Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

 Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын -ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, ******* сумын ******* банканд ахлах теллер ажилтай, ам бүл-3, ээж, охины хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 1-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* тоот хашаанд *******г зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, хамарт язарсан шарх, цус хуралт, нүдний эргэн тойрон, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

******* дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: 2021 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн үед найз ы гэрт очсон. Тухайн айлд аас өөр хүн байгаагүй. ы гэр нь Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* тоотод байдаг. Найзындаа унтаж байх үед 2021 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад тухайн айлын хаалгыг хүн тогшиход “хэн бэ” гэхэд хүн дуугарахгүй байхаар нь босоод хаалгаа нээсэн. Цаана нь *******, нарын хүмүүс зогсож байсан. Тэгэхэд нь “Та нар ийм орой яах гэж хаалга балбаад байгаа юм” гэхэд тухайн хүмүүс нь ямар нэгэн үг хэлэхгүй байсан. Тэгээд нь гэрийнхээ хаалгыг цоожилсон. Удалгүй тухайн хүмүүс нь дахин хаалга өшиглөөд байхаар нь би тухайн хүмүүст хандаж хэлэхдээ “Та нар яах гээд байгаа юм” гэхэд нь “Чи гараад ир хоёулаа зодолдох уу” гэхээр нь гараад ийг зохих гэж байгаад андуурч *******гийн нүүр лүү гараараа 2 удаа цохиж, биеийнх нь хаашаа гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан нэг удаа өшиглөсөн. ******* намайг нэг удаа толгой руу цохиж өшиглөсөн. Бид хоёр хоорондоо зууралдаж байхад нь голоор орж ирээд салгах гэхээр нь “Чи зайл” гээд түлхсэн. ыг цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Мөн нь дахин бид хоёрыг салгах гээд голоор орохоор нь *******г цохих гэж байгаад ын цээж рүү нэг удаа гараараа цохисон. , нарын хүмүүс цагдаа дуудна гээд явахаар нь бид хоёр маргалдаж муудаж зодолдохоо больсон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....” гэх /хх-ийн 55-56 дугаар хуудас/

 

Хохирогч *******гийн: “...2021 оны 06 дугаар сарын 30-ны орй 18 цагийн үед ******* сумын төвд байх найз ийн гэрт тавуулаа 0.75 граммын Эдэн архи 2 шил, 2.5 литрийн Сэрүүн пиво 5 ширхгийг уусан. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад , ын хамт байрлаж байгаа газраа ирсэн. Тэгэхдээ огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед ам цагаад байсан учраас ы гэрээс ус авч уух гээд хаалгыг нь тогшиход “хэн бэ” гэхээр нь “ ах нь байна” гэсэн чинь хаалгаа тайлаад буцаагаад хаасан. Тэгэхээр нь би дахиад хаалгыг нь цохисон чинь *******  гэх залуу ы гэрээс гарч ирээд удаа дараалан толгой руу цохисон. Хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. гэрээсээ гарч ирээд салгах гэхэд ******* нь ыг “тэй явалддаг юм уу” гээд ыг удаа дараалан алгадсан. ******* нь намайг зодоо байсан учраас нь дахин салгах гээд дийлэхгүй байсан...” гэх /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

 Гэрч Ц.ы: “... 2021 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 00 цагаас 01 цагийн хооронд ******* манайд ирээд хамт байхад *******, , гэх хочтой /нэрийг нь сайн мэдэхгүй/ 3 хүн ирэхээр нь би хаалгаа цоожилсон.  Гэтэл ах ирээд хаалга балбаад өшиглөөд байсан. Би хаалгаа нээгээд “та яах гээд байгаа юм, хүн байхад” гэхэд гэдэг хүн цаанаас “хэн байгаа юм, гараад ир гөлөг минь үзье” гэсэн. ******* гэрээс гараад , хоёртой зодолдож байхад гэдэг хочтой хүн ирээд тэднийг салгасан. Би тухайн үед нь айгаад гэртээ орсон байсан...” гэх /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч ийн: “... Би гэх хүнтэй хамт гийн хашаанд байшин барьж байгаа. 2021 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 22 цагийн үед гийн хашаанд очоод айлаас уух юм авах гээд хаалгыг нь балбахад өөдөөс нь ******* гарч ирээд уурлаад тэй зодолдсон. Гэрт гийн охин , ******* нар байсан. Би *******, нарыг зодолдож байхад ы эгч Амин-Эрдэнэ гэх хүнийг дуудах гээд явсан болохоор яаж зодолдсоныг нь хараагүй...” гэх /хх-18 дугаар хуудас/,

 

Гэрч ын: “... 2021 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 22 цагийн үед гийн байшин барьж байрлаж байгаа газар луу нь хүргэж өгөх гээд , нартай хамт очсон. Очсон айлынх нь гадаа хар өнгийн машин байсан. ах тэр айлын үүдэнд очоод хаалгыг нь нүдээд байсан. Би яах гэж очсоныг нь мэдээгүй. Гэтэл дотроос нь нэг эмэгтэй хаалгаараа шагайгаад буцаагаад хаалга хаасан. Удалгүй ******* гэр дотроос гарч ирээд г “ална шулна” гээд бахираад ахыг 2-3 удаа гараараа цохиод унагасан. Харанхуй байсан болохоор би хаашаа цохисныг мэдээгүй. Намайг салгахаар очиход ******* г урт банзаар нүүр лүү нь цохисон. ах цохиулаад нүүрээ дараад доошоо суусан. Би дундуур нь орж салгахад ******* нь г цохих гэж байгаад намайг цээж рүү гараараа нэг удаа цохисон. Энэ үед ах цагдаа дуудна гээд машинтайгаа явсан байсан...” гэх /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 352 дугаартай: “... *******н биед зүүн хөмсөг, хамарт язарсан шарх, цус хуралт, зүүн нүдний эргэн тойрон, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх  /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 дугаартай: “...*******ын биед зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх /хх-ийн 29 дүгээр хуудас/ дүгнэлтүүд

 

Гэрч ын эмнэлэгт үзүүлсэн ******* сумын их эмчийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 379 дугаартай: “...ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

Гэрч ы эмнэлэгт үзүүлсэн ******* сумын их эмчийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 380 дугаартай: “...ы биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43  дугаар хуудас/

 

Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/

 

Шүүгдэгч *******ын шийтгүүлж байсан Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 59-61 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч *******ын ******* банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 70-81 дүгээр хуудас/

 

Хохирогч *******гийн шүүхэд  гаргасан гомдол зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 1-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* тоот хашаанд *******г зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, хамарт язарсан шарх, цус хуралт, нүдний эргэн тойрон, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч *******, гэрч Ц., , нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 352 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа *******тэй маргалдсаны улмаас түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, хамарт язарсан шарх, цус хуралт, нүдний эргэн тойрон, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч ******* нь хэрэгт нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******д мэдэгдэв.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР