтгэсэн юм бэ, гоожингоо гаргаад ирээч гэж асуусан чинь гоожин аваагүй байгаа гэхээр нь яагаад зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн юм бэ, хэзээ энэ хашааны модыг бэлтгэсэн юм гэж асуусан чинь саяхан 3 сарын сүүлээр уулнаас бэлдээд 2021 оны 04 сарын эхээр хашаагаа барьсан гэж хэлсэн. ...тухайн гоожингүй мод бэлтгэсэн гэх газар нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар 6-р багийн нутаг “Тайга” гэдэг нэртэй газар юм” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48, 51 дүгээр хуудас/,
  • Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...аавын хамтаар Тариалан сумын Давааны ар “Тайга” гэх газар руу мод хийхээр явсан. Модонд очоод аав мод огтолж унагаасан. Аавыг хэдэн ширхэг мод унагаасныг сайн мэдэхгүй байна. Дандаа нарийн хуурай мод унагаасан. Манай аав босоо модноос бэлтгэсэн. Модоо бол дандаа урт хэмжээтэй тайрч бэлтгэсэн байсан. Харин унанги модыг бэлтгэх үед би өөрөө хэмжээ тавьж өгч Зм 3.70м хэмжээтэй бэлтгэсэн. Миний санаж байгаагаар 20 ширхэг модноос 60 ширхэг хуурай мод бэлтгэсэн. ...модыг аав тайрсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60, 138 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манайх Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн нутаг Хавиргын өвөр гэдэг газар 2016 онд малын хашаа хуучин модоор барьсан юм. Малын хашааны мод маань муудаад байхаар нь хашаагаа сэлбэх санаатай манай нөхөр болох Ч.Г- 2021 оны 03 дугаар сарын үеэр давааны Ар тайга гэдэг газар луу мод бэлтгэхээр яваад хашааны мод бэлтгэж ирээд, 2021 оны 03 дугаар сарын сүүлээр хашаагаа барьсан юм. Хашааны мод бэлтгэхдээ манайх мод бэлтгэх гоожин, зөвшөөрөл аваагүй бэлтгэсэн. Би уулнаас мод бэлтгэхдээ мод бэлтгэх гоожин зөвшөөрөл авч мод бэлтгэдэг талаар мэднэ” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65, 68 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт, бөөрөнхий модны хэмжилтийн хүснэгт /хх-ийн 71-75 дугаар хуудас/,
  • Шинжээч Ц.Лхачинбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...модны хэмжилтээр бүдүүний хэмжээнээс үзэхэд нэг модноос 2-3 ширхэг 4.50 сантиметрийн хэмжээтэй мод гарах боломжтой байна. Яагаад гэвэл зарим мод 18 сантиметрийн диаметрээс эхлээд нарийссан байдлаар буюу 06 см диаметр хүртэл гарсан нь нарийн үзүүр хүртэл модыг авсан байх боломжтой харагдаж байгаа учраас 2-3 ширхэг мод гарна гэж үзэх үндэслэлтэй байна. Экологи эдийн засгийн үнэлгээгээр бүх төрлийн хуурай мод гэх ангилалд хамаардаг учраас экологи эд засгийн үнэлгээ ижил үнээр тооцогдоно... босоо хуурай, унанги хуурай модыг ялгах боломжгүй. ...босоо, унанги модноос огтолсон гэдгийг ойгоос тайрч авчраад хашаанд оруулсан тохиолдолд ялгах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/,
  • “Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээчний “Ч.Г-ийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг 4.200.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 96-97 тал/,
  • Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 134-136, 184-187 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай: “...Ойн нөөцийн төлбөр 3-р муж, 1м3 шинэс модны үнэ төгрөгөөр /Шинэс 80312/, урт /м/ 4.30-4.70, итгэлцүүр 1.8, модны хэмжээ 11.3, экологи эдийн засгийн үнэлгээ /1.633.546 төг/” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-146-147 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай: “...экологи эдийн засгийн үнэлгээ /мян.төг/ 4.30-4.70 метрийн урттай 11.3 куб метр 1.633.546, хуульд заасны дагуу 3, ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт /мян.төг/ 4.900.638” гэх дүгнэлт /хх-ийн 158 дугаар хуудас/,
  • Шинжээч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэн зөвхөн 3.1.15-д заасан заалтын дагуу буюу ойн цэвэрлэгээ хийх замаар унанги мод болон гишүү, мөчир ойг цэвэрлэх замаар мод бэлтгэнэ гэж заасныг зөрчсөн байна. ...иргэн Ч.Г- нь босоо хуурай, унанги хуурай модноос модноос бэлтгэсэн эсэхийг ялгах боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 163-164 дүгээр хуудас/,
  • Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн “1 ширхэг цахилгаан хөрөөг 200.000 төгрөг”-өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 192-194 дүгээр хуудас/,
  •  Шүүгдэгч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 3 сарын эхээр тодорхой өдрийг сайн хэлж мэдэхгүй байна. Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг “Тайга” гэж газарт өөрийнхөө бонго пронтер загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүү Баянжаргалын хамтаар хашааныхаа модыг сэлбэж засах мод хийхээр явсан. Модонд очоод 60 ширхэг босоо хуурай мод огтолж унагаагаад 4,5м дундаж хэмжээтэй огтолж тайрсан. Зарим модыг унанги модноос тайрч бэлтгэсэн. Хэдэн ширхэг модыг унанги модноос бэлтгэснийг бол хэлж мэдэхгүй байна. ...мөн бэлтгэсэн газар руу намайг дагуулж яваад бэлтгэсэн газрыг заалгахаар огтолж унагаасан модныхоо хожуулыг зааж өгсөн. ...2020 оны 10 сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг Тайга гэх газар хүү Буянжаргалын хамтаар түлшний модонд явж байгаад үндсээрээ булгараад салхинд унасан модноос 2,40 см урттай тайрч бэлдээд дээр нь түлшний хуурай унанги мод тавьж машинаар ачиж ирээд гэрийн гадаа буулгасан. Би унанги мод тайрч огтолж байгаа зургийг угаалгаад ирчихсэн байгаа. ...хүү маань унанги модноос 3 метрээс 3.70 хэмжээтэй моднууд тайрсан гэж хэлсэн. Нээрэн ч одоо санахад унанги 20 ширхэг модноос, босоо модноос тайрснаас богино хэмжээтэй тайрсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-112, 115, 141 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн

судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 122 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг, нөгөө талаас нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд байгаль орчныг хамгаалах талаарх хууль, тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Ч.Г- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 94/, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ч.Г- нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Давааны ар” 6 дугаар багийн “Тайга” гэх газрын ойгоос 2021 оны 03 дугаар сард 11.3м3 буюу 60 ширхэг модыг хууль бусаар огтолж бэлтгэн ойн санд 4.900.638 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Ч.Г-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 4.900.638 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Г- нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч А.М-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “учруулсан хохирол болох 2.500.916 төгрөгийг төлж дуусгахаар” харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-оос 4.900.638 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, 2.500.916 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ч.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Ч.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 213/, улсын яллагчаас шүүгдэгч Ч.Г-т “3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хууль бусаар бэлтгэсэн 11.3м.куб шинэс модыг улсын орлогод оруулах, шүүгдэгчийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч үнийн дүнг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос үлдэгдэл 700.638 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх” санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг харгалзан шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Тариалан сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 3 (гурав) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумаас гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж байна.

Шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д

зааснаар шүүгдэгч Ч.Г- нь ойн санд учруулсан 1.633.546 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4.900.638 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1.633.546 төгрөгийн үнэлгээтэй 11.3 куб.метр шинэс модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулж,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ч.Г-ийн өмчлөлийн 4.200.000 төгрөгийн үнэлгээтэй “Бонго Пронтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч Ч.Г-оос 700.638 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. 

Шүүгдэгч Ч.Г- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ийг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Тариалан сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ч.Г-ийг 3 (гурав) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумаас гадагш явахыг хориглосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ч.Г-оос 4.900.638 (дөрвөн сая есөн зуун мянга зургаан зуун гучин найм) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1.633.546 (нэг сая зургаан зуун гучин гурван мянга таван зуун дөчин зургаа) төгрөгийн үнэлгээтэй 11.3 куб.метр шинэс модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулахыг,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ч.Г-ийн өмчлөлийн 4.200.000 (дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээтэй “Бонго Пронтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч Ч.Г-оос 700.638 (долоон зуун мянга зургаан зуун гучин найм) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.
  2. Шүүгдэгч Ч.Г- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР