Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

насанд хүрээгүй хохирогч М.Төрмөнх, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Оюунчимэг, өмгөөлөгч Г.Хандсүрэн /ҮД:0-234/,

насанд хүрээгүй шүүгдэгч Э.Сүлд-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэмөнх, өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0-938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттайгаар хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэмөнхийн Сүлд-Эрдэнэд холбогдох 201626010240 дугаартай, 188/2016/0044/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Барилгын политехник” коллежийн 2 дугаар курст суралцдаг, ам бүл 4, эцэг, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 5 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэмөнхийн Сүлд-Эрдэнэ /РД:НИ99090315/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Сүлд-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 14 дүгээр байрны орчимд насанд хүрээгүй хохирогч М.Төрмөнхтэй барилдаж байгаад “шавхайтай газар унагалаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь алгадах, унасан хойно нүүр лүү нь гутлаараа өшиглөх зэргээр зодож, бие махбодид нь “тархи доргилт, 2 талын гайморын хөндийн урд хананы хугарал, 2 нүдний ухархайн доод, дотор хананы хугарал, хамар ясны хугарал, таславч мурийлт, 2 талын гаймор болон этмойд хөндийд цус хуралт, хамар, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

            Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Сүлд-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хичээлдээ явах гээд 12 цаг гэж гараад сургууль дээр очсон чинь манай ангийн 2 хүүхэд л ирсэн байсан учир бид нарыг багш тар гээд тараасан юм. Тэгээд гэрлүүгээ харих гээд явж байсан чинь найз Пүрэвдорж, Төрмөнх, Ариунбүүвэй, Батзориг, Шинэхүү нартай 19 дүгээр байрны тэнд тааралдсан. Бид нар 14 дүгээр байранд байдаг “Интернет центр” гээд писиний газар орж писи тоглох гээд 13 цагийн үед явцгаасан. Бид нарыг писи тоглочихоод гарч байсан чинь Батдэлгэр, Өлзийжаргал нар сургуулиасаа ирж байсан тэгээд бид нар 14-р байрны тэнд юм ярьж зогсож байгаад Ариунбүүвэй, Энх-Амар нар хоорондоо барилдаж байсанаа намайг Төрмөнхтэй хамт барилдаач гэхээр нь би Төрмөнхтэй барилдсан чинь би Төрмөнхий доор нь орсон бас шавхайн дээр унасан байхаар нь миний уур хүрээд Төрмөнхийн хүзүүг нь заамдаж аваад гараараа 1 удаа шанаа руу нь цохисон. Араас Шинэхүү намайг бариад Төрмөнхийн дээрээс татаж босгосон, Батдэлгэр цаанаас ирээд Төрмөнхийг хөлөөрөө хавирч унагаасан тэгэхээр нь би нүүр лүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. ...Эдгээр гэмтлүүдийг би өшиглөж учруулсан гэхдээ би Төрмөнхийг 1 удаа л хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн үед тимберланд гэсэн гутал өмссөн байсан. ...Төрмөнхийн хамар нь муруйсан, хамарнаас нь цус гарсан байсан. Бид нар хамарных нь цусыг арчиж өгчихөөд уучлалт гуйгаад бүгдээрээ 19 дүгээр байрны тийшээ явцгаасан. Удалгүй Пүрэвдоржтой хамт Төрмөнх явсан. Би Төрмөнхтэй маргалдсан зүйл байхгүй зүгээр тоглож барилдаж байгаад л Төрмөнхийн доор нь орсон. Миний куртик шавхай болсон байсан болохоор уур хүрээд нүүр лүү нь цохиж өшиглөсөн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х/

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Сүлд-Эрдэнэ-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгнө. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед автобусны буудал дээр буугаад 19 дүгээр байр руу алхаж байтал Төрмөнх, Пүрэвдорж, Шинэхүү нартай таарсан. Тэгээд жаахан юм ярьж байгаа писи тоглохоор болоод тоглосон. Писи тоглочихоод гарч ирсэн Батдэлгэр,  Өлзийжаргал, Энх-Амар гуравтай таарсан. Тэгээд жаахан юм ярьж байгаад Ариунбуян Энх-Амарыг занасан байсан юм уу мэдэхгүй барилдая гэсэн. Тэгсэн чинь Батдэлгэр хажуугаас намайг Төрмөнхтэй барилд гэсэн. Тэгээд би Төрмөнхтэй барилдаж байгаад Төрмөнхий доор ороод шавхай дээр унасан. Тэгээд босч ирээд хувцсаа гөвчихөөд Төрмөнх дээр очоод энэ хувцас хараач гээд заамдаж аваад 1 алгадсан. Шинэхүү намайг барих үед цаг нь унасан. Тэгээд Батдэлгэр хаврих үед би  нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд эвлэрээд салсан. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Насанд хүрээгүй хохирогч М.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ 14 цагийн үед найз болох Пүрэвдорж, Шинэхүү нартай 14 дүгээр байрны тэнд уулзаад  писи тоглоом 15 цаг хүртэл тоглоод байж байсан чинь Батзориг, Сүлд-Эрдэнэ, Сугар-Очир, Ариунбүүвэй нар ирсэн. Бид нар жаахан тоглож байгаад гарцгаасан. Тэгээд 14 дүгээр байрны урд байрлах байрнуудын урд байж байтал Өлзийжаргал, Батдэлгэр хоёр хичээлээ тараад ирж байсан, Ариунбүүвэй, Сүлд-Эрдэнэ хоёр үл таних хүүхэдтэй маргалдаад байх шиг байхаар нь би боль гэж хэлчихээд бид нар юм яриад зогсож байгаад ноцолдох уу гээд тоглохоор болсон. Би Сүлд-Эрдэнэтэй барилдсан чинь Сүлд-Эрдэнэ миний доор орсон байсан, тэгээд шууд миний шанаа руу 2 удаа гараараа ямар нэгэн зүйл хэлээгүй шууд цохиод авсан. Би өөдөөс нь хариу үйлдэл үзүүлээгүй. Шинэхүү голоор ороод бид хоёрыг салгасан. Би босоод бугуйнд байсан цаг газар унасан байхаар нь Шинэхүүг авчих гэж хэлчихээд зогсож байсан чинь Батдэлгэр араас ирээд хөлөөрөө хавирч унагаасан. Би хажуу тал болох баруун мөрөөрөө газар унасан чинь Сүлд-Эрдэнэ миний дэргэд ирсэнээ хамар луу 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. ...Хэсэг хугацаанд миний ухаан баларсан байж байгаад эргээд сэргэсэн. Би хамраа гараараа дарсан хэвтэж байсан. Би босчихоод хамарнаас цус гарсан байхаар нь арчаад сууж байсан чинь Сугар-Очир чиний хамар чинь муруйсан, нүд чинь хавдсан байна гэж хэлсэн. Би гэртээ очоод толинд харсан чинь миний хамарны 2 талын хана дагуу хавдаад жаахан хөхөрсөн, миний хамар муруйсан байсан. Миний нүд рүү Сүлд-Эрдэнэ 2 удаа гараараа шанаа руу цохисон. ...Тухайн үед миний толгой өвдөөд байхаар нь эмийн сан орж диклоденк гэдэг эм авч уусан. Найзуудтайгаа хамт Хархорингийн тийшээ явж байгаад миний толгой өвдөөд бие сульдаад байхаар нь буцаад Батнямтай хамт Цамбагарав хүртэл явж байгаад тэндээсээ гэрлүүгээ таксидсан. ...Сүлд-Эрдэнэ, Батдэлгэр хоёрыг танидаг болоод 4 жил болж байна, сайн найзууд биш, хааяа тааралдахдаа мэнд устай, писи тоглоом хамт тоглодог. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 х/

Насанд хүрээгүй хохирогч М.Төрмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би 2 цагийн үед Пүрэвдорж, Шинэхүү нартай уулзахаар гэрээсээ гарсан. Тэгээд тэр хоёртой уулзчихаад явж байсан чинь Батзориг, Ариунбүүвэй, Сугар-Очир, Өлзийжаргал нартай таарсан. Тэгээд бид нар хэсэг юм ярьж байгаад писи тоглохоор болсон. Нэг цаг гаран тоглож байгаад гарч ирсэн чинь цаанаас Батдэлгэр, Батням, Энх-Амар, Өлзийжаргал бид 4 хичээлээ тараад ирж байсан. Тэгээд байж байтал Энх-Амар Ариунбүүвэй хоёр жаахан маргалдаад, хоорондоо ноцолдсон. Тэгээд гайгүй болсных нь дараа би Сүлд-Эрдэнэтэй барилдсан. Тэгсэн Сүлд-Эрдэнэ миний доор ороод дээрээс Батдэлгэр, Батзориг 2 махан овоо гээд дээрээс дарсан. Сүлд-Эрдэний куртка халтар болсон байсан. Тэгээд босч ирээд миний шанаа руу 1, 2 удаа цохисон. Тэр үед миний гарнаас цаг унасан байсан. Би Шинэхүүг миний цагийг ав гэж хэлээд байж байхад араас Батдэлгэр хавирч унагаасан. Баруун мөрөөрөө дарж газар унасны дараа Сүлд-Эрдэнэ миний нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд миний ухаан санаа балартаад жаахан байж байгаад сэргэсэн. Би нүүрээ дарсан байдалтай босч ирсэн. Миний хамар мурийсан байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд гайморийн хөндийн яс цөмөрсөн байсан. Нүдний ухархай хажуу тал нь бага зэрэг цөмөрсөн байсан. Гайморын хөндий 3 мм доош цөмөрсөн байна гэж хэлсэн. Энэ гэмтлийг нэг дүгээр эмнэлэг дээр эмчлүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай хүү Төрмөнх нь 2000 оны 01 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, дээрээ нэг эгчтэй. Миний хүү Төрмөнх цэцэрлэгээр хүмүүжсэн, аав нь 6 сартай байхад нь салсан. 2007 онд Сонгинохайрхан дүүгийн 80 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн ороод 2014 онд 8 дугаар ангийг төгсөөд тус ондоо Хүнсний технологийн политехникийн коллежид элсэн ороод одоо 2 дугаар курст сурч байна. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай хүү 14 цагийн үед найзуудтайгаа уулзаж писи тоглоом тоглоно гээд гарсан. 18 цагийн үед над руу залгаад ...одоо би очлоо гээд удалгүй орж ирсэн. ...Хамарнаас нь цус гарсан, хамарны ойр хавиар нь хавдаж хөхөрсөн, хамар нь муруйсан 2 нүдний доор нь хөх туяатай болсон байсан. Би юу болсон бэ гэж асуухад би 2 хүүхдэд зодуулчихлаа гэж хэлсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 х/

 

            Гэрч Л.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай хүү Сүлд-Эрдэнэ 2015 оны 12 дугаар сарын 31-нд гэрээсээ 11 өнгөрөөгөөд хичээлдээ явлаа гээд гарсан. Тэгээд оройны 18 цагийн үед гэртээ орж ирсэн. Тухайн өдөр найзыгаа цохичихлоо гэж хэлээгүй харин маргааш нь 01 дүгээр сарын 01-ний өдөр ааваа би найзыгаа гараараар цохичихсон гэж хэлж байсан. Гэхдээ зүгээр хамарнаас нь цус гарсан байсан бид хоёр барилдаж байгаад би цохисон, уучлалт гуйгаад хамарных нь цусыг цэвэрлээд ирсэн гэж хэлсэн. Тэгээд 01 дүгээр сарын 02-ны өдөр найз Төрмөнхтэй уулзана гэж хэлээд гараад явсан. ...Миний хүү өмнө нь хүнтэй маргалдаж, зодолдож байгаагүй, гэрээсээ гараад байдаггүй, хичээлдээ яваад ирдэг. Төлөв даруу томоотой, миний үгнээс гарч байгаагүй хүүхэд. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 х/

 

            Насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн орчимд Хархорин захын арын байрны ахжууд Төрмөнх, Шинэхүү, Сүлд-Эрдэнэ, Ариунбүүвэй, Сугар-Очир, Батзориг нар уулзаад хэсэг хугацаанд юм ярьж байгаад 15-16 цагийн үед интернет тоглоомын газар орж тоглоод 17 цагийн үед гарсан. Тэгэхэд Өлзийжаргал, Батдэлгэр, Энх-Амар нартай харих замдаа таараад юм ярьж байгаад ноцолдож тоглосон. Ариунбүүвэй, Энх-Амар нар хоорондоо ноцолдоод дараа нь Төрмөнх, Сүлд-Эрдэнэ хоорондоо барилдаад Сүлд-Эрдэнийн дээрээс дараад унасан. Тэгэхэд нь Батдэлгэр, Батзориг нар Төрмөнхийн дээр тоглоод хэвтэж дарсан. Үүнийгээ “махан овоо” гэж нэрлэдэг юм. Тэгээд Сүлд-Эрдэнэ босч ирээд уурлаад Төрмөнхийн баруун хацар луу 1 удаа алгадсан тэгсэн чинь Төрмөнхийн бугуйнаас нь цаг нь газар унасан чинь миний цагийг ав гэж Шинэхүүд хэлсэн. Дараа нь Төрмөнхийг араас Батдэлгэр хөлөөрөө хавсарч унагаасан. Газар унасны дараа Төрмөнхийн нүүрэн тус газар нь Сүлд-Эрдэнэ хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Төрмөнхийн хамарнаас цус гараад түүнийг нь бид нар цэвэрлээд гэр лүүгээ харьцгаасан. ...Төрмөнх, Сүлд-Эрдэнэ нар өмнө нь миний мэдэхээр муудалцаж, хэрэлдэж байгаагүй. ...Тоглоомоор ноцолдож байгаад Сүлд-Эрдэнэ Төрмөнхийг газар унагалаа гэж уурлаад хөлөөрөө өшиглөсөн байх. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 х/

 

            Насанд хүрээгүй гэрч А.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хичээлээ тараад 17 цагийн үед Өлзийжаргал, Энх-Амар бид 3 дэлгүүр орж ундаа авах гэж байгаад Сүлд-Эрдэнэ, Сугар-Очир, Шинэхүү, Батзориг, Ариунбүүвэй, Пүрэвдорж, Төрмөнх нартай тааралдсан. ...Бид нар бүгдээрээ юм ярьж байгаад ноцолдож тоглохоор болоод Ариунбүүвэй, Энх-Амар нар хоорондоо ноцолдож тоглосон, дараа нь Төрмөнх, Сүлд-Эрдэнэ хоёр хоорондоо барилдсан Төрмөнх Сүлд-Эрдэнийн дээрээс дараад унасан. Тэгэхэд нь Батзориг Төрмөнхийн дээр дарж унасан /махан овоо/ гэж хэлээд дарсан. Тэгсэн чинь Сүлд-Эрдэнэ босож ирээд Төрмөнхтэй муудалцаад Төрмөнхийн баруун хацар луу гараараа 1 удаа алгадсан чинь Төрмөнхийн бугуйнд байсан цаг нь мултарч унах үед Шинэхүүд хандан миний цагийг ав гэж хэлсэн тэгэхээр нь би Төрмөнхийн араас би хөлөөрөө хавирч унагаасан. Энэ үед Сүлд-Эрдэнэ Төрмөнхийн нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгээд л Төрмөнхийн хамарнаас цус гараад бид нар цусыг нь цэвэрлэж өгөөд Сүлд-Эрдэнэ бид хоёр Төрмөнхөөс уучлалт гуйгаад гар бариад салсан. ...Ноцолдож тоглож байгаад газар унагахаар нь хөлөөрөө өшиглөсөн. Сүлд-Эрдэнэ хүн чанар, найз нөхдийн хүрээлэл сайтай, уралдаан тэмцээнд байнга оролцдог, шударга зантай сайн хүүхэд. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 х/

 

            Насанд хүрээгүй гэрч Э.Өлзийжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хичээлээ тараад 17 цагийн үед Батдэлгэр, Энх-Амар бид 3 дэлгүүр орж ундаа авах гэж байгаад Сүлд-Эрдэнэ, Энх-Амар бид 3 дэлгүүр орж ундаа авах гэж байгаад Сүлд-Эрдэнэ, Сугар-Очир, Шинэхүү, Батзориг, Ариунбүүвэй, Пүрэвдорж, Төрмөнх нартай тааралдсан. ...Бид нар бүгдээрээ юм ярьж байгаад хоорондоо ноцолдож тоглоё гээд Ариунбүүвэй, Энх-Амар нар хоорондоо ноцолдож тоглосон. Дараа нь Төрмөнх, Сүлд-Эрдэнэ 2 хоорондоо барилдаж тоглосон. Төрмөнх Сүлд-Эрдэнийн дээрээс дараад газар унасан, Батзориг Батдэлгэр хоёр Төрмөнхийн дээр дарж газар унагааж хэвтээд /махан овоо/ гэж хэлээд дарсан. Сүлд-Эрдэнэ босч ирээд Төрмөнх рүү уурлаад Төрмөнхийн баруун хацар луу гараараа 1 удаа алгадсан чинь Төрмөнхийн бугуйнд байсан цаг нь мултарч унах үед Шинэхүүд хандан миний цагийг ав гэж хэлсэн, тэгэхэд Төрмөнхий араас Батдэлгэр хөлөөрөө хавсарч унагаасан. Энэ үед Сүлд-Эрдэнэ Төрмөнхийн нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь Төрмөнхийн хамарнаас цус гараад бид нар цусыг нь цэвэрлэж өгөөд Сүлд-Эрдэнэ, Батдэлгэр 2 Төрмөнхөөс уучлалт гуйгаад гар бариад салсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/

 

Шинжээчийн дүгнэлт: ¹1422                 

1.М.Төрмөнхийн биед тархи доргилт, 2 талын гайморын хөндийн урд хананы хугарал, 2 нүдний ухархайн доод, дотор хананы хугарал, хамар ясны хугарал, таславч мурийлт, 2 талын гаймор болон этмойд хөндийд цус хуралт, хамар, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.

            5.Дээрх гэмтлүүд нь 2015.12.31-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно. Шинжээч эмч С.Чулуунсүх /хх-ийн 21 х/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 х/

            Э.Сүлд-Эрдэнийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 44-45 х/

            Хохирлын баримт /хх-ийн 49-51 х/

            Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Э.Сүлд-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 14 дүгээр байрны орчимд насанд хүрээгүй хохирогч М.Төрмөнхтэй барилдаж байгаад “шавхайтай газар унагалаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь алгадах, унасан хойно нүүр лүү нь гутлаараа өшиглөх зэргээр зодож, бие махбодид нь “тархи доргилт, 2 талын гайморын хөндийн урд хананы хугарал, 2 нүдний ухархайн доод, дотор хананы хугарал, хамар ясны хугарал, таславч мурийлт, 2 талын гаймор болон этмойд хөндийд цус хуралт, хамар, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Шүүгдэгч Э.Сүлд-Эрдэнэ-н: “… намайг Төрмөнхтэй хамт барилдаач гэхээр нь би барилдаад доор нь орсон бас шавхайн дээр унагасан болохоор нь миний уур хүрээд Төрмөнхийн хүзүүнээс заамдаж аваад гараараа 1 удаа шанаа руу нь цохисон. Араас Шинэхүү намайг бариад Төрмөнхийн дээрээс татаж босгосон, Батдэлгэр цаанаас ирээд Төрмөнхийг хөлөөрөө хавирч унагаасан тэгэхээр нь би нүүр лүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. ...Эдгээр гэмтлүүдийг би өшиглөж учруулсан гэхдээ би Төрмөнхийг 1 удаа л хөлөөрөө өшиглөсөн. ... зүгээр тоглож барилдаж байгаад л Төрмөнхийн доор нь орсон. Миний куртик шавхай болсон байсан болохоор уур хүрээд нүүр лүү нь цохиж өшиглөсөн. …” /хх-ийн 30-31х/,

 

Насанд хүрээгүй хохирогч М.Төрмөнхийн: “... Би Сүлд-Эрдэнэтэй барилдсан чинь Сүлд-Эрдэнэ миний доор орсон байсан, тэгээд шууд миний шанаа руу 2 удаа гараараа ямар нэгэн зүйл хэлээгүй шууд цохиод авсан. Би өөдөөс нь хариу үйлдэл үзүүлээгүй. Шинэхүү голоор ороод бид хоёрыг салгасан. Би босоод бугуйнд байсан цаг газар унасан байхаар нь Шинэхүүг авчих гэж хэлчихээд зогсож байсан чинь Батдэлгэр араас ирээд хөлөөрөө хавирч унагаасан. Би хажуу тал болох баруун мөрөөрөө газар унасан чинь Сүлд-Эрдэнэ миний дэргэд ирсэнээ хамар луу 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. ... сайн найзууд биш, хааяа тааралдахдаа мэнд устай, писи тоглоом хамт тоглодог. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 х/,

            Гэрч Д.Оюунчимэгийн: “… 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай хүү 14 цагийн үед найзуудтайгаа уулзаж писи тоглоом тоглоно гээд гарсан. 18 цагийн үед над руу залгаад ...одоо би очлоо гээд удалгүй орж ирсэн. ...Хамарнаас нь цус гарсан, хамарны ойр хавиар нь хавдаж хөхөрсөн, хамар нь муруйсан 2 нүдний доор нь хөх туяатай болсон байсан. Би юу болсон бэ гэж асуухад би 2 хүүхдэд зодуулчихлаа гэж хэлсэн. …” /хх-ийн 14 х/,

 

            Насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдоржийн: “… Ариунбүүвэй, Энх-Амар нар хоорондоо ноцолдоод дараа нь Төрмөнх, Сүлд-Эрдэнэ хоорондоо барилдаад Сүлд-Эрдэнийн дээрээс дараад унасан. Тэгэхэд нь Батдэлгэр, Батзориг нар Төрмөнхийн дээр тоглоод хэвтэж дарсан. Үүнийгээ “махан овоо” гэж нэрлэдэг юм. Тэгээд Сүлд-Эрдэнэ босч ирээд уурлаад Төрмөнхийн баруун хацар луу 1 удаа алгадсан ..., Дараа нь Төрмөнхийн араас Батдэлгэр хөлөөрөө хавсарч унагаасан. Газар унасны дараа Төрмөнхийн нүүрэн тус газар нь Сүлд-Эрдэнэ хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Төрмөнхийн хамарнаас цус гараад түүнийг нь бид нар цэвэрлээд гэр лүүгээ харьцгаасан. ...Тоглоомоор ноцолдож байгаад Сүлд-Эрдэнэ Төрмөнхийг газар унагалаа гэж уурлаад хөлөөрөө өшиглөсөн байх. …” /хх-ийн 16 х/,

 

            Насанд хүрээгүй гэрч А.Батдэлгэрийн: “… Төрмөнх, Сүлд-Эрдэнэ хоёр хоорондоо барилдсан Төрмөнх нь Сүлд-Эрдэнийн дээрээс дараад унасан. Тэгэхэд нь Батзориг Төрмөнхийн дээр дарж унасан /махан овоо/ гэж хэлээд дарсан. Тэгсэн чинь Сүлд-Эрдэнэ босож ирээд Төрмөнхтэй муудалцаад Төрмөнхийн баруун хацар луу гараараа 1 удаа алгадсан чинь Төрмөнхийн бугуйнд байсан цаг нь мултарч унах үед Шинэхүүд хандан миний цагийг ав гэж хэлсэн тэгэхээр нь би Төрмөнхийн араас хөлөөрөө хавирч унагаасан. Энэ үед Сүлд-Эрдэнэ Төрмөнхийн нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгээд л Төрмөнхийн хамарнаас цус гараад бид нар цусыг нь цэвэрлэж өгөөд Сүлд-Эрдэнэ бид хоёр Төрмөнхөөс уучлалт гуйгаад гар бариад салсан. …” /хх-ийн 17 х/,

 

            Насанд хүрээгүй гэрч Э.Өлзийжаргалын: “... Төрмөнх, Сүлд-Эрдэнэ 2 хоорондоо барилдаж тоглосон. Төрмөнх Сүлд-Эрдэнийн дээрээс дараад газар унасан, Батзориг Батдэлгэр хоёр Төрмөнхийн дээр дарж газар унагааж хэвтээд /махан овоо/ гэж хэлээд дарсан. Сүлд-Эрдэнэ босч ирээд Төрмөнх рүү уурлаад Төрмөнхийн баруун хацар луу гараараа 1 удаа алгадсан чинь Төрмөнхийн бугуйнд байсан цаг нь мултарч унах үед Шинэхүүд хандан миний цагийг ав гэж хэлсэн, тэгэхэд Төрмөнхий араас Батдэлгэр хөлөөрөө хавсарч унагаасан. Энэ үед Сүлд-Эрдэнэ Төрмөнхийн нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь Төрмөнхийн хамарнаас цус гараад бид нар цусыг нь цэвэрлэж өгөөд Сүлд-Эрдэнэ, Батдэлгэр 2 Төрмөнхөөс уучлалт гуйгаад гар бариад салсан. ...”/хх-ийн 18 х/,

 

Шинжээчийн дүгнэлт 1422                      

1.М.Төрмөнхийн биед тархи доргилт, 2 талын гайморын хөндийн урд хананы хугарал, 2 нүдний ухархайн доод, дотор хананы хугарал, хамар ясны хугарал, таславч мурийлт, 2 талын гаймор болон этмойд хөндийд цус хуралт, хамар, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.

            5.Дээрх гэмтлүүд нь 2015.12.31-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно. Шинжээч эмч С.Чулуунсүх /хх-ийн 21 х/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Сүлд-Эрдэнэ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Э.Сүлд-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 04 сар 28 хоногтой буюу 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.7, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Төрмөнх эмчилгээний зардалд нийт 206,350 төгрөгийн зарцуулсан талаарх албан ёсны баримтыг /хх-ийн 49-51 х/ гаргасан, мөн эмчийн зааврын дагуу хийлгэсэн эмчилгээ, худалдан авсан эм тарианы болон бусад шаардлагатай зардлуудын нийт 205,350 төгрөгийн баримтуудыг цуглуулж чадаагүй тул жагсаалтаар бичиж өгсөн тул гаргуулж өгнө үү гэснийг шүүх шүүгдэгч Э.Сүлд-Эрдэнэ-н эцэг Л.Эрдэнэмөнхөөс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Учир нь хохирогч М.Төрмөнхийн биед олон тооны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, эдгээр гэмтэлд зохих эмчилгээнүүдийг хийлгэсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа.

Шүүгдэгчийн зүгээс 265,000 төгрөгийг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54 х/-ээр тогтоогдож байгаа тул, хохирогчийн эмчилгээ болон бусад шаардлагатай зардал нийт 470350 төгрөг нэхэмжилснээс бэлнээр төлсөн 265,000 төгрөгийг хасаад үлдсэн 205,350 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.  

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

            Э.Сүлд-Эрдэнэ насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, Барилгын политехник коллежийн төгсөх курст суралцдаг, үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүхээс түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Э.Сүлд-Эрдэнэ-н эцэг Э.Эрдэнэмөнх нь хүүхдээ цаашид өөрийн хараа хяналтандаа тогтмол байлгаж засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллаж чадна гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд түүнийг эцэг Э.Эрдэнэмөнхийн хараа хяналтанд байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний хүссэнээр өөрт нь хариуцуулахаар шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Боржигон овогт Эрдэнэмөнхийн Сүлд-Эрдэнэ-г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Э.Сүлд-Эрдэнэ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар Э.Сүлд-Эрдэнэд оногдуулсан 01 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Э.Сүлд-Эрдэнэ-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамбын 05-13 тоот хаягт оршин суух Л.Эрдэнэмөнхөөс 205,350 төгрөг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 4Б-139 тоот хаягт оршин суух УУ00211434 регистрийн дугаартай М.Төрмөнх-д олгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Сүлд-Эрдэнэ-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Л.Эрдэнэмөнхө-д хариуцуулсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Сүлд-Эрдэнэ-д авсан бусдын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ