Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Сумъяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар  сарын  01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “*******” гэх газарт нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******, ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газарт оршин суух хохирогч гийн хүн байнга амьдрах зориулалтай монгол гэрийн тооноор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхгийг тус тус хулгайлж 1,840,000 төгрөгийн  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*******”-гийн тал гэх газраас айлын гэрээс мөнгөн аяга, мөнгөн хазаар хоёр хулгайлсан. Тухайн айлын тооноор нь орсон. Суманд очоод эгчийнхээ гэрт хадгалуулсан. Аяга, мөнгөн хазаарыг буцааж өгсөн, манай дүү хохирогчтой хамт ирээд авсан. Хохирогчид түлшний зардалд 200.000 төгрөг төлсөн.Одоо нэхэмжилсэн зүйл байхгүй. Бичиг үсэг мэдэхгүй учраас айгаад зугтсан. Сүхбаатар аймгийн ******* сумын “*******” гэх газарт нутаглаж, мал маллаж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй, дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй..гэв.

 

******* дугаартай хавтаст хэргээс:

 

- Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн сумын төвөөс төрсөн дүү гийн гэрт очсон. Тэгээд бид , бид гурав 3 шил архи уусан. Архи ууж байгаад биеэ засаад орж ирэхдээ дүү дүүгээс “танай баруун талын айлын хүмүүс хаашаа явсан юм” гэж асуухад “аймгийн төв рүү ажлаар явсан, маргааш юм уу, нөгөөдөр ирнэ” гэсэн. Архи ууж байхад гэдэс өвдөөд байхаар нь гадаа гарч биеэ засаж дуусаад дүүгийн гэр лүү орох гэж байгаад гэнэт баруун талын айлын хүмүүс байхгүй юм чинь гэрийнх нь тооноор ороод мөнгө байгаа эсэхийг шалгах бодол төрсөн. Тэгээд айлын гэрийн тооноор ороход гэрийн хойд талд улаан өнгийн модон авдар цоожгүй байхаар нь онгойлгож үзэхэд мөнгө аяга, мөнгөн хазаар гэх эд зүйлс байсан. Тэгэхээр нь тухайн эд зүйлсийг аваад мотоциклынхоо багажийн хайрцагт хийсэн. Тэгээд дүүгийн гэрт унтаад маргааш өглөө нь сум руу дүү гийн хамт явсан... гэх /хх-ийн 57-58 дугаар хуудас/

 

  • Хохирогч гийн: 2020 оны 01 дүгээр сарын дундуур манай хөдөө байх гэрийн тооноор хулгай орж манай гэрт байсан 1 ширхэг мөнгөн хазаар, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. Шинэ цагийн хазаар, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучны үндэстэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг байсан.Би хулгайд алдсан эд зүйлээ бүгдийг нь бүрэн бүтэн олж авсан учраас надад гомдол санал байхгүй...гэх /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

  • Гэрч ийн: Манай малын эзэн ирээд “манай гэр доторх авдрын цоож эвдэрсэн байна, дотор нь байсан мөнгөн аяга, мөнгөн хазаар байхгүй байна, хэн ирсэн юм” гэж асуухаар нь би “миний төрсөн ах *******, дүү нар ирсэн” гэж хэлсэн. Тэгээд ах бид хоёр суманд байх ээж гийн гэрт очиход ******* ах согтуу унтаж байсан. Би ******* ахыг айлын гэрээс хазаар, мөнгөн аяга авлаа гэхэд “би аваагүй” гээд маргалдсан. ******* ах малын эзэн ахтай гарч уулзаад орж ирэхдээ сумын төвд манай төрсөн эгч гийн гэрт байгаа гэж  хэлсэн. Би ахтай хамт эгчийн гэрт очоод “******* ахын авчирсан мөнгөн аяга, мөнгөн хазаар зэргийг авъя” гэхэд гэрийнхээ баруун хойд талын авдраас эд зүйлсийг нь гаргаж өгсөн...гэх /хх-ийн 24-26 дугаар хуудас/

 

  • Гэрч гийн: 2020 оны 01 дүгээр сарын дундуур байх манай нөхөр ийн төрсөн ах  ******* буюу Жоохноо ах, мөн эгчийнх нь хүү нар манай нөхрөөс хадам ээжид өгөх хонийг авахаар мотоциклтой орой 20 цагийн үед ирсэн. Манай нөхөр, ах *******, нөхрийн эгчийнх нь хүү нар манайд 3 шил архи хувааж уусан.  Шөнийн 22 цагийн үед манай нөхөр ,  хоёр унтсан. Харин манай нөхрийн төрсөн ах ******* 23 цагийн үед гэрээс гараад 01 цагийн үед орж унтсан. Тухайн үед гэдэс өвдөөд байна гээд 2-3 удаа гарч, ороод байсан...гэх /хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

  • Гэрч гийн: .Манай төрсөн дүү ******* 2020 оны 01 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна 16 цагийн орчимд сумын төвд манай гэрт ирээд “эгчээ, энэ мөнгөн аяга, мөнгөн хазаар хоёрыг авдартаа хийчих” гэхээр нь би “хаанаас мөнгөн аяга,  хазаар аваад ирсэн юм” гэж асуухад ******* “ эгчийн эд зүйлийг хувааж авахад дүүд нь өгсөн мөнгөн аяга, мөнгөн хазаар байгаа юм ” гэж хэлэхээр нь би авч авдартаа хийсэн. Маргааш нь , манай төрсөн дүү Эрдэнэмөнх, бас танихгүй эмэгтэй гурав ирээд дүү “эгчээ ******* ах манайд ирэхдээ манай малын эзэн гийн гэрт байсан мөнгөн аяга мөнгөн хазаар зэргийг хулгайлсан байна ” гэж хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм, ******* надад хэлэхдээ нас барсан эгч аас үлдсэн мөнгөн аяга, мөнгөн хазаар гэж хэлсэн ” гэхэд манай дүү “үгүй ээ, манай малын эзэн гийн гэрт байх авдар дотор байсан мөнгөн аяга,  мөнгөн хазаар байгаа юм ” гэж хэлээд аваад явсан...гэх /хх-ийн 29-30 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16 дугаар хуудас/

 

- “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/03/67 дугаартай дүгнэлт / хх-ийн 36-42 дугаар хуудас/

 

  • *******ийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 63 дугаар хуудас

 

  • Шүүгдэгч *******ийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/292 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газарт оршин суух хохирогч гийн хүн байнга амьдрах зориулалтай монгол гэрийн тооноор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхгийг тус тус хулгайлж 1,840,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “айлын гэрийн тооноор ороход гэрийн хойд талд улаан өнгийн модон авдар цоожгүй байхаар нь онгойлгож үзэхэд мөнгө аяга, мөнгөн хазаар гэх эд зүйлс байсан. Тэгэхээр нь тухайн эд зүйлсийг аваад мотоциклынхоо багажийн хайрцагт хийсэн” гэх,

хохирогч гийн “ 2020 оны 01 дүгээр сарын дундуур манай хөдөө байх гэрийн тооноор хулгай орж гэрт байсан 1 ширхэг мөнгөн хазаар, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан” гэх

гэрч ийн “ би ахтай хамт эгчийн гэрт очоод “******* ахын авчирсан мөнгөн аяга, мөнгөн хазаар зэргийг авъя” гэхэд гэрийнхээ баруун хойд талын авдраас эд зүйлсийг нь гаргаж өгсөн” гэх

гэрч гийн “ манай нөхрийн төрсөн ах ******* 23 цагийн үед гэрээс гараад 01 цагийн үед орж унтсан. Тухайн үед гэдэс өвдөөд байна гээд 2-3 удаа гарч, ороод байсан” гэх

гэрч гийн “манай бага дүү “эгчээ ******* ах манайд ирэхдээ манай малын эзэн гийн гэрт байсан мөнгөн аяга мөнгөн хазаар зэргийг хулгайлсан байна” гэж хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм, ******* надад хэлэхдээ нас барсан эгч аас үлдсэн мөнгөн аяга, мөнгөн хазаар гэж хэлсэн” гэхэд манай дүү “үгүй ээ, манай малын эзэн гийн гэрт байх авдар дотор байсан мөнгөн аяга, мөнгөн хазаар байгаа юм” гэж хэлээд аваад явсан” гэх мэдүүлгүүд,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/03/67 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгө олох буюу өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хохирогч гийн амьдрах монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа эд зүйл, мөнгө авах зорилгоор хохирогчийн гэрийн тооноор нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тодорхойлжээ.

 

Шүүгдэгч *******ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нэвтэрч бусдын эд зүйлийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах “ Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

“Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хулгайлагдсан нэг ширхэг мөнгөн хазаарыг 1.480.000 төгрөг, хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга тус бүрийг 180.000 төгрөгөөр, нийт хохирлыг 1,840,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ үнэлгээ, дүгнэлтийн талаар хохирогч , шүүгдэгч ******* нар маргаагүй байна.

 

Шүүгдэгчийн *******ийн зүгээс хохирогч д учруулсан хохирол болох нэг ширхэг мөнгөн хазаар, хоёр ширхэг дунд гарын мөнгөн аягыг биет байдлаар тус тус эргүүлэн өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар” тогтоосон бөгөөд түүний үйлдсэн хэрэг нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан үзвэл *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэж заасан шударга ёсны зарчимд харшлахгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч *******ийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс шүүгдэгчээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 10 хоног цагдан хоригдсон хоногийг хуульд заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль  батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болон дагаж мөрдөгдсөн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ” 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн “ хүн энэ хуульд хамрагдахаар заасан бөгөөд шүүгдэгч *******ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн хулгайлах хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуульд хамрагдаж байна.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино “ гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар солихоор тогтоолоо.

 

Харин *******ийн тус аймгийн суманд оршин суух үндсэн хаягтай боловч ******* суманд мал ахуй эрхлэн амьдарч байгаа нөхцөл байдлыг харгалзан дээрх хугацаанд Сүхбаатар аймгийн ******* сум, сумын нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа, өөрчлөх үүрэг хүлээлгэж, үүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.14 “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж заасан шаардлагыг хангасан байна.

 

Тухайлбал, ******* нь Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоогоор тус аймгийн ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газарт мал маллаж байгаа ба ба гэмт хэргийн улмаас хохирогч гийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна“ гэснийг хангажээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоолоо.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч …………. *******ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг баримтлан *******ийн цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. 2021 оны 07 дугаар арын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 03 сарын хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Сүхбаатар аймгийн ******* сум, сумын нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т шийтгэх тогтоод хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй , нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН