Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга

 Улсын яллагч З.Алтансолонго

Шүүгдэгч А.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                               

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  А.*******, Д.******* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* сумаас Ховд аймаг руу Я.ийн  улсын дугаартай сувдан цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгслээр зорчин явах замдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэн хоорондоо хурдан морины талаар маргалдаж зодолдон бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн... Д.*******гийн биед зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, хамар хэсгийн шарх, дээд уруулын гадна зүүн дээд хэсгийн шарх, хамар хэсгийн зулгаралтууд, зүүн хацар хэсгийн зулгаралт, зүүн доод эрүүний хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Д.*******гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 9-р хуудас/

Хохирогч ******* овогт *******ийн *******гийн /46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө ******* сумаас Я.ийн цагаан өнгийн Приус машинтай явж байгаад Бугат үзүүрийн тал дээр А.******* намайг зодсон. Би найз хамт 2 шил архи уугаад машинд суусан. А.******* намайг машины урд толиор хэд хэдэн удаа цохисон. Би бас А.*******ийг цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/

Гэрч Я.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө ******* сумаас Ховд аймаг руу явах гээд байж байтал Д.******* манай хүргэн Буяннэмэхийн хашааны гадна согтуу уначихсан хэвтэж байсан. Манай нөхөр А.******* “машиныхаа ар талд хэвтүүлээд аваад явъя” гэхээр нь би “ үгүй, ирсэн машинтай нь явуул” гэсэн чинь манай нөхөр А.*******, Хар шонх гэх залуу хоёр Д.*******г өргөөд манай машины арын суудалд суулгасан. Замдаа явж байгаад тэр хоёр маргалдаж Д.******* манай нөхөр А.*******ийн араас нь цохиод авсан. А.******* эргээд Д.*******г цохисон.Тэр хоёрыг зодолдоод байхаар нь би машинаа зогсоогоод урд явж байсан Приус машинд Д.*******г суулгаад явуулсан.Тэгээд араас нь яваад Д.*******гийн гэрийн гадна ирээд буухад Д.******* манай нөхрийг бас цохих гээд дайраад байсан. Би цагдаад дуудлага өгөөд зогсож байтал манай нөхөр миний утсыг булааж аваад явсан. Би машин дотроо үүр цайхыг хүлээгээд машинаа асаагаад байж байтал манай нөхөр үүрээр хашааныхаа үүдэнд ирэхээр нь машиндаа суулгаж аваад дүүгийндээ очиход түүний толгой, чих, гар нь шилээр зүсүүлсэн байдалтай цус гоожсон байсныг цэвэрлэж боосон... гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн... А.*******ийн биед духны баруун хэсэгт шархны сорви, дээд уруулд гүйцэт эдгээгүй шархны үлдэц, баруун чихний дэлбээнд зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. А.*******ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 70-71-р хуудас/

Хохирогч ******* овогт *******ын *******ийн / 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой хүргэн Б.Буяннэмэхийн гэрт очиж хоол идээд Соёрхол нэртэй нэг шил архи уусан.Шөнө манай эхнэр Я. машинаа бариад ******* сумаас Ховд руу гарсан.Манай машины арын суудалд Д.******* унтаад явсан. Замд явж байгаад Д.******* босч ирээд “ чиний морь муу, чамд ямар айраг түрүү авсан морь байх биш” гээд надтай маргалдаж байгаад миний баруун талын чих рүү гараараа нэг удаа, толгой руу 3-4 удаа цохиход манай эхнэр машинаа зогсоосон. Тэр үед би Д.*******гийн толгой руу гараараа 2-3 удаа цохисон.Тэгээд хамт явж байсан Жагаа гэх залуугийн машинд Д.*******г суулгаад явуулсан.Аймагт орж ирээд Д.*******гийн гэрийн гадна ирж зогсоод гэрт нь оруулж өгөх үед Д.******* Жагаагийн машинаас буугаад “чамайг ална” гээд манай эхнэрийн машины хаалгыг өшиглөсөн.Би тухайн үед хамт явж байсан Ч.Цэнд-Аюуш, Жагаа хоёртой хамт Д.*******г гэрт нь оруулж өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 74-75-р хуудас/

Гэрч Я. ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Д.******* миний машины баруун талын хаалга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.Машинд ямар нэгэн гэмтэл, сэв учраагүй... гэх мэдүүлэг / хэргийн 76-р хуудас/

Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* суманд арга хэмжээнд оролцоод буцаад аймаг руу А.*******ийн машинд суугаад  явж байхдаа А.*******тай маргалдаж зодолдсон байсан. Яг юунаас болж маргалдсанаа, юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд миний хамар амнаас цус гарч би сэргээд ухаан орход А.*******ийн машинд явж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 89-90-р хуудас/

Шүүгдэгч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* суманд зөвлөгөөнд оролцчихоод, орой нь хүргэн Б.Буяннэмэхийнд очиж хоол идээд нэг шил архи 7-8 хүн хувааж уучихаад Ховд руу гарсан. Манай эхнэр Я. улсын дугаартай Приус-10 маркийн машинаа бариад явсан. Д.******* манай машины арын суудалд суугаад унтаад явсан. Замдаа Д.*******тэй морины талаар маргалдаж байгаад манай эхнэр машинаа зогсоох үед би Д.*******гийн толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 99-100-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч А.*******, Д.******* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумаас Ховд аймгийн төв рүү Я.ийн машинаар зорчиж явах замдаа морины талаар маргалдаж, нэг нэгнийгээ  цохиж харилцан нэгнийхээ эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч А.*******, Д.******* нар нь  нэгнийхээ толгой хэсэгт цохисноор гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь  гэмт хэргийг  санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон үедээ маргалдаж хоорондоо зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.*******, Д.******* нар нь харилцан нэгнийхээ  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Шүүгдэгч А.*******, Д.******* нар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө өдөр  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумаас Я.ийн машинаар Ховд аймгийн төв рүү явах замдаа  маргалдаж, нэгнийхээ   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь А.*******, Д.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Я.ийн мэдүүлэг, хохирогч Д.*******гийн биед үзлэг хийсэн  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч А.*******ийн биед үзлэг хийсэн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч А.*******, Д.******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.*******, Д.******* нар нь харилцан бие биедээ  хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 94, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

 

Хохирогч А.******* хохирлын баримт ирүүлээгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг  / хэргийн 75-р хуудас/, хохирогч Д.******* мөн хохирлын баримт ирүүлээгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд...миний хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг  өгсөн байх тул  шүүгдэгч А.*******, Д.******* нарыг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.*******, А.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Д.*******, А.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч А.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 127-р хуудас/,шийтгэх тогтоолын хуулбараар, шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 126-р хуудас/ -аар тус тус тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Д.******* нь зан ааш сайтай, гэр бүлдээ халамжтай хүн.Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг... гэх мэдүүлэг /хэргийн 104-р хуудас/,

Шүүгдэгч А.*******ийн  хувийн байдлын талаар гэрч Л.Ичинхорлоогийн өгсөн...А.******* нь үг дуу цөөтэй, даруу төлөв зантай хүн.1992 онд Ховд аймгийн 123-р ангид цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг /хэргийн 108-р хуудас/, шүүгдэгч А.*******, Д.******* нарын  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч Д.*******, А.******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******, А.*******   нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна  гэх тайлбар, дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Бид хоёр учраа олж эвлэрсэн. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна  гэх тайлбар,дүгнэлт

 

Шүүгдэгч А.*******,Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч А.*******, Д.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч нарын санал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******, А.******* нарт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын таван  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******, А.******* нарт тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг таван  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар ******* овогт *******ийн *******г таван  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.*******,Д.******* нарт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******,Д.******* нарт тайлбарласугай.

 

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад  төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******, А.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******, А.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС